Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00477

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 21700250.89 /хорин нэгэн сая долоон зуун мянга хоёр зуун тавин төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 09 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдөр 2170026 /хоёр сая нэг зуун далан мянга хорин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266451 /хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгөөс 133225.5 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 133225.5 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.*******гээс 133225.5 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ