| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00424/И |
| Дугаар | 310/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00417
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4660919.13 /дөрвөн сая зургаан зуун жаран мянга есөн зуун арван есөн төгрөг арван гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 776820 /долоон зуун далан зургаан мянга найман зуун хорин/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89525 /наян есөн мянга таван зуун хорин таван/ төгрөгөөс 44762.5 /дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 44762.5 /дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцаг У.*******оос 44762.5 /дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ