2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04777

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/04777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********, өөрийн байранд байрлах, Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Л.Б нь Г банктай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******** тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ********* тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 115 сарын хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 8.894.668 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Л.Б-ийг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч Л.Б нь зээл авах үедээ ******** тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй болох нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/17619 тоот захирамжаар тодорхойлогдож байгаа тул Л.Б-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, төлөөлөгчид эрх олгосон тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 197/Ш32025/17619 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 3-9/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г банк ХК нь Л.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Г ХК, нөгөө талаас Л.Б нар тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 197/Ш32025/17619 дугаар шүүгчийн захирамжаар Л.Батцоож нь ******** тоот хаягт оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л. Б-ийг оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Л-ын Б /РД:********/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Л.Батцоож /бүртгэлтэй хаяг: ******** тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Г.О, утас:********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ