| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00489/И |
| Дугаар | 310/ШШ2025/00451 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2025/00451
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 8565759.90 /найман сая таван зуун жаран таван мянга долоон зуун тавин есөн төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 09 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 951752 /есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152002 /нэг зуун тавин хоёр мянга хоёр/ төгрөгөөс 76001 /далан зургаан мянга нэг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 76001 /далан зургаан мянга нэг/ төгрөгийг, хариуцагч А.*******ээс 76001 /далан зургаан мянган нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ