| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00385/И |
| Дугаар | 310/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 310/ШШ2025/00430
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 18767098.5 /арван найман сая долоон зуун жаран долоон мянга ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1563925 /нэг сая таван зуун жаран гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251785 /хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуун наян таван/ төгрөгөөс 125892.5 /нэг зуун хорин таван мянга найман зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 125892.5 /нэг зуун хорин таван мянга найман зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.*******оос 125892.5 /нэг зуун хорин таван мянга найман зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ