Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/00434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын баг, байрны тоотод оршин суух, овогт /РД: *******/-т хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага:  1300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Н. нь С.ээс 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч С.т 1300000 төгрөгийг зээлсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч Н. нь надад мөнгө зээлүүлсэн нэрийдлээр намайг дайл гэж надаар дайлуулж, өөрт нь 350.000 төгрөгийг зарлагадсан, надад агсам тавьж миний биед гэмтэл учруулан сэтгэл санаанд дарамт учруулж, их зардал гарсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлж маргасан.

2.2. Хариуцагчийн шүүх хуралдаан оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хариуцагч нь хувийн шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч Н. нь шүүх хуралдаанд ирсэн боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүхээс түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна гэж үзэж шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдал байдал, хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгаа зэргийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С. нь нэхэмжлэгч Н.гаас 2025 оны 04 сарын 10-ны өдөр 1100000 төгрөгийг, 2025 оны 04 сарын 11-ний өдөр 300000 төгрөгийг өөрийн дансаар буцаан төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлэн авч, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.гийн Хаан банкны 504200072 тоот дансанд буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга /хэргийн 10-р хуудас/, хариуцагчийн дансны хуулга /хэргийн 36-р хуудас/, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзэх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

4. Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

5. Хариуцагч С.ээс шүүхэд бичгээр тайлбар ирүүлж, нэхэмжлэгч мөнгө зээлсэн нэрийдлээр намайг дайл гэж дайлуулан 350.000 төгрөгийг буцааж өөрт нь зарцуулсан, энэ талаарх 2 хуудас дансны хуулга баримт /хэргийн 34-35-р хуудас/ -ыг тайлбартаа хавсарган шүүхэд ирүүлсэн. Хариуцагч С. /хэргийн 35-р хуудас/-ийн Хаан банкны 5030274550 дугаартай дансны хуулгаас 2025 оны 04 сарын 11-нээс 14-ний өдрийн хоорондох дансны мэдээллээс хариуцагчийн тэмдэглэгээ хийсэн karaoke гэх гүйлгээний утгатай 4 удаагийн зарлагын гүйлгээ, zardal гэх гүйлгээний утгатай 1 удаагийн зарлагын гүйлгээг хариуцагч нь нэхэмжлэгч Н.гаас зээлсэн мөнгөө буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

6. Иймд Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-т зааснаар хариуцагч С.ээс зээлийн гэрээний үүрэг болох 1300000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.д олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас 35750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-т зааснаар хариуцагч /РД: *******/-ээс 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* /РД: /-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 /гучин таван мянга долоон тавин мянга/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 35750 /гучин таван мянга долоон тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ