2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03562

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28

191/ШШ2025/03562

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  тоот хаягт оршин суух, О овогт Г Б /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин байрлах, Э ТХК /РД:***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай **** тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь Э ТХК-д 2020 оны 05 сарын 01-ний өдөр Бизнес төлөвлөлт, инновацын хэлтэст Менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болно. 

Нэг. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай. Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай **** тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, .... төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны А/683 дугаар тушаалын 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн A/89 дүгээр тушаалын 3.1, 3.6, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.3 дахь заалт, Дотоод хяналтын эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХД24/09 дугаартай дүгнэлт, Салбарын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн тушаах нь гэжээ. 

2. Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, .... төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын А/683 дугаар тушаалын 1, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3 дахь заалт, Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХД24/12 дугаартай саналыг тус тус үндэслэн тушаах нь гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Надад оногдуулсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4 дэх хэсгүүдэд заасан сахилгын шийтгэлийг оногдуулсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчилд тооцогдох Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл хийж байгаагүй болно. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах тодорхойгүй хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж Э ТХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 05 сарын 02-ны өдөр гомдол гаргаж Э ТХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 05 сарын 15-ны өдрийн Т-24/05 дугаар тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар гомдол Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 24/51 дугаар шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Г.Б нь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэлийн шаардлагаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх гэж тодруулж байна гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр **** дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ тушаах хэсгийн 1-т салбарын нүүрс ачилт логистикийн хэлтсийн дарга нь ажлын байрны чиг үүргийн дагуу нүүрс тээврийн хэрэгслийн, ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын ажил сайжруулах чиглэлийг хангалттай зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй хэрэгжүүлсний нэгжийн үйл ажиллагаанд алдаа дутагдал гарсан нь Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын дүгнэлтээр тогтоогдсон. Дотоод хяналт эрсдэлийн үнэлгээний газрын гаргаж ирсэн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрөө тухайн үед ээлжийн амралттай, ажил үүргээ гүйцэтгээгүй байсан.

Зохион байгуулалтын ажлыг сайжруулах ямар хугацаатай, ямар чиглэлийн үүрэг даалгавар, чиглэлийн ажлыг яаж зохион байгуулаагүй гэдэг зөрчил дутагдал нь тодорхойгүй. Эрх зүйн хэм хэмжээний хувьд ажил сайжруулах чиг үүрэг авсан гэдэг. Энэ чиг үүргийн хангалттай зохион байгуулаагүй, агуулгаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа. Хэрэгт хэзээний ямар өдрийн ямар хүнээс яг ямар чиглэл өгсөн нь тодорхойгүй. Ажил хангалтгүй биелүүлэх гэдэг агуулга бол хууль зүйн утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 буюу ажлын гүйцэтгэл хангалтгүй байх асуудал яригдана. Гэтэл 80.1.4, 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан учраас тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй. Сахилгын зөрчил гэдэг бол тухайн ажилтны гаргасан үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дүгнэлттэй холбоотой 2 асуудал нь нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй хамаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй үйлдэл эс үйлдэхүй байхгүй. Ростерын амралтай байсан, мөн тодорхой чиглэл өгөгдөөгүй.

2 дахь тушаал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаал. Энэ тушаалаар салбарын нүүрс ачилт логистикийн хэлтсийн дарга Г.Б нь гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй, оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах шийдвэрийг дэмжсэн. Тендерт оролцогч Г ХХК-иас захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн саналд хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийх боломжтой байхад шаардлага хангаагүй гэж тендер амжилгүй болгоход хүргэсэн нь дотоод хяналт эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон гэсэн. Гэрч асуухад Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар хянан шалгалт хийхдээ ямар зарчмаар хяналт шалгалт хийдгээ тодорхой дурдсан.

Өөрөөр хэлбэл, зөвхөн ирүүлсэн баримт бичгийн хүрээнд. Гэтэл үнэлгээний хорооны гишүүн өөрөө санал гаргасан, тодорхой саналыг дэмжсэн үйлдэлд нь хариуцлага оногдуулж байна уу, эсхүл сонгон шалгаруулалтаар үнэлгээний хорооны шаардлага хангаагүй оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах саналыг дэмжсэн. Шаардлага хангаагүй сонгон шалгаруулалтын тендерийг үнэлгээний хорооны 5 гишүүн тавуулаа дэмжсэн. Нэхэмжлэгч тендерийн хорооны ямар нэг дарга, нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгээгүй, гишүүний үүрэг гүйцэтгэсэн. Г ХХК-ийн захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн санал нь хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийхгүй. Нэхэмжлэгч үнэлгээ хийдэг албан тушаалтан биш. Үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгдөг. Үнэлгээний хорооны зохион байгуулалтын хувьд тендерт анхдагч үнэ хамгийн чухал байдаг бөгөөд анхдагч үнэ өөрчлөгдөж байгаа тохиолдолд 2-дагч үнэ буюу бусад оролцогчдоос ямар үнэ ирснийг мэдсэний дараа үнэ өгөхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хориглодог. Энэ үйл явц дээр үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгсөн. Үнэлгээний хорооны гишүүн хууль зөрчсөн тохиолдолд А3 үнэлгээг хүчингүй болгодог. Ийм зүйл байхгүй. Үнэлгээний хороо хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэр гаргадаг байгууллагын зөвхөн 1 гишүүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа яг ямар албан тушаал дээр бууруулж байгаа нь тодорхойгүй. Энэ тушаал эрх зүйн үр дагаврын хувьд хэрэгжээгүй. 2024 оны 03 сарын 20-ны өдөр гараад нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 26-ны өдөр хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2024 оны 04 сарын 26-ны өдөр өөр ажилд шууд томилсон. Ингэхдээ албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг үндэслээд, албан тушаал бууруулж байгаа агуулгаар тушаал гарсан. Үүнээс гарах хууль зүйн үндэслэл нь тухайн албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл нь өөр нэгж, мэргэжил, ажил албан тушаалд томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дэх хэсэгт тухайн зөрчлийг илрүүлэх сахилгын шийтгэл ногдуулах тушаалаа гаргачхаад сарын дараа дахин өөр тушаал гаргаж байгаа нь 123.4-т заасан үндэслэлд хамаарна. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй байдлаар өөр ажилд томилсон учраас ажилд эгүүлэн тогтоолгох буюу тээвэр, логистикийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй.

Иймд урд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, мөн дээр 2 сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Э ТХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай **** тушаалыг гарах болсон үйл баримтын тухайд:

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын явцад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө ****** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлд бүртгэлгүй ачилт хийсэн, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаалийн хяналтын талбай руу орсон **** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл 10174 овоолгоос ачилт хийх байтал S талбай дахь 10130 овоолгоос ачсан тохиолдлууд гарсан байсан. Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу уурхайн нүүрс ачилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор тээвэр, нүүрсний овоолгын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хэлтсийн дотоод үйл ажиллагааг тухай бүр зохион байгуулах чиг үүрэгтэй атал дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр НАЛХ-ийн хэлтсийн дарга Г.Бт сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж гаргасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. 

2. .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/205 тушаалыг гарах болсон үйл баримтын тухайд: Э ТХК-ийн 2023 оны А/251 дугаар тушаалаар байгуулагдсан *** дугаартай Гэрэлтүүлгийн цамхаг /чарган хөлтэй 13 метр өндөртэй/ нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулсан хэдий ч тендерийн үнэлгээний хорооны гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон байсан. Тодруулбал, Г ХХК нь шаардлага хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерт оролцогч байж, тендерт шалгаруулах боломжтой байхад Үнэлгээний хороо нь шалгаруулаагүй. Сангийн яаманд тус компани нь гомдол гаргасан хэдий ч тендерийн хүчинтэй хугацаа дууссан тус уг тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. Дээрх Үнэлгээний хороотой холбогдох асуудлуудыг компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь Худалдан авах, ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/20 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу шалган үзэж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийн зөвлөмжөөр Үнэлгээний хорооны гишүүн Г.Б нь тендерт оролцогч О ХХК-ийн тендерийг хянан үзэхдээ шаардлага хангасан мэт ойлголтыг Үнэлгээний хорооны хараат бус гишүүдэд өгч, хараат бус гишүүд болон Г.Бын саналаар техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй О ХХК-ийг шалгаруулсан. Сангийн яамнаас дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр Г.Б нь Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын 12.2-д заасны дагуу зөрчил гаргасан болох нь тогтоогдож, сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж гаргасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засгийн газраас Э ТХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Ганбатад даалгасан бөгөөд .... төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, ... хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах эрхийн хүрээнд тушаалыг гаргасан. Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхээр Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай 28 дугаар тогтоолоор Онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Э ТХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 424 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Улсын Их хурлын 2023 оны 28 .... дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Э ТХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж, компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ТХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай гэж дахин онцгой дэглэм тогтоосон.Энэ хүрээнд .... төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаал, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/389 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон билээ. Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт .. үйлдвэрлэл аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг .... төлөөлөгчид даалгасан зохицуулалтын дагуу гаргасан зөрчил тус бүрт нь хариуцлага хүлээлгэсэн. Мөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгосон. 

Онцгой дэглэмийн хугацаанд компанид мөрдөгдөж буй дүрэм, журам, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс авч хэрэгжүүлэхийг нийт ажилчдад үүрэг болгосон, бүх шатны удирдах ажилтнуудад Үйлдвэрлэл, нүүрс ачилт, экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгасан байхад Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга атлаа тус хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй. Э ТХК нь онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дээрх тушаалуудыг гаргасан тул нэхэмжлэгч Г.Бын Э ТХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагч Э ТХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргах болсон үйл баримтын хувьд нэхэмжлэгчээс тайлбарлахдаа уг цаг хугацаанд ростерын амралттай байсан гэдэг. Хэргийн 158 дугаар хуудсан 1 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл байгаа. Тухайн үед ажиллаж байсан буюу 29-30 шилжих шөнө ажиллаж байсан. 30-ны өдрийн үдээс хойш 16 цаг 30 минутын үед ээлж солигдох үед буусан. Нэхэмжлэгч нь тээвэр логистикийн хэлтсийн даргаар ажилладаг. Манай компанид онцгой дэглэм тогтоосон экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны анхдагч чухал нэгж. Нүүр ачиж тээвэрлэдэг, энэ нэгжээс нүүрс тээврийн экспортын асуудал яригддаг. Гэтэл 29-30 шилжих шөнө **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэмжилтгүй ачилт хийсэн. 2024 оны 2 сарын 1-ний өдөр гаалийн хяналтын талбай руу орсон *** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлд 10174 дугаартай ачилт хийх байтал 10130 дугаартай буруу ачилтыг хийсэн зөрчил гаргасан. Энэ зөрчлүүдийг хэлтсийн дарга нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй байсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүрэгт уурхайн нүүрс ачилтын үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, хэрэгжилтийг тайлагнах ажлыг заасан. Үүний 2.4-т нүүрс ачил тээвэрлэлтийн ажиллагааг хангах зорилгоор нүүрсний овоолгын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих буюу өөрийнх нь хяналт тавьдаг чиг үүргийг тодорхой заасан байхад 29-ны шөнө болсон тохиолдолд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр цалингийн 20 хувийг хассан. Манайд Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, А681, А89 гэх үйлдвэрлэл сайжруулах, үйл ажиллагаа жигдрүүлэх тушаал батлагдаж, энэ тушаалуудыг мөрдөж ажиллаж байсан. Улсын экспортыг нэмэгдүүлэх буюу долларыг төвлөрүүлэх ажлыг хийж байсан цаг хугацаанд нэн чухал хэлтэс дээр ийм асуудал гарсан нь хангалттай хяналт тавьж, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 оны 3 сарын 24-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Э Т ХК -ийн 2023 оны А251 дүгээр тушаалаар 5 гишүүнтэй байгуулагдсан үнэлгээний хороо байгуулагдсан. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд нь тендер сонгон шалгаруулах явцдаа мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргаж, сонгон шалгаруулалт амжилгүй болгосон. О ХХК-ийг шалгаруулсан байсан гэтэл Г ХХК нь тендерийн шаардлагыг давуулан биелүүлсэн буюу 11 гэрэлт цамхгийг 780,000 төгрөгөөр үнэлэх материалыг өгсөн. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд давуулан биелүүлсэн байхад техникийн шаардлага хангахгүй гэж тендер үнэлэх процесс руу оруулахгүйгээр О ХХК-ийг шалгаруулсан. Үүнтэй холбоотой Сангийн яамд гомдол гаргасан. Сангийн яамны гомдол хянасан тухай тодорхой албан бичигт Г ХХК-ийн барааны үнийн задаргаа, тоо хэмжээ 11, нэгж үнэ 63,980,000 төгрөг, нийт үнэ 888,000,000 төгрөг гэж тендерт ирүүлсэн анхны нийг бичсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор тендерийн үнэлгээний хороо тодруулга авсан. Хуучин хуулийн 26.9-д заасны дагуу Тендерийн оролцогчоос тодруулга авсан. Тодруулга авахад Г ХХК-аас 2023 оны 10 сарын 27-ны өдрийн албан бичигт 11 ширхэг гэрэлтүүлгийг 788,000,000 төгрөгөөр нийлүүлэх болсон. Танай тодруулгын хариуд 10 ширхгийг 716,000,000нийлүүлэх саналтай байна гэсэн. Гэтэл үнэлгээний хороон техникийн шаардлага хангаагүй гэж үзэж, дахин хуралдахдаа Үнэлгээний хорооны гишүүн А нарийн бичиг хоёр нь шаардлага хангаж байгаа гэж үзээд хөндлөнгийн 2 гишүүний хамт 3:2-ын харьцаагаа үнэлэх шатанд оруулаагүй. Гэтэл тендерийн үнэлгээний заавар дээр нэгж үнэ өөрчлөгдөөгүй бол нийт үнэ өөрчлөгдөөгүй гэж үзнэ. Гэтэл тодруулахад нэгж үнэ огт өөрчлөгдөөгүй хариу өгсөн байхад дахин техникийн тодорхойлолт хангаагүй гэж үзсэн нь мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэж үзнэ. Мөн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын дүгнэлтүүдийг үндэслэж онцгой дэглэмийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж тушаалуудыг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шаардлагыг хангаагүй, ростерын амралттай байсан. Сайжруулах чиг үүргийг тодорхойгүй заасан байхад хэрэгжүүлж хангаагүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлийн үйлдэхүй нь эс үйлдэл байна гэж тайлбарласан. Гэтэл манай зүгээс бүх ажилчдад сахилга хариуцлагаа сайжруулах, нягт нямбай байх тушаалыг баталж хэрэгжүүлж, нийт ажилчдад албан үүрэг болгосон байхад энэ тушаалуудыг зөрчиж өөрийн ажил үүрэгт хариуцлагагүй хандаж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь дотоод хяналтын дүгнэлт болон саналын хуудсаар тогтоогддог. Иймд хариуцагчийн гаргасан тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2 тушаал байгаа. Нэг нь Б195 тушаал буюу үндсэн цалин бууруулсан. Ростерын амралттай байсан үе гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 1 сарын 31-ний өдөр ээлжээс буусан нь харагддаг. Гарсан зөрчил нь 29-30 шилжих гарсан. Ажил сайжруулах чиглэл өгөөгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй талаар баримт байхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн хариуцсан хэлтсийн үйл ажиллагаа доголдож байгаа нь ажлын хариуцлагагүй, гүйцэтгэл хангалтгүйг илтгэж байгаа. Сахилгын зөрчлийн хувьд ажилтны гаргасан үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой гэж нэхэмжлэгч ярьсан. Мэдээж эс үйлдэхүй гаргасан буюу хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. 2 дах тушаалын хүрээнд хараат бус 3 гишүүн байсан. Үнийн тухайд нэгж үнэ хэвээр байхад тендер шалгаруулалтын зааварчилгааны арифметик алдааг залруулах шийдвэрийг Бын зүгээс ярьсан. Албан тушаалын хувьд өөр ажилд томилсон. Гэтэл манайд зөвхөн өөрийнх нь хэлтсийн ажилд албан тушаал бууруулна гэдэг ямар ч журам байхгүй. Хэлтсийн даргаас ахлах мэргэжилтэн рүү бууруулж байгаа нь албан тушаал бууруулж буй хэлбэрийн нэг гэж үзэж байна. Сарын дараа ахин тушаал гаргаж байгаа нь шинээр тушаал биш албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг биелүүлэх хүрээнд гаргасан тушаал учраас тушаалууд үндэслэлтэй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.20-ны өдрийн Б/205 дугаартай тушаал, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.13-ны өдрийн **** тушаал, 2024.01.29-ний өдрийн Ажил хүлээлцсэн хуудас, 2024.03.12-ны өдөр Хүний нөөцийн албанд гаргасан тайлбар, 2024.02.21-ний өдөр Хүний нөөцийн албанд гаргасан тайлбарыг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.07.26-ны өдрийн 01/1405 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, Б/205 дугаартай тушаал, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.13-ны өдрийн **** тушаал, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, саналын хуудас, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.20-ны өдрийн Б/205 дугаартай тушаал, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.04.26-ны өдрийн Б/269 дугаартай тушаал, Сахилгын зөрчлийн хуудас, Саналын хуудас, 2022.06.01-ний өдрийн М/2022/0803 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, Барааны үнийн задаргаа, Үнэлгээний хорооны дүгнэлттэй танилцах хуудас, 2023.11.10-ны өдрийн албан бичиг, Гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний тайлан, дүгнэлт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД/2407 дугаартай дүгнэлт, Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.09-ний өдрийн А/331 дугаартай тушаал, журам, Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дугаартай тогтоол, Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.17-ны өдрийн А/389 дугаартай тушаал, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.22-ны өдрийн А/89 дугаартай тушаал, Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.14-ний өдрийн А/451 дугаартай тушаал, Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.16-ны өдрийн А/124 дугаартай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, , Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.04.18-ны өдрийн А/137 тушаал, тушаалын хавсралт журам, Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журмын хавсралтууд, 2024.03.13-ны өдрийн тайлбарыг гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхийн журмаар зохигчдын хүсэлтээр Г.Бын 2024 оны 01, 02 сарын ажлын цагийн бүртгэл, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.04.26-ны өдрийн А/140 дугаартай тушаал, Худалдан авах ажиллагааны газраас Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн 2024.01.30-ны өдрийн Дотоод албан бичиг, Г ХХК-ийн 2023.10.30-ны өдрийн 240 дугаартай албан бичиг, Э ТХК-аас Г ХХК-д хүргүүлсэн 2023.10.27-ны өдрийн 01/1861 дугаартай албан бичиг, Үнэлгээний хорооны дарга Г.Ариунжаргалын Хууль, эрх зүйн газарт хүргүүлсэн 2023.11.07-ны өдрийн 23/30 дугаартай Дотоод албан бичиг, Хууль, эрх зүйн газраас Үнэлгээний хорооны даргад хүргүүлсэн Дотоод албан бичиг, 2025.02.19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Э ТХК-ийн Нүүрс, ачилт логистикийн хэлтсийн дарга Г.Бын ажлын цагийн бүртгэл, цалин олгосон баримт, гэрч Ц.С, Б.С, С.Э нарын мэдүүлэг, 2024.02.05-ны өдрийн Дотоод хяналт шалгалт хийх ажлын удирдамж, 2025.04.09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Э ТХК-д холбогдуулан Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай **** тушаалыг хүчингүй болгуулах,

Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 дугаар тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай гэж тодруулсан байна.

 

1. Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай **** тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Дотоод хяналт эрсдэлийн үнэлгээний газрын гаргаж ирсэн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрөө тухайн үед ээлжийн амралттай, ажил үүргээ гүйцэтгээгүй байсан.

Зохион байгуулалтын ажлыг сайжруулах ямар хугацаатай, ямар чиглэлийн үүрэг даалгавар, чиглэлийн ажлыг яаж зохион байгуулаагүй гэдэг зөрчил дутагдал нь тодорхойгүй. Эрх зүйн хэм хэмжээний хувьд ажил сайжруулах чиг үүрэг авсан гэдэг. Энэ чиг үүргийн хангалттай зохион байгуулаагүй, агуулгаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа. Хэрэгт хэзээний ямар өдрийн ямар хүнээс яг ямар чиглэл өгсөн нь тодорхойгүй. Ажил хангалтгүй биелүүлэх гэдэг агуулга бол хууль зүйн утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 буюу ажлын гүйцэтгэл хангалтгүй байх асуудал яригдана. Гэтэл 80.1.4, 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан учраас тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй. Сахилгын зөрчил гэдэг бол тухайн ажилтны гаргасан үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дүгнэлттэй холбоотой 2 асуудал нь нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй хамаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй үйлдэл эс үйлдэхүй байхгүй. Ростерын амралтай байсан, мөн тодорхой чиглэл өгөгдөөгүй ...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын явцад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө ****** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлд бүртгэлгүй ачилт хийсэн, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаалийн хяналтын талбай руу орсон **** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл 10174 овоолгоос ачилт хийх байтал S талбай дахь 10130 овоолгоос ачсан тохиолдлууд гарсан байсан. Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу уурхайн нүүрс ачилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор тээвэр, нүүрсний овоолгын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хэлтсийн дотоод үйл ажиллагааг тухай бүр зохион байгуулах чиг үүрэгтэй атал дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр НАЛХ-ийн хэлтсийн дарга Г.Бт сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж гаргасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. 

... .... төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаал, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/389 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон билээ. Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт .. үйлдвэрлэл аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг .... төлөөлөгчид даалгасан зохицуулалтын дагуу гаргасан зөрчил тус бүрт нь хариуцлага хүлээлгэсэн.

Мөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгосон. 

Онцгой дэглэмийн хугацаанд компанид мөрдөгдөж буй дүрэм, журам, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс авч хэрэгжүүлэхийг нийт ажилчдад үүрэг болгосон, бүх шатны удирдах ажилтнуудад Үйлдвэрлэл, нүүрс ачилт, экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгасан байхад Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга атлаа тус хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй. Э ТХК нь онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тушаалуудыг гаргасан гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Э ТХК-ийн Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдон ажиллаж байгаад Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар тушаалаар Г.Бт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдуулах тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Э ТХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, .... төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны А/683 дугаар тушаалын 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.6, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.3 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХД24/09 дугаартай дүгнэлт, Салбарын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэл болгожээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ ...Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга Г.Б нь ажлын байрны чиг үүргийн дагуу нүүрс тээврийн хэрэгслийн ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийн бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй хэрэгжүүлсний улмаас нэгжийн үйл ажиллагаанд алдаа зөрчлүүд гарсан нь ДХЭУГ-ын дүгнэлтээр тогтоогдсон тул ажилтан Г.Бт үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай... гэж дурджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор... хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Э ТХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хандаж, тус комиссын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Т-24/05 дугаартай хуралдааны шийдвэр гарсан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаны дагуу 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24/51 дугаар хуралдааны шийдвэр гарч, уг шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.1, 123.2, 123.3, 123.4-т заасантай нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхийг, мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргахыг тус тус заасан байна.

Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг болон шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, түүний үгийг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулж, хувийг хүлээлгэн өгөх журмыг хуулиар тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч Г.Бт үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажлын байрны чиг үүргийн дагуу нүүрс тээврийн хэрэгслийн ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийн бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй хэрэгжүүлсний улмаас нэгжийн үйл ажиллагаанд алдаа зөрчлүүд гарсан гэж  буруутгаж, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж, **** тоот тушаалыг үндэслэлтэй болох талаар тайлбарласан.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д Хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм, журам, горимыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл, ажил үүргээ биелүүлээгүй ажилтны дагаж, мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна.

8.1.3-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,

8.3-т Ажилтны гаргасан зөрчлийг Ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудсанд тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэнд ажилтанд танилцуулна,

8.10-д Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг шууд удирдах ажилтан болон бүтцийн нэгжийн удирдлагын саналыг тусгасан Ажилтны сахилгын зөрчлийн хуудас-ыг үндэслэл болгоно. Сахилгын зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 41.1-д Ажилтын гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагавар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам, горим болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 4.1.3-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэжээ.

 

Нүүрс ачилтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрын үндсэн үндсэн үүрэгт: уурхайн нүүр ачилтын үйл ажиллагааны бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, тайлагнах,

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нүүрс ачилт, логистикийн хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Нүүрс ачилт, тээвэрлэлтийн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор тээвэр, нүүрсний овоолгын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих үүргийг тодорхойлжээ.

 

Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалаар Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ТХК-д 6 сарын хугацаагаар Онцгой дэглэм тогтоосон тул компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгожээ.

 

Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дугаар Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаалаар Компанийн үндсэн үйл ажиллагаа үйлдвэрлэл, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад ажлын байрын бүхий л үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, үйлдвэрлэлийн осол, осол дөхсөн тохиолдол гаргахгүй байх бүх талын арга хэмжээг зохион байгуулан, урьдчилан сэргийлж, сахилга батыг чангатган, хяналт тавих үүрэг бүхий бүх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин мөрдүүлж ажиллахыг Салбарын захиралд үүрэг болгожээ.

 

Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/389 дүгээр Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаалаар Компанийн үндсэн үйл ажиллагаа үйлдвэрлэл, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад ажлын байрны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол гаргахгүй байх бүх талын арга хэмжээг зохион байгуулан, урьдчилан сэргийлж, сахилга батыг чангатган, хяналт тавих үүрэг бүхий бүх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин мөрдүүлж ажиллахыг үүрэг болгож, бүх шатны удирдах ажилтнуудад Үйлдвэрлэл, нүүрс ачилт, экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгаж, сахилга хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагыг тухай бүр тооцох санал танилцуулахыг Захиргаа, удирдлагын газарт даалгаж, ...Үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, хөдөлмөрийн сахилга хариуцлагатай зохион байгуулалтын хүрээнд компанийн хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн бэлэн байдлыг алдагдуулахгүй байхыг үүрэг болгожээ.

 

Хэрэгт авагдсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/09 дугаартай дүгнэлтээр ... Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга Г.Б, Тээвэр, логистикийн газрын дарга Э.Эүх нар ажлын байрны чиг үүргийн дагуу гүйцэтгэх ёстой нүүрс тээврийн хэрэгслийн ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай хэмжээнд зохион байгуулаагүй, зөрчил, дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй тавьсан зөрчил гаргасан гэжээ.

 

Ажилтны сахилгын зөрчлийн хуудсаар ... нүүрс тээврийн хэрэгслийн ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай хэмжээнд зохион байгуулаагүй зөрчил, дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй тавьсан зөрчлийг гаргасан ... гэжээ.

 

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СХ24/06 дугаартай саналын хуудсаар ... ЭТ ХК-ийн Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот хамтран ажиллах тухай дотоод албан бичгийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ****** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлд бүртгэлгүй ачилт хийсэн, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаалийн хяналтын талбай руу орсон **** улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл 10174 овоолгоос ачилт хийх байтал S талбай дахь 10130 овоолгоос ачсан тохиолдлуудад хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт ...

Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга Г.Б ... ажлын байрны чиг үүргийн дагуу гүйцэтгэх ёстой нүүрс тээврийн хэрэгслийн ачилт жинлэлтийн зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай хэмжээнд зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй тавьсан зөрчил гаргасан ... хэлтсийн дарга Г.Б... сахилгын шийтгэл ногдуулах гэжээ.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар Нүүрс ачилтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан болох нь Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, салбарын санал дүгнэлт, сахилгын хуудас зэргээр тогтоогдож байх бөгөөд Г.Бын хариуцлагатай холбоотой гэж үзэж Г.Бт сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Бт хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заасны дагуу хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

 

Ажил олгогч нэхэмжлэгч Г.Бт ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн дагуу зохион байгуулалтын болон ажил сайжруулах чиглэлийн ажлыг хангалттай зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийн бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй хэрэгжүүлсний улмаас нэгжийн үйл ажиллагаанд алдаа зөрчлүүд гарсан байх ба сахилгын зөрчлийг хуульд заасан хугацаанд илрүүлж, сахилгын хариуцлагыг хуульд заасан хугацаанд тооцжээ.

 

Г.Быг зөрчил гаргасан үндэслэлээр түүнд сахилгын арга хэмжээ авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.1, 123.2, 123.3, 123.4 дэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч Э ТХК-д холбогдуулан Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар Г.Бт хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 дугаар тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Энэ тушаалаар салбарын нүүрс ачилт логистикийн хэлтсийн дарга Г.Б нь гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй, оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах шийдвэрийг дэмжсэн. Тендерт оролцогч Г ХХК-иас захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн саналд хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийх боломжтой байхад шаардлага хангаагүй гэж тендер амжилгүй болгоход хүргэсэн нь дотоод хяналт эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон гэсэн. Гэрч асуухад Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар хянан шалгалт хийхдээ ямар зарчмаар хяналт шалгалт хийдгээ тодорхой дурдсан.

Өөрөөр хэлбэл, зөвхөн ирүүлсэн баримт бичгийн хүрээнд. Гэтэл үнэлгээний хорооны гишүүн өөрөө санал гаргасан, тодорхой саналыг дэмжсэн үйлдэлд нь хариуцлага оногдуулж байна уу, эсхүл сонгон шалгаруулалтаар үнэлгээний хорооны шаардлага хангаагүй оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах саналыг дэмжсэн. Шаардлага хангаагүй сонгон шалгаруулалтын тендерийг үнэлгээний хорооны 5 гишүүн тавуулаа дэмжсэн. Нэхэмжлэгч тендерийн хорооны ямар нэг дарга, нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгээгүй, гишүүний үүрэг гүйцэтгэсэн. Г ХХК-ийн захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн санал нь хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийхгүй. Нэхэмжлэгч үнэлгээ хийдэг албан тушаалтан биш. Үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгдөг. Үнэлгээний хорооны зохион байгуулалтын хувьд тендерт анхдагч үнэ хамгийн чухал байдаг бөгөөд анхдагч үнэ өөрчлөгдөж байгаа тохиолдолд 2-дагч үнэ буюу бусад оролцогчдоос ямар үнэ ирснийг мэдсэний дараа үнэ өгөхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хориглодог. Энэ үйл явц дээр үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгсөн. Үнэлгээний хорооны гишүүн хууль зөрчсөн тохиолдолд А3 үнэлгээг хүчингүй болгодог. Ийм зүйл байхгүй. Үнэлгээний хороо хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэр гаргадаг байгууллагын зөвхөн 1 гишүүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа яг ямар албан тушаал дээр бууруулж байгаа нь тодорхойгүй. Энэ тушаал эрх зүйн үр дагаврын хувьд хэрэгжээгүй. 2024 оны 03 сарын 20-ны өдөр гараад нэхэмжлэгч 2024 оны 4 сарын 26-ны өдөр хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2024 оны 04 сарын 26-ны өдөр өөр ажилд шууд томилсон. Ингэхдээ албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг үндэслээд, албан тушаал бууруулж байгаа агуулгаар тушаал гарсан. Үүнээс гарах хууль зүйн үндэслэл нь тухайн албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл нь өөр нэгж, мэргэжил, ажил албан тушаалд томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дэх хэсэгт тухайн зөрчлийг илрүүлэх сахилгын шийтгэл ногдуулах тушаалаа гаргачхаад сарын дараа дахин өөр тушаал гаргаж байгаа нь 123.4-т заасан үндэслэлд хамаарна. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй байдлаар өөр ажилд томилсон учраас ажилд эгүүлэн тогтоолгох буюу тээвэр, логистикийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй. Иймд урд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох , мөн дээр 2 сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... Э Т ХК -ийн 2023 оны А251 дүгээр тушаалаар 5 гишүүнтэй байгуулагдсан үнэлгээний хороо байгуулагдсан. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд нь тендер сонгон шалгаруулах явцдаа мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргаж, сонгон шалгаруулалт амжилгүй болгосон. О ХХК-ийг шалгаруулсан байсан гэтэл Г ХХК нь тендерийн шаардлагыг давуулан биелүүлсэн буюу 11 гэрэлт цамхгийг 780,000 төгрөгөөр үнэлэх материалыг өгсөн. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд давуулан биелүүлсэн байхад техникийн шаардлага хангахгүй гэж тендер үнэлэх процесс руу оруулахгүйгээр О ХХК-ийг шалгаруулсан. Үүнтэй холбоотой Сангийн яамд гомдол гаргасан. Сангийн яамны гомдол хянасан тухай тодорхой албан бичигт Г ХХК-ийн барааны үнийн задаргаа, тоо хэмжээ 11, нэгж үнэ 63,980,000 төгрөг, нийт үнэ 888,000,000 төгрөг гэж тендерт ирүүлсэн анхны нийг бичсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор тендерийн үнэлгээний хороо тодруулга авсан. Хуучин хуулийн 26.9-д заасны дагуу Тендерийн оролцогчоос тодруулга авсан. Тодруулга авахад Г ХХК-аас 2023 оны 10 сарын 27-ны өдрийн албан бичигт 11 ширхэг гэрэлтүүлгийг 788,000,000 төгрөгөөр нийлүүлэх болсон. Танай тодруулгын хариуд 10 ширхгийг 716,000,000нийлүүлэх саналтай байна гэсэн. Гэтэл үнэлгээний хороон техникийн шаардлага хангаагүй гэж үзэж, дахин хуралдахдаа Үнэлгээний хорооны гишүүн А нарийн бичиг хоёр нь шаардлага хангаж байгаа гэж үзээд хөндлөнгийн 2 гишүүний хамт 3:2-ын харьцаагаа үнэлэх шатанд оруулаагүй. Гэтэл тендерийн үнэлгээний заавар дээр нэгж үнэ өөрчлөгдөөгүй бол нийт үнэ өөрчлөгдөөгүй гэж үзнэ. Гэтэл тодруулахад нэгж үнэ огт өөрчлөгдөөгүй хариу өгсөн байхад дахин техникийн тодорхойлолт хангаагүй гэж үзсэн нь мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэж үзнэ. Мөн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын дүгнэлтүүдийг үндэслэж онцгой дэглэмийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж тушаалуудыг гаргасан.

2 дах тушаалын хүрээнд хараат бус 3 гишүүн байсан. Үнийн тухайд нэгж үнэ хэвээр байхад тендер шалгаруулалтын зааварчилгааны арифметик алдааг залруулах шийдвэрийг Бын зүгээс ярьсан. Албан тушаалын хувьд өөр ажилд томилсон. Гэтэл манайд зөвхөн өөрийнх нь хэлтсийн ажилд албан тушаал бууруулна гэдэг ямар ч журам байхгүй. Хэлтсийн даргаас ахлах мэргэжилтэн рүү бууруулж байгаа нь албан тушаал бууруулж буй хэлбэрийн нэг гэж үзэж байна. Сарын дараа ахин тушаал гаргаж байгаа нь шинээр тушаал биш албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг биелүүлэх хүрээнд гаргасан тушаал учраас тушаалууд үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Э ТХК-ийн Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдон ажиллаж байгаад Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар Г.Бт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа албан тушаал бууруулсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдуулах тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаартай тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, .... төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны А/683 дугаар тушаалын 1, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.4 дахь заалт, Бараа ажил, үйлчилгээ худалдан авах журмын 12.3 дахь заалт, ДХЭУГ-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХД24/12 дугаартай дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/12 саналыг тус тус үндэслэл болгожээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ ...Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга Г.Б нь *** дугаартай Гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах шийдвэрийг дэмжсэн, тендерт оролцогч Г ХХК-иас захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн саналд хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийх боломжтой байхад шаардлага хангаагүй гэж үзэж, тендерийг амжилтгүй болгоход хүргэсэн нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр тогтоогдсон тул ажилтан Г.Бт албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай... гэж дурджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчийн ажил, албан тушаал бууруулсан тушаалд нэхэмжлэгч Г.Б шүүхэд гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна гэж шүүх үзсэн. Мөн зохигчид гомдол гаргасан хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай Э ТХК-ийн талаар авах арга хэмжээний тогтоолоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн бүрэн төлөөлөх эрх бүхий .... төлөөлөгчийг томилж, бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгажээ.

 

.... төлөөлөгч 2022 оны 11 сарын 02-ны өдөр А/683 дугаартай хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, Э ТХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дугаар Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал, Э ТХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/389 дүгээр Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаалуудыг гаргажээ.

 

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар албан тушаал буруулсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын зөрчил үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т сахилгын шийтгэлийн төрлүүдийг заасан бөгөөд эдгээр шийтгэлийн заримыг ажил олгогчийн хувьд хязгаарлах буюу хориглох агуулга хуульд байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад заасан албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан нь тогтоогдсон ажилтны ажиллаж байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалыг ажиллах нөхцөл, хангамж, бүрэн эрхийн хувьд дордуулж, ажлын байрыг нь ажил олгогчийн санаачилгаар өөрчлөх буюу бууруулахыг ойлгох бөгөөд ажилтны буурч байгаа ажил, албан тушаал нь тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага дотор, эсхүл түүний харьяа нэгжид харьяалагдахаас гадна ажил олгогч ажилтныг ажиллаж байгаа байгууллага болон түүний харьяа нэгжээс өөр байгууллагад албан тушаал бууруулан томилж байгаа бол тухайн бууруулж байгаа ажлын байрыг тушаалдаа дурдах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй. Үүнээс албан тушаал бууруулах шийтгэл ногдуулж байгаа бол бууруулж байгаа тушаалдаа албан тушаалд ажил олгогчийн томилох эрх байх нь зүй ёсны боловч ажилтны ажиллаж буй байгууллагад орон тоо байгаа, тухайн байгууллагын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцож бууруулах албан тушаалд ажиллах боломжийг бий болгосон байхаас гадна ямар албан тушаалд бууруулж байгааг сахилгын шийтгэл ногдуулж буй тушаалдаа зайлшгүй тодорхойлох шаардлагатай гэж шүүх үзсэн болно.

 

Ажил олгогчоос ажилтанд ногдуулж байгаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон буюу сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаагийн хувьд үр дагавар нь тодорхой, хуульд нийцсэн байх ёстой.

 

Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Г.Бт сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн атлаа шийдвэртээ ямар ажил албан тушаалд томилж байгааг шийдвэрлээгүй нь тодорхойгүй үр дагаврыг үүсгэсэн.

 

Өөрөөр хэлбэл, ажилтныг албан тушаал бууруулаад ямар албан тушаалд томилж байгааг тушаалд заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3-т нийцээгүй, ажил олгогчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Э ТХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар нэхэмжлэгч Г.Бт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Г.Быг ажил, албан тушаалаар бууруулсан нь ойлгомжгүй, тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Г.Бын албан тушаал бууруулах сахилгын шийтгэл үндэслэлтэй тохирохгүй байх тул Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 дугаар тушаал хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Б нь Э ТХК-ийн Салбарын Нүүрс, ачилт, логистикийн хэлтсийн даргын ажил албан тушаалыг эрхэлж байсан байх бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа Э ТХК-ийн Салбарын Нүүрс, ачилт, логистикийн хэлтсийн даргын ажил албан тушаалаас бууруулах шийтгэл оногдуулсан тул түүнийг урьд эрхэлж байсан Салбарын Нүүрс, ачилт, логистикийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Быг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 121,512,005 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Г.Бын цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 10,085,976 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 480,284 төгрөг болох нь хэрэгт авагдсан Г.Бын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Г.Бын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2024 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу Г.Бын ажилгүй байсан 2024 оны 04 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 121,512,005 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу Э ТХК-д нэхэмжлэгч Г.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+765,510 төгрөг/ нийт 835,710 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Быг Э ТХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э ТХК-д холбогдох Э ТХК-ийн .... төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар Г.Бт хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Бын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Э ТХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 121,512,005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Г.Бын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг Э ТХК-д даалгасугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 835,710 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС