| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00404/И |
| Дугаар | 310/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 310/ШШ2025/00433
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 10971227.68 /арван сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1828538 /нэг сая найман зуун хорин найман мянга таван зуун гучин найман/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190490 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгөөс 95245 /ерэн таван мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 95245 /ерэн таван мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг, хариуцагч Б.*******гээс 95245 /ерэн таван мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ