| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00480/И |
| Дугаар | 310/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2025/00454
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД: *******/-г 1987 оны 08 сарын 29-ний өдрөөс 1989 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мужаанаар, 1989 оны 04 сарын 19-ний өдрөөс 1989 оны 08 сарын 05-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлд мужаанаар, 1989 оны 08 сарын 09-ний өдрөөс 1990 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд мужаанаар, 1990 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 05-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд жижүүрээр, 1992 оны 10 сарын 07-ны өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт жижүүр, харуулаар, 1993 оны 07 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Ус суваг орон сууц ашиглалтын газарт усан санчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ