Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 310/ШШ2025/00447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:   хот, дүүрэг, хороо , ын гудамжид байрлах “ ” ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* хашаа ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* хашаа ******* тоотод оршин суух, овогт / РД: / нарт  хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8894192,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.

Хариуцагч: Г.******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “ ” ХК нь Г.*******, Э. нар холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8894192,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч Г.*******, Э. нараас 2024 оны 11 сарын 20-ны өдөр  байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ хариуцагч нар зөрчиж, зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр  хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 8507320,98 төгрөг, зээлийн хүү 383990,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2881,11 төгрөг, нийт 8894192,23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 1610950 төгрөгийн зээлийг төлсөн тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7283242,23 төгрөгийг нэхэмжилсэн.  

3. Хариуцагч нар нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд, хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: зээлийг авсан талаар маргаагүй, зээлийг хугацаанд нь төлж байсан боловч 3 дугаар сард ажлаасаа гарсан, түүнээс хойш бие өвдөөд, саяхан ажил эхэлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн төлөлтөөр нийт 1610950 төгрөгийн зээлийг төлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу графикт нь оруулсан, цаашид зээлээ хугацаанд нь төлнө, нэхэмжилж байгаа мөнгийг бөөн төлөх, ондоо багтааж төлөх ямар ч боломж байхгүй, үүнээс гадна олон аплейкешний зээлтэй гэж тайлбар гаргасан.  

4.  Хариуцагч Э.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд цагтаа ирээгүй тул шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, зохигчдын шүүх хуралдааныг эзгүйгээр хийх боломжтой гэсэн саналыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1  дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагч Э.гийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

5. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Г.*******, Э. нар нь  “ ” ХК-тай 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1190091707 дугаартай  “Барьцаат зээлийн гэрээ”-г  бичгээр байгуулан, 9500000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1610950 төгрөгийн зээл, зээлийн хүүг төлж, зээлийн эргэн төлөлтийг графикт хуваарьт оруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь үндсэн зээлд 1224078, 75 төгрөг, зээлийн хүүд 383990,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2881,11 төгрөг, нийт 1610950 төгрөгийн зээлийг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь графиктаа орсон хэдий ч одоо  хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7283242,23 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар наас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул  хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгч “ ” ХК нь дээрх зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

Гэвч хариуцагч нар нь “ ” ХК-тай 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1190091707 дугаартай  “Барьцаат зээлийн гэрээ”-г  30 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2027 оны 06 сарын 01-ний өдөр дуусах ёстой, хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: хариуцагч нар үүргээ биелүүлээгүй, зээл төлөлтийн хугацааг 61 хоног хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 2.2, 8.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх тайлбарыг гаргах мөртлөө, одоо зээлийн эргэн төлөлт графикт хуваарьтаа орсон, зээлийн хүүг зогсоохгүй гэвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нарт зээлээ төлөх боломжтой, зээлийн гэрээг цуцлаагүй гэх 2 өөр агуулга бүхий тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон цуцалсан талаар хариуцагч нарт мэдэгдсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь үндсэн зээлд 1224078, 75 төгрөг, зээлийн хүүд 383990,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2881,11 төгрөг, нийт 1610950 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж, 2025 оны 08 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлт арилсан, зээлийн эргэн төлөлт графикт хуваарьтаа шилжсэн, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 7283242, 23 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй: 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нарт  үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон талаар тайлбар гаргаагүй, гэрээг цуцалсан талаарх мэдэгдлийг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Г.******* нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа хэтрүүлсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, үүргийн зөрчлийг арилгасан байна. Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, эсхүл дангаар цуцлах эрхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 8.2-т заасан “… Банк санаачлан хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэсэн гэрээний 8.2.1-ээс 8.2.10-т заасан шаардах нөхцөл, үндэслэл бүрдээгүй,  хариуцагч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээнээс татгалзах эрх Банканд үүсээгүй гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч “ ” ХК-иас хариуцагч Г.*******, Э. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7283242,23 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157257,08 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,  115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч ******* *******, нараас  үндсэн зээл 7283242,23 /долоон сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай “ ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157257,08 /нэг зуун тавин долоон мянга хоёр зуун тавин долоон төгрөг/-ийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш  7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ЧИМЭДДУЛАМ