Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00419

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:


1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 12600200.52 /арван хоёр сая зургаан зуун мянга хоёр зуун төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 08 сарын 28-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 09 сарын 28-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 10 сарын 28-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 11 сарын 28-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 12 сарын 28-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2026 оны 01 сарын 28-ны өдөр 7600201 /долоон сая зургаан зуун мянга хоёр зуун нэг/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216553 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавин гурван/ төгрөгөөс 108276.5 /нэг зуун найман мянга хоёр зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 108276.5 /нэг зуун найман мянга хоёр зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.*******гээс 108276.5 /нэг зуун найман мянга хоёр зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.  

 


     ШҮҮГЧ                            Ж.ЧИМЭДДУЛАМ