Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, шүүгч О.Батсүх, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Б.Б******* /РД:/

Хариуцагч: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга нарын хооронд үүссэн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, иргэдийн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тус шүүхэд иргэн Б.Б*******аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310  төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан байна.

1.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2023, 2024 оны ээлжийн амралтын цалин хөлс гаргуулахтай холбоотой шаардлагын мөнгөн дүнг дээр дурдсанаар өөрчлөн тооцож нэхэмжилж байгаа талаар тодруулсан болно.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх

2.1. Иргэн Б.Б******* нь анх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар захирамжаар Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан референтээр тус тус томилогдон ажиллажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь тал)

2.2. Б.Б******* нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал)

2.3. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Б.Б*******ыг өөрийн эцэг Л.Бийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, улмаар Б.Б*******аас шүүхэд маргаан үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/ дугаар шийдвэр, Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. (4 дүгээр хавтаст хэргийг 6-36 дахь тал)

            2.4. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар захирамжаар Б.Б*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон холбогдох нэмэгдлийг зохих журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)

2.5. Дээрх үйл баримтаас хойш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар Б.Б******* нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Б.Б*******ыг сахилгын зөрчил гаргасан талаар дурдаад, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал)

2.6. Ийнхүү тус газрын дарга 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжаар Б.Б*******ыг ажлаас халсан, нэхэмжлэгч тус захирамжийг  2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дахь тал)

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж буй 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамж болон түүний үндэслэл болсон ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулахтай холбоотой товч тайлбар. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.10-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот тушаалаар баталсан журмын 2.1-т “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” гэж заасан байдаг. Журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно” гэж тус тус заасан байна. Гэтэл хариуцагч Д.Б ажлын хэсэг байгуулахдаа шалгуур тавьсан. Үүнд Захиргаа, удирдлагын газрын дарга Г.Дг төвд, англи хэлний мэдлэгтэй, мэдээлэл, технологийн газрын дарга Н.Сыг с*******ос, англи хэлний мэдлэгтэй, Цэцийн гишүүний туслах Л.М*******ыг орос хэлтэй гэсэн тухайгаа 2024 оны 07 дугаар 02-ны өдөр тус ажлын хэсэгт мэдээлэл гаргахдаа хэлсэн. Үүнээс гадна Г.Д, Н.С, Л.М******* нар нь нэхэмжлэгч миний дээд шатны албан тушаалтан ч биш, Цэцийн Тамгын газрын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /шалгагч/ ч биш юм. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч намайг төрийн албанаас хууль бусаар халахад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар нь 2023 оны 05 дугаар 01-ний өдрийн 20 дугаар захирамжаар баталсан бүтцээр ажиллаж байсан. Энэ бүтцийг би тайлбарын ард хавсаргасан байгаа. 2023 оны бүтцийг харахад бүдүүвчилсэн хэсэгт Ёслол гадаад харилцааны хэлтэс өөрөө бие даасан байдаг. Тамгын газрын даргад харьяалагддаг. Ажлын хэсэгт гишүүд болох Хууль зүйн газарт ажиллаж байсан Л.М*******, Захиргаа удирдлагын газарт ажиллаж байсан Г.Д, мөн мэдээлэл технологийн газарт ажиллаж байсан Н.С нь бүгдээрээ тус тусдаа нэгжүүдэд хуваарилагддаг бөгөөд дээрх нэгжүүд нь шууд Тамгын газрын даргад харьяалагддаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь гурвуулаа хэн нь ч Ёслол гадаад харилцааны хэлтэст ажиллаж байгаа нэхэмжлэгч миний дээд албан тушаалтан биш. Ард нь хавсралтаар байгаа жагсаалтаар орон тоог гаргасан. Эндээс харахад ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дотоод хяналт шалгалт хариуцсан шалгагч биш. Иймд энэ гурван хүн ажлын хэсэгт багтах эрх зүйн үндэслэл байгаагүй. Эрх зүйн чадамжгүй гэсэн үг. 2021 оны бүтцийг хавсаргасан. 2021 оны бүтцэд адилхан ёслол, гадаад харилцааны хэлтэс нь тусдаа бие даасан шууд Тамгын газрын дарга харьяалагддаг. Энэ бүтцээр нь харахад ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэхэмжлэгч миний дээд шатны албан тушаалтан ч биш, тамгын газрын дотоод хяналт хариуцсан шалгагч биш. 2019 оны бүтцийг хавсаргаж өгсөн. 2019 оны бүтэц нь 2021 оны бүтцээр хүчингүй болсон. 2019 оны бүтцийн дагуу тухайн үед батлагдаж байсан 2020 оны албан тушаалын тодорхойлолтуудыг хариуцагч ирүүлсэн байсан. Энэ албан тушаалын тодорхойлолтууд нь хүчин төгөлдөр бус. Энэ албан тушаал, тодорхойлолтод 2021 онд шинээр батлагдах ёстой байсан. Үүнийг нотлох хууль эрх зүйн үндэслэлүүдийг хэлье. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.6-д Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журамд 2.4.1-т байгууллагын үндсэн зорилго, зорилт, хууль тогтоомжид тусгагдсан чиг үүргүүд нэгжийн чиг үүргүүдэд бүрэн хуваарилагдаж орсон эсэхийг тодорхойлж, давхардал хийдлийг арилгах” гэж заасан. Тухайн үед нэхэмжлэгч намайг халахад хүчинтэй байсан албан тушаал, тодорхойлолтуудыг хариуцагч ирүүлээгүй. Ажлын хэсгийг хууль зөрчиж байгуулсныг нотлох дараагийн үндэслэл нь дээрх Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот тушаалаар баталсан журмын 2.1-т “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” гэж заасан. Гэтэл ямар ч гомдол, мэдээлэл, баримт илрүүлээгүй байхад хариуцагч Д.Б хууль зөрчиж дээрх ажлын хэсгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг байгуулсныхаа маргааш буюу 2024 оны 07 дугаар 02-ны өдөр энэхүү ажлын хэсэгтэйгээ уулзахдаа төрийн албан хаагч намайг зөрчсөн гэх тухай худал мэдээллээ өгсөн нь дээр дурдсан 36/32 тоот тушаалын 2.1. дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Эдгээрээс харахад тус ажлын хэсэг нь эрх зүйн чадамжгүй, түүний гаргасан дүгнэлт хүчингүй гэж үзэж байна.

Хоёрт ажлын хэсэгт эрх шилжүүлсэн гэж худал мэдүүлж байгаа нь хууль зөрчсөн тухай, ажлын хэсэгт эрх шилжүүлэх нь хууль зөрчсөн тухай хууль эрх зүйн үндэслэлүүд: Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Ажлын хэсгийн гишүүн Л.М******* 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар зохицуулагдахаар байна гэсэн тайлбарыг өгсөн. Тус ажлын дарга Г.Д 2025 оны 10 дугаар 17-ны өдөр Л.М*******той адилхан утгатай тайлбар өгсөн байсан. Товчхон хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг эш татан тайлбар ирүүлсэн байсан. Үүний дараа 2025 оны 11 дүгээр 11-ний өдөр хариуцагч Д.Б дээрх ажлын хэсгийн эрхийг залгамжлан авах тухай ТГ-1/665 тоотоор хүсэлт ирүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А/54 дугаартай “Төлөөлөгч томилох тухай” захирамжийг шүүхэд ирүүлсэн. Ажлын хэсгийг ахлагч Г.Д, гишүүн Л.М******* нараас шүүхэд мэдүүлсэн дээрх тайлбарууд, хариуцагч Д.Бээс шүүхэд гаргасан дээр дурдсан хүсэлт, захирамж зэргийг үндэслэвэл тэд хууль зөрчих замаар эрх шилжүүлэн авч шалгалт хийсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байдаг. Иймд Төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах асуудал нь Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь заалтад зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот тушаалаар баталсан журмаар зохицуулагдана. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан “чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд” гэсэн заалт ажлын хэсэгт хамаарахгүй, мөн "томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэсэн заалт хариуцагч Д.Бт хамаарахгүй болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тодруулбал хариуцагч Д.Б болон ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийн 48 дугаар зүйлийн 48.10, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус зөрчсөн нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд тус хууль зөрчиж байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь хууль бус гэж үзэж байна.

Гуравт ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар 30-ны өдрийн дүгнэлтэд бичигдсэн зүйлүүдийг бүхэлд нь няцааж тайлбарлах нь, маргаж буй акт болон 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн 80 хувь нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/ дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 24410338 дугаартай тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэлэлцүүлсэн байсан. Монгол Улсад шүүхийн шийдвэрийг хэлэлцүүлэх эрх хэнд ч байхгүй байхад хариуцагч нь Тамгын газрын ажилтнуудтайгаа шүүхийн шийдвэр, түүнийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэлэлцүүлээд, дүгнээд, төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халах үндэслэл болгосон байна. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүх магадалж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хянасан 128/ШШ2023/ дугаар шийдвэрт хариуцагч Д.Б 65 ширхэг засвар хийж ажлын хэсэгтээ хүлээлгэн өгсөн. Үүнийг нь ажлын хэсэг үндэслэн Монгол Улсын хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэрийг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 24410338 дугаартай тогтоолын дагуу Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу эрх бүхий байгууллага нь гүйцэтгэж байхад хариуцагч-төлбөр төлөгч Д.Бийн байгуулсан ажлын хэсэг дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцыг хэлэлцэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан, хариуцагч-төлбөр төлөгч Д.Б шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж худал дүгнэсэн. Хариуцагч төлбөр төлөгч Д.Б өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа бөгөөд үүнийг нотолж 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/2213, 2025 оны 11 дүгээр 03-ны өдрийн 01/3584 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Н*******ын албан бичгүүдийг хавсарган өгч байна. Иймд нэхэмжлэгч би дээр дурдсан хууль, журмын заалт, захирамж болон дүгнэлтийг бүхэлд нь няцаасан 7 хуудас тайлбартаа үндэслэж маргаж буй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг бүхэлд нь няцааж байгаа тул уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хууль бус дүгнэлтийг үндэслэж гаргасан маргаж буй 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. 2023 оны ээлжийн амралтын цалин хөлсийг гаргуулахтай холбоотой товчхон тайлбар хэлье. Нэхэмжлэгч би 128/ШШ2023/ дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 02 дугаар 02-ны өдөр ажилдаа орсон. 2023 оны ээлжийн амралтын цалин, хөлсийг бодох хууль, эрх зүйн үндэслэлүүд байгаа. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2-д заасныг үндэслэсэн. Хоёрдугаарт мөн хуулийн 104.3-т заасны дагуу [email protected] цахим шуудангаар ажил олгогчоос цалин, хөлс олгох бүрт ирүүлдэг нэхэмжлэгч миний 2024 оны 02 дугаар сарын мэдээлэл байгаа. Энэ дээр нэгдүгээр хагасын цалингийн мэдээллийг ирүүлсэн байсан. Үүнийг хавсаргаж өгсөн. Хоёрдугаар хагасын цалингийн мэдээллийг хариуцагчаас ирүүлээгүй. Би удаа дараа хүсэлт гаргасан. Шүүхээс удаа дараа хариуцагчаас шаардахад ирүүлээгүй. Тухайн үед миний цалин буухад ирүүлдэг байсан мэдээллийг огт ирүүлээгүй. 2 дугаар сарын 2 дугаар хагасын цалингийн мэдээллийн задаргаа нь байхгүй байна. Гурав дахь үндэслэх захиргааны акт нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар захирамж буюу ээлжийн амралттай холбоотой захирамж байгаа. Дээрх хуулийн заалтууд болон захиргааны актад үндэслэвэл миний 2023 онд биеэр эдэлж чадаагүй 18 хоногийн амралтын цалин хөлсөнд нэхэмжлэгч миний үндсэн цалин 2,033,000 төгрөг. Алба хаасан хугацааны нэмэгдэл 8 хувь болон зэргийн нэмэгдэл 26 хувийг нэмээд нийт 2.724.220 төгрөгийг ажлын 21 хоногт хувааж, үүнийг амралтын 18 хоног үржүүлж биеэр эдэлж чадаагүй тул 1,5 үржүүлэхэд 3,502,548 төгрөг гарч байна. Би 2 дугаар сард шүүхээр эгүүлэн тогтоогдсоны дараа 2 өдөр ажилласан. Тодруулбал 2024 оны 02 дугаар сарын 2, 5-ны өдөр ажилласан. Энэ 2 өдрийн ажлын хөлс нь нийт 259,448 төгрөг болж байгаа. Амралтын мөнгө болон 2 өдөр ажилласан мөнгийг нэмэхэд 3,761,996 төгрөг болж байна. 2024 оны 02 дугаар сард авсан миний бодит авсан цалин, миний дансанд орж ирсэн цалин 2,471,686 төгрөг болж байгаа. Сая миний хэлсэн 2 авах ёстой мөнгө болон бодитоор авсан цалинг тооцохоор 1,290,310 төгрөг болж байгаа. Үүнийг би нэхэмжилж байгаа. Энэ дүн миний эхэлж гаргасан дүнгээс бага зэрэг зөрж байгаа. Яагаад гэвэл 2 дахь тооцоог би мэргэжлийн хүнээр хийлгэсэн. 2024 оны ээлжийн амралтын цалин, хөлсийг гаргуулахтай холбоотой дөрөв дэх нэхэмжлэлийн шаардлагын тайлбар байгаа. Нэхэмжлэгч намайг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрийн албанаас хууль бусаар халсан. 2024 оны ээлжийн амралтын цалин, хөлсийг бодох хууль эрх зүйн үндэслэлүүд, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 104.3-т заасны дагуу [email protected] цахим шуудангаар ажил олгогчоос цалин, хөлс олгох бүрт ирүүлдэг нэхэмжлэгч миний 2024 оны 8 дугаар сарын хоёрдугаар хагасын цалингийн мэдээлэл байгаа. Намайг 08 дугаар сарын 13-ны өдөр төрийн албанаас халсан. Миний мэйл хаягт 2 дугаар хагасын цалингийн мэдээлэл дээр 00 гэсэн мэйл ирүүлсэн байсан. Энэ тухай баримтыг хавсаргаж өгсөн. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар 19-ний өдрийн 13 дугаар захирамж буюу 2024 оны ээлжийн амралттай холбоотой захирамж байгаа. Дээрх хуулийн заалтууд болон захиргааны актад үндэслэвэл миний биеэр эдэлсэн 2024 оны 18 хоногийн ээлжийн амралтын цалин хөлс хэдэн төгрөг болох вэ гэхээр тухайн үед үндсэн цалин нэмэгдээд 2,236,000 төгрөг болсон. Алба хаасан хугацааны нэмэгдэл 9 хувь, зэргийн нэмэгдэл 26 хувь, нийт 3,018,600 төгрөг болж байна. Энэ мөнгөн дүнг ажлын 22 өдөр хувааж, ээлжийн амралтын 18 хоногийг үржүүлэхэд 2,469,763 төгрөг болж байгаа. Бодит авсан цалин 00 тул энэ дүнгээр буюу 2,469,763 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3.2. Хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* нь Тамгын газрын Ёслол гадаад харилцааны хэлтсийн референтийн албан тушаалд 2024 оны 1 дүгээр сарын 24-ны өдрөөс эгүүлэн томилогдсоноос хойших хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үүргийг хэрэгжүүлэх явцад гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулсан болно. Уг ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр холбогдох нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан. Төрийн албан хаагчийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зааж, уг зүйлийн 37.1-д төрийн албан хаагч “37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийн дээдлэн биелүүлэх”, “37.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний  нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, “37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх,”, “37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүрийн хэрэгжилтийг хангах”, “37.1.15-д харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодолго боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцүүлэн бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах”, “37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,” зэрэг үндсэн үүрэг хүлээхээр заасныг Б.Б******* зөчсөн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1, 1.3.3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Тус ажлын хэсгийн дүгнэлт болон дээр дурдсан эрх зүйн үндэслэлийн дагуу Тамгын газрын дарга Д.Б төрийн албан хаагчийн үүргийг удаа дараа биелүүлээгүй Б.Б*******ын гаргасан дараах сахилгын зөрчилд хууль заасан сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргасан. Тамгын газрын дарга Д.Б референт Б.Б*******д 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******ээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрэм болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн монгол, англи, орос хэлний орчуулгыг 14 хоногийн дотор хянах, нягтлах, цэгцлэх үүргийг өгсөн ч биелүүлээгүй тул дахин 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Азийн нийгэмлэгийн дүрмийг сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт 14 хоногийн дотор орчуулгыг хянах, цэгцлэх үүргийг өгсөн. Референт Б.Б*******ын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан, Б.Б*******ын шууд удирдлага болох Тамгын газрын Ёслол гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******ээс өмнө дурдсан ажлын хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр өгсөн тайлбар зэргээр нотлогдох боломжтой. Б.Б******* нь албан үүргээ биелүүлэх хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй бөгөөд Тамгын газрын дарга Д.Б 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө их суудлын хуралдааны бэлтгэл ажлыг шалгах үедээ хуралдааны танхимд сууж байсан референт Б.Б*******ыг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, үндсэн ажлаа хийх шаардлага тавьсан ч уг шаардлагыг биелүүлээгүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаан болон магаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Ёслол гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж болон референт Б.Б*******ын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар Ёслол гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтод заагаагүй. Энэ нь Б.Б******* албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, шууд дэмжлэг үзүүлэх албан тушаалтан нэгжийн дарга үүрэг болгосон, эсхүл зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажлын цагаар Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, харьяа дээд шатны албан тушаалтын хуульд нийцсэн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Мөн Б.Б******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх үйлдэл нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалт “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагц хүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах” үүргийг зөрчиж байна. Дээрх хуульд заасан үүргийг биелүүлээгүй нь Б.Б******* Ёслол гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 2-т “төрийн албаны стандарт, төрийн албан хаагч санаачилгатай шуурхай ажиллах”, мөн зорилтын 3-т “Үндсэн хуулийн цэц, Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг эргэн мэдээлэх, тэмдэглэл хөтлөх” чиг үүргийг тус тус биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл болно. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дотоод хэм хэмжээ болох Хөдөлмөрийн дотоод журамд дараах байдлаар тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-д зааснаар уг журмыг Тамгын газрын нийт ажилтан биелүүлэх үүрэгтэй. Тус журмын 5.3.4-д “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, удирдлагаас гаргасан хууль нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай чанартай гүйцэтгэж, ажлын явц, үр дүнг танилцуулах, мэдээлэх”, 5.3.7-д “харилцааны зөв хандлагатай байх, ажлын цагийг мөрдөж үр бүтээлтэй ашиглаж ажиллах” зэрэг үүрэгтэй, ажилтанд тус журмын 5.4.7-д “бусдын хуульд нийцсэн шаардлагыг эсэргүүцэх, хэл маргаан үүсгэх”, 5.4.8-д “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдах албан тушаалтын хууль нийцсэн шийдвэр (захирамж, үүрэг даалгавар, төлөвлөгөө гэх мэт)-ийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх”-ийг хориглохоор заасан. Журмын 12.1.1.-д “Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон энэхүү журмаар зохицуулсан үйл ажиллагааг зөрчсөн” бол сахилгын зөрчилд тооцохоор тусгасан. Б.Б******* нэхэмжлэлдээ Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулах нь хууль бус гэж үзэж байгаагаа хэлээд би ямар ч бичиг хүлээж аваагүй” гэжээ. Гэтэл Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж нь шүүхийн шийдвэрийг хэлэлцсэний дүнд гаргасан шийдвэр биш, улмаар ажлын хэсэг Б.Б*******ыг ажиллах хугацаанд сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох үүрэгтэйгээс ямар нэгэн шүүхийн шийдвэрийг хэлэлцээгүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй. Байгууллагын зүгээс Б.Б*******д хууль ёсны эрх нь зөрчигдсөн талаар тайлбар гарах, тэгш байдлыг хангах, түүнчлэн бодит байдлыг тогтоох зорилгоор сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажлын хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан зохицуулалтыг ханган ажилласан бөгөөд улмаар “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын” 2.4.1 дэх заалтад заасан ажиллагааг явуулсан болно. Мөн Б.Б*******д олговол зохих цалин, ээлжийн амралтын хөлсийг зохих хууль, журмын дагуу олгосон бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч Б.Б*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэг болон нэхэмжлэгчийн дурдаж байгаа журмын дагуу байгуулагдсан. Бичгээр гаргасан хариу тайлбаруудын тухайд бол ажлын хэсгийн дүгнэлт 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Ажлын хэсэг 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаж, журмын дагуу 3 хоногийн дотор ажлын хэсэгтэй холбоотой сахилгын зөрчил гаргасан эсэх, зөрчлийг тогтоохын тулд ажлын хэсэг байгуулагдсан. Хэд хэдэн зүйл дээр үндэслэж тайлбар өгнө үү гэсэн. Тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Б.Б*******д мэдэгдсэн. 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс хойш 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд Б.Б******* тухайн ажлын хэсэгт ямар нэгэн тайлбар гаргаж өгөөгүй. 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт гармагц дахин мэдэгдэх ажиллагаа хийгдсэн. Мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч гардаж аваагүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, дүгнэлтийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр танилцуулах гэсэн боловч хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар үйл баримтад маргаагүй гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргасан талаар нэмэлт ажиллагааг хийсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Б.Б******* 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр анх шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргасан. 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийг бичгээр гаргасан. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 1-4 дэх талд авагдсан. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа эсэх, маргаж байгаа эсэх талаар нэг ч удаа тайлбар гаргаж өгөөгүй. 2024 оны 8 дугаар дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай захирамж хүчингүй болгох шаардлагаар улсын тэмдэгтийн хураамжаар 70,200 төгрөг төлсөн. Үүнээс хойш энэ хэргийг хянан шийдвэрлэхийн тулд 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч “...Та ажлын хэсгийн дүгнэлттэй маргаж байгаа юу...” гэж асуухад 37 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа гэж хэлсэн. Иймд зөвхөн 37 дугаартай захирамжийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухай үед явагдсан. Маргаан бүхий захиргааны актаар 7 дугаар сарын 30 өдрийн дүгнэлтийг 8 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэнээс хойш 1 жил 1 хоногийн дараа буюу 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж, гомдол гаргана гэж заасан байдаг. Энэ хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байдаг. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нь бичгээр тайлбар өгсөн. Тухайн үед 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байсан. Харин 37 дугаартай захирамж дээр нэхэмжлэгч алдар хүндэд халдсан гэдэг байдлаар хууль зүйн үндэслэл тавьдаг. Энэ дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Ямар үндэслэлийг хүчингүй болгуулах талаараа дурдаагүй, хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байгаа. Бичгээр хэд хэдэн үндэслэл хэлж, тэрэнд нь хариулж байна. Ажлын хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагч болох Б.Б*******ыг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсоноос хойших асуудлаар нь Б.Б*******ын хийсэн үйлдэл, эс үйлдэхүй сахилгын зөрчилд хамаарах эсэхийг шалгаж дүгнэлт гаргаж байгаа. Ажлын хэсгийг байгуулах ёсгүй байсан, хүчин төгөлдөр бус захирамжаар байгуулсан гэж хэлж байна. Ажлын хэсгийг байгуулах болсон үндэслэл нь юу вэ гэвэл Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам байдаг. Энэ журмын 2.2-т сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсвэл холбогдох баримтыг илрүүлсэн шалгалт явуулах үндэслэл болно гэж заасан байдаг. Энэ дээр ажлын хэсэг байгуулж, энэ хүний сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэх талаараа мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулсан захирамж өөрөө хүчингүй, хүчин төгөлдөр бус гэж ярьж байгаа. Журмын 2.1-т “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатын албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасан байдаг. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатын албан тушаалтан гэсэн байна. Үүнийг Давж заалдах шатын шүүхээс хэргийг буцаахдаа үүнийг тодруул гэсэн. Тодруулах үүднээс ажлын хэсэгт ажилласан Г.Д, Н.С, н.М******* нарын албан тушаалын тодорхойлолтыг өгсөн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол миний дээд шатын албан тушаалтан биш гэж ярьж байна. Бид нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний албан тушаалын тодорхойлолтыг өгөхөөс гадна Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоол өгсөн. Энэ тогтоолоор төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоосон. Төрийн зарим байгууллага дотроо Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар ордог. Үндсэн хуулийн цэцийн албан тушаалын ангилал зэрэглэл дотроо АА-2 ангилал, тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл гэсэн зэрэглэлээрээ явж байгаа. Энэ дээр Тамгын газрын дарга, хэлтсийн дарга гээд АА-2, АА-3 гэсэн ангилалд байдаг. Б.Б******* миний дээд шатын албан тушаал биш гэсэн тул Б.Б*******ын шууд албан тушаалын ангилал зэрэглэл нь АА-6 байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүдийн ангилал зэрэглэл нь АА-2-оос АА-4-ийн хооронд байдаг. Хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолтууд болон Их хурлын тогтоолоор баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлээр дээд шатын албан тушаалтан байгаа. Гадаад хэлтэй гэсэн талаарх асуудал ярьж байна. Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референтийн ажил үүрэгтэй холбоотой тул гадаад хэлтэй гэдгийг тодотгож тамгын газрын дарга хэлсэн. Ажлын хэсэг байгуулагдаж журмын дагуу 3 хоногийн дотор, Захиргааны ерөнхий хуулийн 21, 25 дугаар зүйлд заасны дагуу өөрөөс нь тайлбар мэдүүлэг авахаар мэдэгдсэн. Ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа буюу 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Б.Б*******д тайлбар өгөх боломжоор хангаж хариу өгсөн боловч Д.Б даргыг бусад албан хаагчидтай холбогдуулаад ёс зүйгүй, ажлын байрны дарамт илрүүлдэг, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй зэрэг томьёолол, нэртэй болгосон байсан. 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн мэдэгдлийг хүлээж аваагүй. Д.Б даргаас гаргасан хэд хэдэн үндэслэлийн тухайд бол Б.Б*******ын 6 үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил мөн байна гэж тогтоосон. Эхний үндэслэл нь Г.Б*******ээр дамжуулан 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн шүүх түүнтэй адилтгах юу байгаа вэ гэхээр Азийн нийгэмлэгийн дүрмийг сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлт, үүрэг даалгаврыг өгсөн гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Г.Б*******ээс тайлбар хүсдэг. Г.Б******* 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өөрөө тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийгдсэн Үндсэн хуулийн цэц гэсэн бүх тэмдэглэл зэргээр 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр үүрэг даалгавар өгсөн байхад үүнийг биелүүлээгүй. Биелүүлээгүй талаар 4 дүгээр сарын 15-ны өдөр болон 6 дугаар сарын 4-ний өдөр хэлдэг. Энэ ажлыг хийгээгүй болох нь Б.Б*******ын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан авагдаагүй. Энэ ажлын гүйцэтгэлийн тайлан дээр энэ ажилтай холбоотой ямар нэгэн зүйл хийсэн эсэх талаар байхгүй. Цугларсан баримт мэдээлэл дээр тулгуурлаж Г.Б*******ий өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна гэдэг эхний дүгнэлтийг гаргаж байна. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор баримтуудад хавтаст хэрэгт авагдсан тул үүнийг нэмж гаргаж өгөөгүй. 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би ажилдаа очоогүй. 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр акттай байсан гэж хэлж байна, 5-ны өдөр ажилдаа ирсэн. Энэ тал дээр олон удаа маргаж байсан. Энэ дээр үзлэг хийх ажиллагаа зэрэг зүйлс хийгдсэн. 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн орчимд ажил дээрээ ирээд буцаад 15 цагт эмнэлэгт үзүүллээ гээд дахин гараад явсан. 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 12 цаг орчимд ажил дээрээ ирээд Г.Б*******ээс үүрэг даалгавраа аваад 15 цагт дахин эмнэлэгт үзүүллээ гэж хэлээд гарсан байна. 2 дугаар сарын 4-ний өдрийн актыг гаргаж өгөөгүй, 5-ны өдөр ажилдаа ирэхдээ хүртэл энэ актыг гаргаж өгөөгүй. Тэрнээс хойш хэсэг хугацаанд эмнэлгийн магадлагаа акттай байсныг зөвшөөрч байгаа. Г.Д дарга болон Д.Б дарга эмнэлгийн магадалгаа актын талаар тодруул гээд 6 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгсөн. Эмнэлгийн магадалгаа актыг энэ хүн өвчтэй байгаа гэдэг үндэслэлээр цааш нь сөхөж үг хэлүүлэхийг хүсээгүй. Энэ ажлын хэсэг 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойших ажиллагааг хийж байх явцад энэ хүн энэ ажлыг хийгээгүй гэдгийг тогтоож байгаа. 6 дугаар сарын 4-ний өдөр энэ ажлыг 14 хоногийн дотор гүйцэтгэхээр үүрэг болгосон боловч хийгээгүй. Өөрөө үл ялих зүйлээр шалтаглаж байгаа ч юм шиг тайлбарлаж, харагдаж байгаа боловч цаана нь шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, эс зөвшөөрч байгаа. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албаны зарчмыг хэрэгжүүлэхгүй байгаа. Ямар ч үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа шалтгаанаа юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хүнийг томьёолчихсон  байгаа хэдэн үгээ л хэлдэг. Уг нь төрийн албаны ажил явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу өөр бусад ажилд хамааралгүй гэж үзэж байна. Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С*******од хандан Тамгын газрын даргад холбогдуулан гомдол гаргасан. Гомдлын хариу гарсан тул ирж уулзана уу гэсэн. Ш.С*******ын даргын туслах Хүний нөөцийн ахлах менежер Д.Д******* Б.Б*******д хариу гарсан тул ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгэхэд очиж уулзаагүй. Ажлын хэсэг ажлаа хийгээд ажиллагаа явуулах хүртэл хугацаанд ирж уулзаагүй. Яагаад эдгээр зүйлээс болж төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авагдаж байгаа вэ гэхээр 707 дугаартай шийдвэр гарсан. Шийдвэр дээр цалин хөлсний хэмжээг тодорхой заагаагүй. Үндсэн хуулийн цэц нь тамгын газар, төрийн алба байгаа тул аудит хийдэг. Аудит хийгээд шүүхийн шийдвэр дээр цалин гэж бичсэн байхад яагаад цалин хөлс гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар ялгаатай зүйл олгосон гэдэг зүйл яригдана. Тухайн жилийн төсөвт нь ажилгүй байсан хугацааны олговорт олгохоор хэмжээний мөнгийг төсөвлөөгүй байгаа. Иймд цалин гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулиараа энэ ойлголт юм байна гээд үндсэн цалин, бүх зүйлсийг нь Д.Б дарга өөрийн ээлжийн амралтын цалинг аваад олгосон. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2024 оны 2 дугаар сардаа ажилтан эргүүлэн томилсон шүүхийн шийдвэрийн дагуу бүгдийг нь олгож хийсэн. Энэний дагуу цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нь өгсөн. Энэ хүн шууд Тамгын газрын дарга дээр ирж уулзаж, ийм асуудал байгаа, зөрүү ийм байна, ажлын цалин хөлсний зөрүү байгаа бол холбогдох хууль журмынх нь дагуу шүүхэд хандах зэрэг байдлаар яваагүй. 2024 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэрийг биелүүлчихлээ гээд ажил олгогч бодоод явж байтал захиргааны шүүхэд юу ч биелүүлээгүй гэсэн хүсэлт гаргасан байна. Тэгээд Т.Мөнх-Эрдэнэ шүүгчийн тоот ирсэн. Та нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна гэсэн. Бодит байдлаас тэс өөр мэдээллийг шүүхэд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн даргын түр орлон гүйцэтгэгч Ш.С*******о гэх хүмүүс хэлдэг. Гаргасан гомдлуудын хариу гарсан, ирж уулзана уу, яагаад ингэж явж байгаа юм бэ? Удаан хугацаагаар өвдсөн байна. Ажилтай болсон бол ирж ажлаа хийнэ үү гэдэг байдлаар харьцах гэхээр “над руу ойртохгүй ойртохгүй шүү чи” гэдэг байдлаар харьцсан. Хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан хүмүүсийн хооронд төрийн жинхэнэ албан хаагчийн хүрээнд ард түмэндээ үйлчлэх ёстой. Өөрийн хийж байгаа ажлын мөн чанар, үнэ цэнээ ойлгоод явах ёстой. Тэгтэл тийм үйлдэл гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирж уулзалт хийсэн. Хүний эрхийн үндэсний комисст ажлын байрны дарамт үзүүлсэн гэж гомдол гаргасан байсан. Тэгэхэд Хүний эрхийн үндэсний комиссоос танд ажлын байрны дарамт үзүүлээгүй. Та захирах, захирагдах ёсонд нийцүүлж ажлаа хийнэ үү гэсэн хариу ирсэн байсан. Хэрвээ даргадаа гомдол гаргасан бол гаргасан гомдлынхоо хариуг авах ёстой байсан. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дарга нь өөрөө ажлаа хийгээрэй гэдэг байдлаар дуудсан. Яагаад газар бүрд гомдол гаргаж байгаа юм бэ, үүнийг шийдье гэж хэлэхэд өөрөө ирэхгүй байсан. Тэгээд Г.Д даргад энэ хүний дуудаж уулзаарай гэж хэлсэн. Г.Д дарга ирж уулзъя гэж хэлэхэд ирэхгүй байсан. Б.Б******* “ёс зүйгүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, ажлын байрны дарамт үзүүлдэг, худалч” гэж хэлдэг. Б.Б******* гэдэг хүнд нэр төр, алдах хүнд байдаг. Харин бусад хүмүүст тийм зүйл байдаггүй юм шиг ярьж байна. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д.Б дарга, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, одоо тамгын газрын даргын туслахын үүргийг хамт гүйцэтгэгч Д.Д******* нар Б.Б*******ыг ирж уулз гэхэд орж ирээгүй, ирж уулзахаас татгалзсан. Энэ талаарх баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 91, 92, 99 дүгээр тал болон сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан хүмүүсийн тайлбар авагдсан байгаа. Өөрөө ирж уулзаагүй гэдэг дээрээ маргахгүй байгаа. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г.Д дарга ирж уулзъя гэсэн боловч ирж уулзаагүй. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Б нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 9 цаг 23 минутад Үндсэн хуулийн цэцийн байрны 4 дүгээр давхарт байрлах хуралдааны танхимд Б.Б******* сууж байсан. Тамгын газрын дарга орж ирээд “энэ хуралдаанд суухгүйгээр очоод ажлаа хий. Гадаад харилцааны хэлтэст олон ажил байгаа. Энэ ажлаа хий” гэдэг агуулга шаардлага тавьсан. Тухайн хуралдааны танхимд нарийн бичиг А.М******* гэх хүн сууж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 101 хуудсанд нарийн бичгийн тайлбар авагдсан байгаа. Тэгэхэд өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй. Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энэ хүнийг ажилд нь томилоод 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Б.Б******* ажилдаа ирсэн. 6 дугаар сарын 25-ны өдөр болон 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний зөрчилтэй байсан гэж үзэхэд үүнээс хойш энэ хүн захирах, захирагдах ёс байхгүй, үүрэг даалгавар өгөхөөр биелүүлдэггүй байсан. Нэг юм хэлэхэд шүүхийн шийдвэр ярьж байсан. Гаргасан гомдлын талаар ярилцъя гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа асуудал биш. Хүн юмыг өөрөө яаж сөргөөр харна, тэрийг гуйвуулж тайлбарлаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр 65 ширхэг засвар хийсэн. Тэр засварыг Д.Б дарга шууд хийсэн үү, энэ хүн өөрөө шүүхийн шийдвэрийг уншиж ойлгохын тулд хаана ямар засвар хийх вэ, үүнийг зөвшөөрөхгүй байна, ингэхгүй байна гэсэн зүйл гараагүй. Шүүхийн шийдвэрийг хэлэлцэж байна гэдэг нь шүүхийн шийдвэрийн доторх үндэслэх хэсгийг ажлын хэсэг болон Тамгын газрын дарга хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэрээс гарсан ажилд эргүүлэн тогтоох, буцааж томилох, үүнтэй холбоотой цалин хөлс, энэ хүний ярьж байгаа зүйлс нь биелсэн эсэх дээр бид нар дүгнэлт өгч байгаа. Тэгээд хүчин төгөлдөр шийдвэрийг та нар мэдээд, хэлэлцээд сууж байна гэсэн. Шийдвэр үндэслэх хэсэг рүү ороод шүүх ингэж дүгнэсэн нь буруу гэдгийг хэлээгүй. Ажлаа хийх шаардлагыг тавихад биелүүлээгүй гэдэг нь Хууль зүйн газрын референт А.М*******ийн тайлбар болон камерын дүрс бичлэгээр тогтоосон. 707 дугаар шийдвэрээр ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоож нөхөн олговор олгохоор тогтоосон боловч түүнийг биелүүлэхэд талууд хамтарч ажиллах, тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байсаар байтал 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Тамгын газрын дарга Д.Б, Захиргаа удирдлагын газрын дарга Г.Д, ахлах нягтлан бодогч Б.Э*******, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Д******* нарын уулзаж ярилцахаар дуудахад ирээгүй, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй. Үүнийг ажлын хэсэг шалгасан. Энэ дээр цалин хөлстэй холбоотой маргаж байгаа. Энэ талаар янз бүрийн гомдол өгч байна. Тэр гомдлууд нь цалин хөлснийх нь талаар биш. Ямар ч хамаагүй зүйлийг нэмээд бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 85-95 дугаар талд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар та нар тооцоогоо нийлүүл гэсэн. Шүүхийн шийдвэр дээр цалин хөлсийг дүнгээр нь тодорхой бичээгүй тул энэ дээр талууд ирж хэн аль нь тооцоогоо нийлүүлэхгүй байгаа. Ажил олгогч нь одоо яах талаар ярих гэж байхад гомдол гаргагч хариугаа авахгүй, уулзахгүй явж байгаа. Эдгээр 6 үйлдэл, эс үйлдэхүйгээр сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхдээ бид нар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан байдаг. Энэ нь төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг үүрэг байгаа. Мөн хуулийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байдаг. Харьяа дээд шатын албан тушаалтан “...Та ажлаа хийнэ үү? Та ирээд маргаж байгаа зүйлсийнхээ талаар учраа олно уу...” гэж энгийн ухамсрын түвшинд нь хэлж ярихаар өөр өөр зүйл ярьж биелүүлдэггүй. Ажлын хэсгийн хувьд үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хуулийн 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байдаг. Тэгэхэд тэр хүнд байгууллагын соёл, дэг журам хамааралгүй болж байгаа. Хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн үүргийг биелүүлээгүй байна. Ёслол, гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-д “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг эргэж мэдээлэх, тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврыг хэрэгжих хугацаандаа хангагдсан байна” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрынхан дарга, дээд шатны албан тушаалтан доод шатны албан тушаалтандаа үүрэг даалгавар өгөхдөө чи надад үүрэг даалгавар өгсөн, өгөөгүй юм гэдэг талаар маргаан байгаагүй тул бүгдээрээ Үндсэн хуулийн цэц гэсэн дэвтэр дээр өгсөн өгөөгүйгээ тэмдэглээд, амаар ярилцаад энэ ажлаа хэвийн явуулж болж байдаг. Сүүлд үүрэг даалгавраа өгөөгүй гэдэг асуудлуудыг ярьж байгаа тул байгаа Г.Б******* 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Б*******д гээд цаасаар бичсэн. Иймд нөхцөл байдал байгаа. Тэрнээс өмнөх асуудал нь бүгдээрээ дэвтэр дээр байгаа. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад ирүүлсэн дэвтэр нь энэ хүмүүсийн хувийн хэрэгцээ биш. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажлын албаны, байгууллагын өөрийнх нь мэдээлэл агуулагдаж байгаа. Энэ дээр бүх зүйлсээ тэмдэглээд өгсөн байхад надад юу ч өгөөгүй гэдэг байдлаар ярьж байна. Энэ нь ажлын байрны албан тушаалын 4 дүгээр зүйлийн 3-д заасан зүйлийг зөрчиж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3-д захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албаны зарчмыг тодорхой заасан байдаг. Төрийн алба өөрөө мерит зарчим буюу чадахуйн зарчмаар явна. Мөн захирах, захирагдах зарчмын дагуу явагдана. Энэ зарчмуудаа үл хайхарч, ойлголцох зүйл дээр ойлголцохгүй гэж явж байна. Бусдын нэр хүндэд халдаж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4-д “удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай, чанартай гүйцэтгэж, ажлын явц, үр дүнг танилцуулах, мэдээлэх” гэж заасан байдаг. Журмын 5.3.7-д “эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилгатай ажиллах мэдлэг мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлдэг харилцааны зөв хандлагатай байх” гэж заасан байдаг. Харилцааны зөв хандлагатай байх нь хүний ур чадвар, өөрийнх нь үнэлэмжээс гадна энэ байгууллагын дотооддоо мөрдөх ёстой байдаг. Энэ нь хөдөлмөрийн дотоод журам дотроо байдаг. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай ажиллана гэж заасан байдаг. Ажлын цагийг мөрдөж, үр бүтээлтэй ажиллах гэж зохицуулсан байна. Ажлын цагийг мөрдөнө, үр бүтээлтэй ажиллана гэж заасны дагуу Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референтийн ажлаа хий гэж Тамгын газрын дарга хэлэхэд би энд өөрийгөө хөгжүүлэх гэж хуралд сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.7-д бусдын хуульд нийцсэн шаардлагыг эсэргүүцэх, хэрүүл маргаан үүсэх гэж дурдсан байдаг. Хэрүүл маргаан үүсэх нь энэ байгууллагын дотоод журмаасаа гадна Зөрчлийн тухай хуулиараа нийтийн хэв журам зөрчиж байгаа асуудал. Хүн очоод үүнийг аваарай гэж хэлэхэд өөдөөс Тамгын газрын дарга гээд 3, 4 нэр томьёоллоороо дайрдаг. Үүнийг хэрүүл маргаан үүсгэж байна гэж харж байна. Бусдын хуульд нийцсэн шаардлагыг эсэргүүцэж байна. Хууль зөрчсөн шаардлагыг тавиагүй. Хөдөлмөрийн дотоод журмынх нь 5.4.8-д Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр, захирамж, үүрэг даалгавар, төлөвлөгөө гэх мэтийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэхгүй байх гэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй. Тэдгээр сахилгын зөрчлийг гаргасан. Ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дэх хэсэг болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журамд заасныхаа дагуу процесс, зохих ажиллагааг явуулсан. Түүний хэд хэдэн үйлдэл сахилгын зөрчилд хамаарч байна гэдэг дүгнэлт гаргасан. Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамж байгаа. Ажлын хэсэг Б.Б******* 6 үйлдэл, эс үйлдэхгүйгээр сахилгын зөрчил гаргасан гэдэг дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг аваад Тамгын газрын дарга яагаад төрийн албанаас халах шийтгэл оногдуулж байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан байдаг. Дараалал ногдуулахыг шүүх шаардаагүй. Дуудахад нь ирээгүй байна гээд 6 үйлдэл нь үл ялих зүйлээр юм шиг наанаа харагдуулж байгаа. Б.Б******* цаашид төрийн албанд ажиллах боломжгүй гэдэг нөхцөл байдлаа харуулж байна. Б*******ын тухайд бол Үндсэн хуулийн цэцийн Тамгын газарт ажиллах хүсэл зориг, сонирхол байхгүй гэдгээ өөрөө илэрхийлж байгаа. Б.Б*******ын дээд албан тушаалтан Г.Д дарга дуудаж өөрийг нь дуудсан. Тэгэхэд тэр хүнд захирагдахгүй гэсэн. Та нар шүүхийн шийдвэрийг хэлэлцэх гэж байна гэсэн. Шүүхийн шийдвэрийг хэлэлцэх асуудал биш. Ахлах нягтлан бодогч Б.Э******* өөрийн дансаар цалин олгосон дээр нь хууль бус юм хийсэн гээд Авлигатай тэмцэх газарт өгдөг. Яагаад үүнийг ажил олгогчоос асууж болдоггүй юм бэ. Би нийтдээ тэдэн төгрөг авах тул үүнийг олгож өгнө үү гэдэг байдлаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр хуульд заасны дагуу хэрэгжүүлэх боломжууд байгаа. Шүүх хуралдаанд Г.Д дарга оролцоод явж байгаа. Тэгэхэд нөгөө хүнийг цагдаагийн газарт өгсөн. Бүгдээрээ 2 жилийн туршид мөрдөн байцаах алба болон Авлигатай тэнцэх газраас салаагүй. Иймд Б.Б******* цаашид Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газарт ажиллах боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээс гадна Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн зарчим болон төрийн алба өөрөө ямар байдлаар явах вэ гэдэг бүх зүйлээ ойлгож ухаарч явахгүй байна. Цаашид Б.Б******* төрийн албанд ажиллах боломжгүй байна гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг үндэслэж зөрчлийн шинж чанар нь өөрөө хийж, гаргаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь цаашид ажиллах боломжгүй гэсэн агуулгаар төрийн албанаас халсан. Төрийн албаны гол зарчим болох захирах, захирагдах зарчимтай нийцэхгүй байна гэдэг үүднээс халсан. 2024 оны ээлжийн амралтын олговортой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол бид нарыг баримт гаргаж өгдөггүй, эсвэл худал баримт гаргаж өгдөг гэж хэлдэг. Шүүхээс захирамж гарч, энэ баримтуудыг өг гэхэд бид нар байгаа баримтуудаа өгдөг. Хэрвээ тухайн баримт байхгүй бол албан ёсны тайлбар явуулдаг. 2024 оны 2 дугаар сард Б.Б******* 3 өдөр ажилласан гэсэн. 3 өдөр ажилласан хүнд 3,000,000 төгрөгийн цалин хөлс, олговор олгосон нь тогтоогдож байгаа. Б.Б*******ын гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл, дансны хуулга гэсэн баримтуудаас харагдаж байгаа. Цалин хөлстэй холбоотойгоор 2024 оны оны 2 дугаар сард цагаан сар болох гэж байсан. Цагаан сараас урьдчилаад ажилтнуудын цалинг нь өгсөн. 2024 оны 2 дугаар сарын эхний хагас буюу ажлын 10 өдрөөр бүхэлд нь ажиллана гэж тооцоолж, цалинг нь өгсөн. 2024 оны 02 дугаар сарын эхний хагаст ажлын 10 өдрөөр нь тооцож олгосон цалин хөлс, 2023 оны ээлжийн амралтын цалин 1,362,110 төгрөг байгаа. 2024 оны ээлжийн амралтын цалин 1,265 886 төгрөг байгаа. Олговол зохих цалин хөлсөнд нийт 3,090,629 төгрөгийг тооцсон. 3,090,629 төгрөгөөс урьдчилаад Б.Б*******д цалин олгосон. 2 дугаар улиралд нь 00 гэсэн тооцоолол байгаа. Хоёр дугаар хагас дээр ажиллаагүй. Яагаад гэвэл акттай байсан. 2 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Иймд 00 гэдэг тооцоолол төрийн албаны цалингийн нэгдсэн системээр автоматаар явж байгаа зүйлс байх. Түүнээс биш нягтлан Б.Э******* өөрөө зохиогоод гаргасан зүйл байхгүй. Ээлжийн амралтын цалин хөлстэй холбоотой асуудлаар нягтлан бодогч өөрийн бүх тооцооллыг дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Мөн гэрчээр оролцохдоо “Бид нар урьдчилаад олгосон тул 2024 оны сүүлийн цалин дээрээ нэгтгээд 2 жилийнхээ ээлжийн амралтын цалин дээр бодоод, урьдчилж өгсөн мөнгөнөөсөө зөрөөг нь тооцож, сүүлд 148,475 төгрөгийг гарт нь олгосон” гэсэн. Ээлжийн амралтын бодолтын дүн нь өөрчлөгдсөнтэй холбоотой сая танилцсан. Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаараа ч тэр ээлжийн амралтын цалин хөлс тооцох журмынх нь дагуу бодсон. Иймд Б.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.4. Иргэдийн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: " ... хамт олны дунд эв нэгдлийг хангаж ажиллагаагүй буруутай ч ажлаас халах үндэслэлүүд бодитой бус гэж үзлээ ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ажлаас халах үндэслэлүүд тодорхой, бодит бус гэж үзлээ гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны актын хүрээнд дүгнэлт хийхдээ харгалзан үзсэн болно.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, дүгнэлтийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэнээс хойш 1 жил 1 хоногийн дараа буюу 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана гэсэн хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж буй боловч энэ хэргийн тухайд,  нэхэмжлэгч анх шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан ба маргаан бүхий 37 дугаар захирамжийн /шууд/ үндэслэл нь ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт байна. Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан асуудлын хүрээнд шүүхэд тасралтгүй маргасан байх тул захирамжийн үндэслэлд хамаарах ажлын хэсгийн дүгнэлтэд холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.

4. Түүнчлэн шүүхээс “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд тус ажлын хэсгийн эрх залгамжлагчаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргыг тогтоосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.7., 27.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд хариуцагч Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт оролцох боломжтой, энэ эрхийг хуулиар хязгаарласан гэж үзээгүй болно.   

Нэг. Хэргийн үйл баримт

1.1. Нэхэмжлэгч Б.Б*******ыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референтийн албан тушаалд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эгүүлэн томилж, цалин болон холбогдох нэмэгдлийг зохих журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)

1.2. Б.Б*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсонтой холбогдуулан 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр уулзалт хийсэн. (2 дугаар хавтаст хэргийн 45-48 дахь тал)

1.3. Нэхэмжлэгч Б.Б******* нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдсоноос хойш 2024 оны 2 дугаар сарын сарын 06-ны өдрөөс 10-ны өдөр, 2 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдөр, 2 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрүүдэд эмчилгээтэй байгаа талаар тайлбар гаргаж, 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс ээлжийн амралт авах хүсэлт гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал)

1.4. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар захирамжаар албан хаагчдын 2024 оны ээлжийн амралтын хуваарийг баталсны 42-т Б.Б*******д 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ээлжийн амралт олгохоор шийдвэрлэсэн, Б.Б******* нь ээлжийн амралтаа авснаас хойш 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл /Гуурсан хоолойн архаг үрэвсэл сэдрэлтийн үе, мэдрэл сульдсан-Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр /2024 оны 3 сарын 22, 26, 27-ны өдрүүдэд эмчид үзүүлж, шинжилгээ өгөв/, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөв / Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв/, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өвчтэй, ажлаас чөлөөлөв /Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв/, 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өвчтэй, ажлаас чөлөөлөв, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өвчтэй, ажлаас чөлөөлөв /төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өвчтэй, ажлаас чөлөөлөв /Мангут эмнэлэг/, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 27-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэл, 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 5 сарын 11-ний өдөр хүртэл, 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл /нойргүйдлийн сэтгэл заслын эмчилгээ/, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөв /Мангут эмнэлэг/, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 хоног өдрийн эмчилгээнд хамрагдсан /Мангут эмнэлэг/ талаарх эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн карт зэрэг баримтаар өвчтэй шалтгаанаар 2024 оны 6 дугаар сард ажилдаа орсон байна. (2 дугаар хавтаст хэргийн 51-71 дэх тал)

1.5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар Б.Б******* нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ажлын хэсгийг Тамгын газрын дэд дарга бөгөөд захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн газрын дарга, хууль зүйн газрын зөвлөх нарын гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсэгтэй 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр уулзалт зохион байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 94-99,  2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал)

1.6. Дээрх ажлын хэсгээс 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд “ … референт Б.Б******* нь энэхүү дүгнэлтийн 11.1-11.6 дахь заалтад тэмдэглэсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16 дахь заалтад заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7, 5.4.7, 5.4.8-д заасан зөрчил гаргасан байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй …” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 109-121 дэх тал)

1.7. Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Б*******д танилцуулсан /нэхэмжлэгч Б.Б******* холбогдох тайлбар гаргасан/ талаар тэмдэглэл үйлдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал)

1.9. Улмаар тус газрын дарга 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжаар Б.Б*******ыг ажлаас халж, нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд хандаж маргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал)

Хоёр. Хууль зүйн үндэслэл

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн тухайд:

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2.-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно.” гэж заасан.

Тухайн ажлын хэсэг нь тус газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар захирамжаар байгуулагдсан, ажлын хэсгийг Тамгын газрын дэд дарга бөгөөд захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн газрын дарга, хууль зүйн газрын зөвлөх нарын гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 93-99 дэх тал)

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7. дахь хэсэгт “ ..., Үндсэн хуулийн цэц, ... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.

Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлд Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны - Тэргүүн түшмэлийн ангилал АА-2 зэрэглэлд газрын дарга, АА-3 зэрэглэлд хэлтсийн дарга, Эрхэлсэн түшмэлийн ангилал АА-4 зэрэглэлд ахлах зөвлөх, АА-5 зэрэглэлд зөвлөх, ахлах референт, Ахлах түшмэлийн ангилал АА-6 зэрэглэлд референт, АА-7 зэрэглэлд ахлах шинжээч зэрэг албан тушаал хамаарахаар байна.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Б.Б******* нь тус газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референт /АА-6/ ангилал зэрэглэлд хамаарах албан тушаалд ажиллаж байсан, харин ажлын хэсгийн гишүүдийн хувьд нэхэмжлэгчээс дээд шатны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан /Тамгын газрын дэд дарга бөгөөд захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн газрын дарга, хууль зүйн газрын зөвлөх/ гэж үзэхээр байна. (1 дүгээр хавтаст хэргийн 163-168, 3 дугаар хавтаст хэргийн 190-220 дахь тал)

Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх албан тушаалтнууд нь миний удирдах албан тушаалтан биш, миний удирдах албан тушаалтан бол Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б******* бөгөөд уг хэлтэс нь шууд Тамгын газрын даргад харьяалагддаг гэх тайлбар гаргаж буй боловч журмын дээрх зохицуулалтын агуулгыг гагцхүү тухайн албан тушаалтныг /шууд/ харьяалах дээд шатны албан тушаалтан байхаар явцуу утгаар тайлбарлаж хэрэглэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан дээрх ажлын хэсгийг хууль зөрчиж байгуулсан, хууль бусаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

            Маргаан бүхий дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийн тухайд,

1.1. Дүгнэлтийн 11.1-д “... 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн орчуулга хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дахин хэлж 14 хоногийн дотор биелүүлэх шаардлага тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй ...”  гэх үндэслэлийн тухайд,

Ажлын хэсгийн дүгнэлтийн “... 6.3. Тамгын газрын дарга Д.Б нь референт Б.Б*******д 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хэлтсийн дарга Г.Б*******ээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрэм болон түүнд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 14 хоногийн дотор монгол хэл рүү орчуулах үүргийг өгсөн боловч биелэгдээгүй тул дахин 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр уг Азийн нийгэмлэгийн дүрмийг сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт 14 хоногийн дотор монгол хэл рүү орчуулахыг үүрэг болгосон байна. Гэвч 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл биелүүлээгүй байгаа нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Тамгын газрын ахлах зөвлөх Р.*******т гаргаж өгсөн референт Б.Б*******ын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан, Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Б*******ээс ажлын хэсэгт 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гаргаж өгсөн тайлбар тэмдэглэлээр нотлогдож байна ...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал)

            Дээрх асуудлаар тус газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б******* бичгээр гаргасан тайлбартаа “… миний бие референт Б.Б*******д 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагт Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрмийг нэмэлт, өөрчлөлтийн хамт орос, англи хэлнээс харьцуулан монгол хэл рүү хянах үүрэг даалгаврыг 14 хоногийн хугацаанд өгсөн … Б.Б******* “за” гэж хэлсэн … дараа нь 15 цагаас эмчид үзүүлнэ гээд чөлөө авсан … уг үүрэг даалгаврыг 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор хийж өгөөгүй … Б.Б*******ын ээлжийн амралт 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуусаж, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирсэн, өмнөх үүрэг даалгаврыг биелүүлэх талаар сануулсан … Б.Б******* нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй … 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ажилдаа буцаж орсон … 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрмийг нэмэлт, өөрчлөлтийн хамт, мөн Үндсэн хуулийн байгууллагуудын Евроазийн нийгэмлэгийн дүрмийг орос, англи хэлнээс монгол хэл рүү өмнө орчуулж байсан хувилбарыг дахин харьцуулж, жигдлэх, хянах үүрэг даалгаврыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл дээрх үүргийг биелүүлээгүй байна ...” гэх тайлбар гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал)

            Уг асуудлаар нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... би 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл өвчтэй байсан учир ажлаас чөлөөлөгдсөн тухай эмнэлгийн магадлагаатай байсан ... 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үүрэг даалгавар өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм ... үүрэг даалгаврыг цохолтоор, албаны цахим шуудангаар, вайбэраар өгдөг ...” гэж тайлбарлаж байна. (2 дугаар хавтаст хэргийн 108-110 дахь тал)

            Нэхэмжлэгч Б.Б*******ын тухайд, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон, 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр /Даваа гаригт ажилдаа очсон, мөн өдрийн 11 цаг 45 минутад уулзалт хийсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 44-48 дахь тал)

            Үүний дараа 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Шар дэгд” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаагаар 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өвчтэй, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ээлжийн амралттай, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дуустал өвчтэй, өдрийн эмчилгээнд хамрагдсан зэрэг шалтгаанаар ажиллаагүй байх бөгөөд энэ хугацаанд хамаарах эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагджээ. (2 дугаар хавтаст хэргийн 59-71 дэх тал)

            Мөн нэхэмжлэгчийн 2024 оны цалингийн хүснэгтээс үзэхэд 2024 оны 2 дугаар сард 3 өдөр, 6 сард 19 өдөр, 7 сард 19 өдөр, 8 дугаар сард 11 өдөр ажилласан гэж тэмдэглэсэн боловч ажлын цаг бүртгэлийн цахим системд Б.Б******* нь 2024 оны 2 дугаар сард ажилласан эсэх талаар бүртгэгдээгүй, харин 2024 оны 6, 7, 8 дугаар сарын ажлын цаг бүртгэгдсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 224-227, 246 дахь тал)

            Нэхэмжлэгч Б.Б*******д 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр үүрэг даалгавар өгсөн гэх асуудлаар хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд албан хаагчдын ажлын цаг бүртгэлийг нэгжийн дарга нар хариуцаж байсан. Иймд Б.Б*******ын 2024 оны  2 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б******* бүртгэсэн ...” гэх тайлбар ирүүлсэн, улмаар шүүхээс дээрх цаг бүртгэсэн гэх дэвтэрт үзлэг хийсэн болно. (5 дугаар хавтаст хэргийн 151-156, 7 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал)

            Мөн шүүхээс нэхэмжлэгчид 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр эмнэлгийн магадлагаа олгосон асуудлын хүрээнд “Шар дэгд” өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг хийхэд, 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тухайн эмнэлэг ажилласан, нэхэмжлэгчид эмнэлгийн магадлагаа олгосон эмч тус өдөр ажилласан талаар цаг бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. (8 дугаар хавтаст хэргийн 39-43 дахь тал)

            Дээрх нөхцөлөөс үзэхэд, Б.Б******* нь 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр эмнэлгийн магадлагаатай байсан, улмаар 2024 оны 6 дугаар сар хүртэл ажиллаагүй /өвчтэй, ээлжийн амралттай зэрэг/ бодит нөхцөл байдал байхад хариуцагчийн 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг /14 хоног дотор/ биелүүлээгүй гэх үндэслэлийг шүүх хүлээн авах, нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.

            Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг нь дээрх үндэслэлээр дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийг өвчтэй байсан, ажилдаа ирээгүй буюу ажиллах боломжгүй байсан бодит нөхцөлийг харгалзан үзээгүй байна.

            Мөн 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дахин уг үүрэг даалгаврыг өгсөн гэх боловч түүнд холбогдох баримт, цохолт зэрэг материал авагдаагүй, уг асуудлаар маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд зөрчил гаргасан эсэх талаар дүгнэх боломжгүй гэж тухайлан дурджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал)

            Иймд ажлын хэсгийн дүгнэлтийн 11.1-д дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна

1.2. Дүгнэлтийн 11.2-т “ ... Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С*******од хандан Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан гомдлын талаар ирж уулзахыг хүсэхэд ирээгүй ...”  гэх үндэслэлийн тухайд,

Ажлын хэсгийн дүгнэлтэд “... 11.2. Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С*******од хандан Тамгын газрын даргад холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын талаар ирж уулзахыг хүсэхэд түүнийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өдөр хүртэл ирж уулзаагүй байна. Энэ нь тус дүгнэлтийн 6.5 дугаарт тэмдэглэсэн баримт, мэдээллээр нотлогдож байна ...” гэжээ.

Тус дүгнэлтийн 6.5-д “референт Б.Б******* Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С*******од хандан Тамгын газрын дарга Д.Бийн үйлдэлд арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг 2 удаа гаргасан байна ... Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Д******* нь референт Б.Б*******д “Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгчид хандан гаргасан гомдлын хариу гарсан, ирж уулзахыг хүссэн” талаар мэдэгдэхээр түүний утас руу 2024 оны 4 дүгээр сарын 19-ний залгаад авахгүй байсан тул зурвас илгээж, мэдэгдсэн боловч эргэж холбогдоогүй, уулзаагүй байна.” гэж тэмдэглэжээ.

Дээрх асуудлаар нэхэмжлэгчээс “ ... би 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан. Өвчтэй эмчилгээ хийлгэж байгаа төрийн албан хаагчийг “ирж уулзаагүй” хэмээн буруутгаж сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна ... ” гэх тайлбар гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал)

Нэхэмжлэгч Б.Б******* нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өвчтэй, ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаатай байжээ.  (2 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал)

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б******* нь хэдийгээр төрийн албан хаагч боловч өөрийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой асуудлын хүрээнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.-д "Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.”, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”, 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан зохицуулалтын дагуу өргөдөл, гомдол гаргах, түүнийг шийдвэрлүүлж, хариу авах эрхтэй юм.

Маргаан бүхий энэ нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ажлын үндсэн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь бусад этгээдэд /Үндсэн хуулийн Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч/ гаргасан гомдлын хариуг өгөхөөр дуудуулахад ирээгүй гэх шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь дээрх хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

Иймд маргаан бүхий дүгнэлтийн 11.2-т дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

1.3. Дүгнэлтийн 11.3, 11.4-т “ ... Тамгын газрын дарга Д.Б болон дэд дарга Г.Д нар Б.Б*******ыг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх, тодорхой зүйлийг тодруулахаар дуудахад ирж уулзаагүй ...” гэх үндэслэлийн тухайд,

            Дээрх тайлбарт холбогдуулан ажлын хэсгийн дүгнэлтийн 11.3-т “Тамгын газрын дарга Д.Б нь референт Б.Б*******ыг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх болон тодорхой зүйлийн талаар асууж тодруулахаар хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Д*******гээр дуудуулсан боловч орж ирээгүй, ирж уулзахаас татгалзсан байна. Энэ нь тус дүгнэлтийн 6.6 дугаарт тэмдэглэсэн ахлах мэргэжилтэн Д.Д*******гийн тайлбар, тэмдэглэл, мэдээллээр нотлогдож байна ...”, ажлын хэсгийн дүгнэлтийн 11.4-т “Дэд дарга Г.Д нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Б*******тай хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Д*******гээр дуудуулж уулзаж ярилцахыг хүсэхэд татгалзсан, ирж уулзах үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна ...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал)

Хэрэгт авагдсан референт Б.Б*******тай уулзах талаар дэд дарга Г.Дд үүрэг өгсөн тухай /2024.06.25/ тэмдэглэлд “... Б.Б*******тай 11:00 цагт уулзъя гэж өглөө 09:00 цаг өнгөрч байхад хэлсэн, 11:02 цагт орж ирээгүй учир Д.Д*******гээр хэлүүлсэн ... гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, ажлын байрны дарамт учруулдаг хүнтэй уулзахгүй гэж хэлүүлсэн байна. Дахин 11:07 цагт дахин хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б*******ээр дуудуулсан. Мөн л хариу өгч уулзахаас татгалзсан ...” талаар дурдаж, улмаар дэд дарга Г.Дг Б.Б*******тай уулзах талаар тэмдэглэжээ. (1 дүгээр хавтас хэргийн 90-91 дэх тал)

            Дээрх асуудлаар нэхэмжлэгчээс “ … 2024 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08:40-09:00 цагийн хооронд Д.Б манай өрөөнд орж ирээд над руу хуруугаараа чичилж “Чи өнөөдөр 11 цагт манай өрөөнд орж ирнэ шүү” гэж дуугаа өндөрсгөн хэлээд гарсан. Дараа нь хүний нөөц хариуцсан ажилтан Д.Д******* ирээд “Тамгын даргын өрөөнд 11 цагаас ороорой. Шүүхийн шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа” гэж хэлэхэд нь би “Шүүхийн шийдвэрийг хэлэлцэх эрх хэнд ч байхгүй. Ийм хууль бус уулзалтад би орохгүй. Тэгээд ч Тамгын газрын дарга Д.Б шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. Надад ажлын байрны дарамт үзүүлдэг. Ийм ёс зүйгүй хүнтэй би уулзахгүй, хууль бус үүргийг нь биелүүлэхгүй гэж хэлсэн …” гэж, “... дэд дарга Г.Д тус шүүхийн шийдвэрийг хэлэлцэх зорилгоор нэхэмжлэгч надтай уулзана гэж хууль бус шаардлага тавьсан учир нэхэмжлэгч би уулзаагүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1. дэх хэсэг Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.1.-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэж заасан …” гэх тайлбар гаргаж байна. (2 дугаар хавтаст хэргийн 128, 134 дэх тал)

            Мөн тус газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Д*******гийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарт “ ... дэд дарга бөгөөд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Б*******ыг дуудаж уулзахыг хүсэхэд ... /2024.06.25/ өдрийн 12:17 цагт би референт Б.Б*******ын өрөө рүү дахин орж биечлэн хэлсэн, орж ирээгүй ... Б.Б*******ыг 12:30 цаг хүртэл хүлээсэн боловч орж ирээгүй ...” гэх тайлбар гаргажээ. (1 дүгээр хавтас хэргийн 92 дахь тал) 

            Шүүх хуралдаанд хариуцагчаас дээрх зөрчлийн хүрээнд Б.Б*******д өгсөн орчуулга хийх үүрэг даалгаврын хэрэгжилт болон яагаад энэ олон газруудад өргөдөл, гомдол гаргаад байгаа асуудлыг тодруулахыг хүсэж дуудсан гэх тайлбар гаргасан.

            Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2.-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 7 дугаар зүйлийн 7.1.8.-д "захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэг Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.6.-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7.-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13.-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасан.

            Мөн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.3. Ажилтан дараах үүрэг хүлээнэ: 5.3.4-т “захирах, захирагдах ёсыг баримталж, удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай чанартай гүйцэтгэж, ажлын явц, үр дүнг танилцуулах, мэдээлэх”, 5.4. Ажилтанд дараах зүйлийг хориглоно: 5.4.8-д “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр (захирамж, үүрэг, даалгавар, төлөвлөгөө гэх мэт)-ийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх” гэж тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал)

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б*******ын албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээнд 3-т “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг эргэж мэдээлэх, тэмдэглэл хөтлөх” талаар заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 163-168 тал)

            Нэхэмжлэгч Б.Б******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтныг дуудахад /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр/ хүрэлцэн очоогүй нь төрийн албаны “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчимд нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, дээрх хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан  зохицуулалтын дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд дарга нь тодорхой асуудлыг хэлэлцэхээр төрийн албан хаагчийн дуудах эрхтэй, тухайн хэлэлцэх асуудал нь хууль бус шийдвэр эсэхийг тодорхойлохын тулд төрийн албан хаагч хүрэлцэн очих үүрэгтэй ба хэрэв албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардвал татгалзах, уулзалтыг орхин гарах боломжтой юм.

            Иймд нэхэмжлэгч Б.Б*******ын удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэх дээрх асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.13-т нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4. Дүгнэлтийн 11.5-т “... ажлын цагаар үндсэн ажлаа хийгээгүй /цэцийн хуралдаанд суусан/ энэ талаар удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй ...” гэх үндэслэлийн тухайд,

Ажлын хэсгийн дүгнэлтийн 11.5-д “Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Б нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:23 минутад Үндсэн хуулийн цэцийн байрны 4 дүгээр давхарт байрлах хуралдаан танхимд референт Б.Б*******д албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, өөрийн ажлын байрандаа очиж ажлын цагаар үндсэн ажлаа хийх шаардлагыг тавихад биелүүлээгүй байна. Энэ нь тус дүгнэлтийн 6.9 дүгээрт тэмдэглэсэн референт Б.М*******ийн тайлбар болон камерын дүрс бичлэгээр нотлогдож байна” гэжээ.

            Дээрх асуудлаар референт Б.М******* “... Д.Б дарга Д.Б*******д үндсэн ажлаа хийх талаар шаардлага тавьсан бөгөөд Д.Б******* нь биелүүлээгүй танхимд үлдэж хуралдаанд суусан болно ...” гэх тайлбар гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал)

            Уг асуудлаар нэхэмжлэгчээс “… 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:30-09:50 цагийн хооронд буюу нийт 20 минут орчим үргэлжилсэн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын нээлттэй хуралдаанд миний бие тухайн өдрийн үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэж дуусгасан байсан тул хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид мэдэгдэн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суусан ...” гэх тайлбар гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал)

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:30-09:50 цагийн хооронд Үндсэн хуулийн их суудлын нээлттэй хуралдаанд суусан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй. (Хэрэгт хавсаргасан бичлэг)

            Дээрх асуудлын хүрээнд, аливаа төрийн албан хаагчийн албан тушаалын үндсэн чиг үүрэг нь хуулиар тогтоосон ажлын цагаар бүрэн хэмжээнд хэрэгжих зохицуулалттай бөгөөд ийнхүү тогтоосон ажлын цагаасаа өмнө /09 цаг 30 минут гэхэд/ ажилтны үндсэн үүрэгт ажил дууссан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ 37.1.16.-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заасан ба Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1-д “ажлын өдрийн үргэлжлэл найман /8/ цаг байна.”, 6.1.2-т “ажлын өдөр 08:30 цагт эхэлж, 17:30 цагт дуусна.” гэж зохицуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

            Иймд дээрх нөхцөлөөс дүгнэхэд ажлын цагаар ажилтан өөрийн ажлын байрандаа байх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэгтэй ба ажлын цагаар ажлын байрандаа очиж ажиллах талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д нийцээгүй байна.

5. Дүгнэлтийн 11.6-д “... тооцоо нийлэх уулзалтад ирээгүй ...” гэх үндэслэлийн тухайд,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/ дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Бийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 24-43 дахь тал)

            Ажлын хэсгийн дүгнэлтэд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128ШШ2023/ дугаар шүүхийн шийдвэрээр ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоож нөхөн олговор олгохоор тогтоосон боловч түүнийг биелүүлэхэд талууд хамтарч ажиллах, тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байсаар байтал 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Тамгын газрын дарга Д.Б, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Д, ахлах нягтлан бодогч Б.Э*******, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Д******* нарыг уулзаж ярилцахаар дуудахад ирээгүй, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй байна гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал)

            Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх, түүнтэй холбоотой ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд тухайлан зохицуулагдана.

Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ажлын үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу өмнө ажлаас халсан шийдвэрт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар дуудахад ирээгүй, тооцоо нийлээгүй гэх үндэслэлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Иймд маргаан бүхий дүгнэлтийн 11.6-т дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны байх буюу хуульд нийцсэн байх шаардлага тавигддаг бөгөөд маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б*******ыг хэд хэдэн үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхдээ захиргааны байгууллага тухайн зөрчил тус бүрт хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй буруутай байна.

Иймд маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан зарчим, зохицуулалтад нийцээгүй, хууль бус байх бөгөөд энэхүү дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Монгол Улсын Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд

2.1. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаар захирамжаар Монгол Улсын Цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3, 1.5, 1.6, 3.1, 3.6, 6.1, 9.2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референт Б.Б******* Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.13, 37.1.16 дахь заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг удаа дараа биелүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал)

2.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ...”, 48.1.4.-т “төрийн албанаас халах” гэж зааснаар хариуцагч Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга маргаан бүхий 37 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б*******ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхээр зохицуулсан.

2.3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.”, 3.3.-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1.-д “ зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 3.3.2.-т “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр”, 3.3.3.-т “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”, 3.3.4.-т “ бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, 3.3.5.-т “өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх”, 3.3.6.-д “гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал”, 3.3.7.-д “зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх”, 3.4.-т “Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна: ..., 3.5.-д Сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна: ...” гэж заасан байна.

2.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан бөгөөд энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Б.Б*******ын гаргасан гэх сахилгын зөрчлүүд, түүний шинж байдал, үр дагавар нь түүнийг албан тушаалаас халах сахилгын шийтгэлтэй тохироогүй буюу захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2.5. Шүүхээс маргаан бүхий 37 дугаар захирамжийн үндэслэл болсон Ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хууль бус хэмээн дүгнэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан 37 дугаар захирамж хууль бус болох үр дагавартай.

2.6. Иймд дээрх үндэслэлээр Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.7. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ыг энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу урьд нь эрхэлж албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн олгох, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй.

 3. Нэхэмжлэгчийн 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

3.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа “ ... 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 3.108.105 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,276,676 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд дээрх шаардлагад хамаарах мөнгөн дүнг өөрчлөн 2023 онд хамаарах мөнгөн дүнг 1,290,310 төгрөг /нэмж гаргуулахаар/, 2024 онд хамаарах мөнгөн дүнг 2,469,763 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар тайлбар гаргасан.

3.2. Нэхэмжлэгчийн тухайд, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор байна.

3.3. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т зааснаар Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно., 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: 2.3.5.-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”, гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснээрээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулахаар зохицуулсан тул 2024 оны ээлжийн амралтын цалинг тусад нь тооцож олгох хууль зүйн үндэслэлгүй.

3.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгохоор тусгаж буй ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлохоор зохицуулсан, цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэгт ээлжийн амралтын цалин орж тооцогдохоор байх тул нэгэнт ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэж буй энэ тохиолдолд ээлжийн амралтын цалинг дахин тооцож олгох боломжгүй.

3.5. Нэхэмжлэгчийн 2023 оны ээлжийн амралтын цалин 1,290,310 төгрөг /нэмж/ гаргуулах шаардлын тухайд, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/ дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ыг урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд заавал биелэгдэх шинжтэй тул мөн дээрх үндэслэлээр 2023 онд хамаарах ээлжийн амралтын цалинг олгох үндэслэлгүй гэж үзлээ. (4 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал)

3.6. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх 128/ШШ2023/ дугаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл, түүний биелэлттэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд харьяалах байгууллага, албан тушаалтанд хандах боломжтой болохыг тэмдэглэв.

3.7. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

   1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4., 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Үнсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 37 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн “2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжийн тавих хувь болох 35,100 /гучин таван мянга нэн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦЭРЭНДЭЖИД

                                          ШҮҮГЧ                               О.БАТСҮХ

                                          ШҮҮГЧ                                Г.УРАНГУА