| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаар дүгнэлттэй *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Бод холбогдох захиргааны хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О дүгнэлтдээ: *** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Б нь *** төрийн өмчит хувьцаат компани нь хуульд заасны дагуу цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан" гэх бүртгэлийн 25/30-02/51 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч Ц.Д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0613820 дугаартай шийтгэлийн хуудасыг шалгалтын хүрээнд хянав. Эрх бүхий албан тушаалтан П.Б нь ***төрийн өмчит хувьцаат компани нь хуульд заасны дагуу цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан" гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар *** аймгийн *** сумын Хөшиг 3 дугаар багийн нутагт Бөхөгийн ар гэх газар Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг гүйцэтгэгч ***төрийн өмчит хувьцаат компани нь зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж, газрын доорх усыг ашигласан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд авагдсан ***төрийн өмчит хувьцаат компаний 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/1203 тоот албан бичгээр тус компаний байгаль орчны мэргэжилтэн Ц.Дыг холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон байх ба эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол үйлдэж, мэдүүлэг авчээ. Эрх бүхий албан тушаалтан П.Б нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Хуульд заасны дагуу цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хуулийн этгээдэд 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гэвч шийтгэл оногдуулсан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0613820 тоот шийтгэлийн хуудаст ***ТӨХК-ний үйлдсэн ямар зөрчил нь нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар тусгаагүй, Олсон хэсэгт холбогдогч хэнд, зөрчлийн тухай хуулийн ямар зүйл ангиар шийтгэл оногдуулж байгаа талаар бичээгүй байна. Мөн Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад "Ц.Д"-д 1500 нэгжийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан П.Бын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0613820 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт ***ТӨХК -ний "хуульд заасны дагуу цооног өрөмлөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан нь үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг..." гэх, Иймд холбогдогч ***ТӨХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэх Шийдвэрлэх хэсэгт Холбогдогч Ц.Д-д гэснийг ***ТӨХК-ийн гэх нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ. Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Б миний бие *** аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0613820 дугаартай шийтгэлийн хуудасны Монголын төмөр зам ТӨХК нь хуульд заасны дагуу цооног өрөмдөж зөвшөөрөлгүй газрын доорх ус ашигласан нь нотлогдсон. *** аймгийн прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай дүгнэлтээр *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Бын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0613820 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт ***ТӨХК-ийн "хуульд заасны дагуу цооног өрөмлөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан нь үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг..." гэх, холбогдогч ***ТӨХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэх, Шийдвэрлэх хэсэгт Холбогдогч Ц.Д-д гэснийг ***ТӨХК-ийн гэх тус тус өөрчлөлт оруулах гэж өөрчлөлт оруулахаар тус шүүхэд ирүүлсэн. Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Б нь *** аймгийн Прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0613820 тоот шийтгэлийн хуудаст зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагчийн *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Бын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0613820 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт ***ТӨХК -ний "хуульд заасны дагуу цооног өрөмлөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан нь үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг..." гэх, холбогдогч ***ТӨХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэх, Шийдвэрлэх хэсэгт Холбогдогч Ц.Д-д гэснийг ***ТӨХК-ийн гэх тус тус өөрчлөлт оруулах гэж өөрчлөлт оруулахаар зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Бын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0613820 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт ***ТӨХК -ний "хуульд заасны дагуу цооног өрөмлөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан нь үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг..." гэх, холбогдогч ***ТӨХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэх, Шийдвэрлэх хэсэгт Холбогдогч Ц.Д-д гэснийг ***ТӨХК-ийн гэх тус тус өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н дүгнэлттэй *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Бод холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН |