Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00478

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 17387558.47 /арван долоон сая гурван зуун наян долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгөөс хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 08 сарын 07-ны өдөр төлж, үлдэх 16887558.47 /арван зургаан сая найман зуун наян долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг 2025 оны 9 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2025 оны 10 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2025 оны 11 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2025 оны 12 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 01 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 02 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 03 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 04 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 05 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, 2026 оны 06 сарын 06-ны өдөр 1688756 /нэг сая зургаан зуун наян найман мянга долоон зуун тавин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244888 /хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян найман/ төгрөгөөс 122444 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 122444 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг, хариуцагч М.*******гээс 122444 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ