| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/002293/И |
| Дугаар | 157/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 157/ШШ2025/00265
2025 08 25 157/ШШ2025/00265
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ө холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 822,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ө-аас үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 216,700 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нийт 822,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч И овогт Б-ийн Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Олон сар ажилгүй байсан тул зээлээ төлж чадаагүй. Нэн даруй яаралтай зээлээ төлж хаана. Зээлээ цалинтайгаа залгатал 10 дугаар сарын 01-нээс өмнө амжиж бүрэн хаана.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.Ө холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 822,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Ө нь 822,700 төгрөгийг О ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Cust-2022-45063 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний нэмэлт гэрээ, хүү тооцоолсон хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 822,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 822,700 (найман зуун хорин хоёр мянга долоон зуу) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,295 төгрөгийн тавин хувь 12,147.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,147.5 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 12,147.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 822,700 (найман зуун хорин хоёр мянга долоон зуу) төгрөгийг хариуцагч Б.Ө нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,295 төгрөгийн тавин хувь 12,147.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,147.5 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 12,147.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР