| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00504/И |
| Дугаар | 310/ШШ2025/00453 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2025/00453
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 7424111.46 /долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арван нэгэн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1237352 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1237352 нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1237352 нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1237352 нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1237352 нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 1237352 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133736 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгөөс 66868 /жаран зургаан мянга найман зуун жаран найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 66868 /жаран зургаан мянга найман зуун жаран найман/ төгрөгийг, хариуцагч А.*******ээс 66868 /жаран зургаан мянга найман зуун жаран найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ