| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00290/И |
| Дугаар | 157/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2025/00267
2025 08 27 157/ШШ2025/00267
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 7,406,654.56 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 2025 оны 08 дугаар сарын 18-ны хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.Т-ээс7110611799 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,923,427.41 төгрөг, үндсэн хүү 1,385,010.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,216.22 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 7,406,654.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Б овогт Л-ийн Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-тэй холбогдож 6 сарын хугацаанд барагдуулахаар болсон. 7,406,654.56 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-наас эхлэн төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Л.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,406,654.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Л.Т нь 7,406,654.56 төгрөгийг А ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №Е1000014761 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7110611799 дугаартай цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,406,654.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,406,654.56 (долоон сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,456 төгрөгийн тавин хувь 66,728 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,728 төгрөгийг, хариуцагч Л.Т-ээсулсын тэмдэгтийн хураамж 66,728 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,406,654.56 (долоон сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Л.Т нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 133,456 төгрөгийн тавин хувь 66,728 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,728 төгрөгийг, хариуцагч Л.Т-ээсулсын тэмдэгтийн хураамж 66,728 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР