| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00262/И |
| Дугаар | 157/ШШ2025/00283 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00283
2025 08 19 157/ШШ2025/00263
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.А холбогдох “1,931,092.86 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Р А нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2023 оны 12 дугаар 22-ны өдөр ЗГ2023122205366 тоот гэрээний дагуу Samsung А54 128GB маркийн /rap утас, цаг, чихэвч/-ийг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр 23 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ2023122205366 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,302,802.59 төгрөг, үндсэн хүүнд 585,040.46 төгрог, нэмэгдүүлсэн хүүнд 36,249.81 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 1,931,092.86 төгрөгийг хариуцагч Р. Аас гаргуулах.” гэжээ.
Хариуцагч Ц овогт Рэнчинхандын А шүүхэд гаргсан тайлбартаа: “Т ББСБ-аас 1,931,092.86 зээл авсан нь үнэн. Ар гэрт хүнд болзошгүй шаардлага гарч зээл төлөх боломжгүй байсан тул 9 сараас эхлэн сар бүр бага багаар зээлээ төлж барагдуулна..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчТ ББСБ ХХК нь хариуцагчР.А холбогдуулан 1,931,092.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Р.А нь 1,931,092.86 төгрөгийгТ ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ2023122205366 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,931,092.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,931,092.86 (нэг сая есөн зуун гучин нэгэн мянга ерэн хоёр төгрөг, наян зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,847 төгрөгийн тавин хувь 22,923.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,923.5 төгрөгийг, хариуцагч Р.Аас улсын тэмдэгтийн хураамж 22,923.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчТ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. НэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,931,092.86 (нэг сая есөн зуун гучин нэгэн мянга ерэн хоёр төгрөг, наян зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Р.А нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,847 төгрөгийн тавин хувь 22,923.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,923.5 төгрөгийг, хариуцагч Р.Аас улсын тэмдэгтийн хураамж 22,923.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчТ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Р.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР