Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 310/ШШ2025/00444

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 9099818.27 төгрөгөөс 1731200 / нэг сая долоон зуун гучин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг татгалзаж, үлдэх 7368618.27 /долоон сая гурван зуун жаран найман мянга зургаан зуун арван найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1220000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1220000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1220000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1220000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1220000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1268618.27 /нэг сая хоёр зуун жаран найман мянга зургаан зуун арван найман төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160547 /нэг зуун жаран мянга таван зуун дөчин долоон/ төгрөгөөс 80273.5 /наян мянга хоёр зуун далан гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 80273.5 /наян мянга хоёр зуун далан гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******оос 80273.5 /наян мянга хоёр зуун далан гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ