| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00477/И |
| Дугаар | 310/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2025/00450
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн 3140499.24 /гурван сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр 523417 /таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 523417 таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 523417 таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 523417 таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 523417 таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 523417 таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван долоон/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65198 /жаран таван мянга нэг зуун ерэн найман/ төгрөгөөс 32599 /гучин хоёр мянга таван зуун ерэн есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 32599 /гучин хоёр мянга таван зуун ерэн есөн/ төгрөгийг, хариуцагч Л.*******аас 32599 /гучин хоёр мянга таван зуун ерэн есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ