| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00327/И |
| Дугаар | 315/ШШ2025/00268 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00268
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... цогцолборт байрлах, утас: ..., ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 48 айлын орон сууцны ... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 684,051 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 754,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 сарын 18-ны өдөр 140000386162 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Э.******* нь 2020 оны 02 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Э.*******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 177,567.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,483.1 төгрөг нийт 684,051 төгрөг байна.
Э.*******г зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан тул зээл авах үедээ тодорхойлсон хаягаар шүүхэд хандахад нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Э.*******г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан бөгөөд шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 684,051 төгрөгт хариуцагчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөгийг нэмж нийт 754,251 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 754,251 төгрөгийг тус компанийн 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд утсаар мэдүүлэхдээ: Би нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан. ******* ББСБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 684,051 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 754,251 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2025 оны 08-р сарын 06-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна,
56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө,
59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно. гэж тус тус зохицуулжээ.
Иймд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,652 төгрөгийн тал хувь 11,326 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,326 төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 684,051 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 754,251 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,652 төгрөгийн тал хувь 11,326 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,326 төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН