Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00432

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2231733.24 /хоёр сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин гурван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 08 сарын 20-ны өдөр 743912 /долоон зуун дөчин гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 743912 /долоон зуун дөчин гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 743912 /долоон зуун дөчин гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50658 /тавин мянга зургаан зуун тавин найман/ төгрөгөөс 25329 /хорин таван мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 25329 /хорин таван мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 25329 /хорин таван мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ