Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00541

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Г-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийн тал хувь болох 35,100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөлөөгч нь энэхүү захирамжд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА