Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 310/ШШ2025/00455

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1985 оны 09 сарын 01-ний өдөр *******ы ******* олгосон 2093336 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн, 1988 оны 10 сарын 16-ны өдөр олгосон *******ы *******д олгосон 665744 дугаартай Цэргийн батлах-ны , Батлан хамгаалахын төв архивын 2013.05.09-ны өдрийн 8613 дугаартай Архивын лавлагаа-ний, Дундговь аймгийн архивын тасаг-аас Малчин даатгуулагчид олгох архивын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 710 дугаартай лавлагааны хавсралт А.******* гэх 1993 1996 он, 2008-2012 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс-ны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ