| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04467/И |
| Дугаар | 191/ШШ2025/01184 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01184
2025 02 07 191/ШШ2025/01184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: . дүүрэг, . дугаар хороо, . дугаар хороолол /13342/, Г.Л гудамж, . байр, . тоот хаягт оршин суух, Д Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . дүүрэг, . дүгээр хороо, Жн гудамж-8, Фд байрлах, Э Т т ХК /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Э,
Гэрч: Ч.А, С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э т т ХК-д холбогдуулан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний бие нь Э Т т ХК-д 2023.06.23-ны өдрөөс эхлэн Уул уурхайн технологийн газрын Геологи уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар надад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1 ... үндэслэн тушаах нь: Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер Д.Б нь ЗГОБЭТ-ийн 2023.09.08-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын хэсгийн хүрээнд гарах баримт бичгүүдийг боловсруулж, бүрдүүлэх үүрэг даалгаврыг цаг хугацаанд хийж гүйцэтгээгүй зөрчлийг гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тул сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтэй хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл сахилгын зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна.
Мөн Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2024.05.16-ны өдөр тушаалыг танилцуулсан. Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны А/683 дугаар тушаалын 1, 2, 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер Д.Б нь харьяалах газар, нэгжийн удирдлагаас өгсөн уулын олборлолтын машин, техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, техник тоног төхөөрөмж хүнд машин механизмыг хүлээн авах ажлын хэсгийн 2023.08.15-ны өдрийн хурлын тэмдэглэл шийдвэрийг танилцуулж баталгаажуулаагүй, техникийн комиссын 2024.02.14-ний өдрийн №04, №05, №06 тоот актыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй... зэрэг сахилгын шийтгэлтэй байх тул 2024.05.13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй. Сахилгын зөрчил гаргаагүй байтал сахилгын зөрчил гаргасан мэтээр намайг ажлаас халсанд гомдолтой байна. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой. Миний бие үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж Э Т т ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд 2024.05.28-ны өдөр гомдол гаргаж Э Т т ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024.06.19-ний өдрийн Т-24/06 дугаар тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй. Э Т т ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийг 2024.07.01-ний өдөр гардаж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2024.07.17-ны өдөр хуралдаж, тэмдэглэлийг 2024.07.24-ний өдөр гардаж авсан.
Иймд Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Уул уурхайн технологийн газрын Геологи уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.
2.Хариуцагч т т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газраас 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т т ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтанд авч, Засгийн газрыг төлөөлөх онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г томилсон. УИХ-ын 2023 оны №28, Засгийн газрын 2023 оны №424 дүгээр тогтоолуудаар Э Т т ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгаж, 2024.05.29-ний өдрөөр дуусгавар болсон. Энэ хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс компанийн үндсэн үйл ажиллагаа болон бүтэц, зохион байгуулалт, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны А/683, 2023 оны А/89 дүгээр тушаалуудаар сахилга, хариуцлагыг сайжруулж ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болгосон байдаг. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.06.22-ны өдрийн Б/448 дугаар тушаалаар Д.Бг 2023.06.23-ны өдрөөс Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэст төлөвлөлтийн ахлах инженерээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.
Ажиллаж байх хугацаандаа өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон боловч хурлын тэмдэглэл, шийдвэрийг цаг хугацаанд нь танилцуулж, албажуулах үүргийг хэрэгжүүлээгүй. Ажлын хэсгийн тушаалын хэрэгжилтийг дутуу ирүүлэх, Үндэсний аудитын газраас аудит хийж байгаатай холбоотой шаардсан баримт, мэдээллийг шуурхай гаргаж өгөх, удирдлагыг мэдээллээр хангах, аудитын ажилд хүндрэл учруулахгүй хамтран ажиллах талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагаас шаардсан баримтыг цаг хугацаанд нь гаргаж өгөх, өөрийн техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөө боловсруулж дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулаагүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй. Зохих журмын дагуу удирдлагаас чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан тул Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгч хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн.
Д.Б нь Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан талаар нэгжийн удирдлагаас хариуцлага тооцуулах саналыг ирүүлсэн бөгөөд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дотоод хяналт шалгалтыг явуулж, 2024.03.13-ны өдрийн ХД24/15 дүгнэлт гарсан тул Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.25-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайлбал, Үндэсний аудитын газраас Э Т т ХК-д гүйцэтгэлийн аудит хийх явцад аудитор О.Д нь 2024.01.05, 2024.01.20, 2024.02.21-ний өдөр Д.Бтэй уулзалт хийж, Х Е интернэйшнэлтэй холбоотой баримтуудыг ирүүлэх үүрэг өгсөн боловч 2024.03.05-ны өдрийг хүртэл аудитаас шаардсан баримтыг гаргаж өгөөгүй. Улмаар аудитын зүгээс удирдлагуудтай холбогдож, шаардсан баримтыг ирүүлэхгүй удаашруулж байгаа талаар ярьсан бөгөөд нөхцөл байдлыг тодруулахад дээрх уулзалтын тэмдэглэлээр шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй байсан, төлөвлөлтийн инженер М.Ад үүрэг өгч, шаардсан баримтуудыг яаралтай бэлтгэн, 2024.03.05, 06-ны өдрүүдэд Үндэсний аудитын газрын аудитор О.Дт хүлээлгэн өгсөн.
Д.Б нь аудитаас шаардсан баримт болон удаа дараагийн уулзалт болон шаардсан баримтын талаар удирдлагад мэдэгдээгүй, шаардсан баримтуудыг цаг алдалгүй гаргаж өгөх, хүндрэл учруулахгүйгээр хамтарч ажиллах үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс М.А нэмэлт үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн. Нөгөөтэйгүүр дээрх үйлдэл нь аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан мэдээлэл, баримт авах эрх болон шалгуулагч этгээдийн 16.1-д заасан мэдээлэл, баримт, түүний үнэн зөв бодитой бүрэн байх, тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл баримт бичгийг бүрэн хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд тооцогдох, компанийг аудитын аливаа хариуцлага /албан шаардлага, төлбөрийн акт/ тогтоолгох, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх эрсдэлийг бий болгосон.
Мөн 2023 оны 10 дугаар сард Х Е түншлэл-тэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагын хянаж, санал тусгасан гэрээний нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийлүүлэгч талд хүргүүлж, саналыг нь авах ёстой байсан боловч удирдлагын хянаж, санал оруулсан төсөл бус, буруу /хуучин/ төслийг нийлүүлэгч талд хүргүүлсэн. Улмаар нийлүүлэгч талд хүргүүлсэн буруу төслийн хүрээнд нэмэлт өөрчлөлтийн нөхцөлийн талаар ойлголцсон гэж үзэн, хүлээн зөвшөөрсөн. Мөн захиалагч Э Т т ХК-ийн зүгээс удирдлагын хянасан нэмэлт өөрчлөлтийн төслийг нийлүүлэгч хүлээн зөвшөөрсөн гэж ойлгон, талууд 2023.10.31-ний өдөр уулзалт хийсэн.
Гэтэл уг уулзалтаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад захиалагч талын хянаж эцсийн байдлаар санал тусгасан бус, өөр төсөл яригдсан тул нөхцөл байдлыг тодруулахад Д.Б нь нийлүүлэгч талд буруу төслийг хүргүүлсэн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас үл ойлголцол үүсч, уулзалт хойшлогдсон бөгөөд гэрээний төслийн сүүлийн хувилбар /зөв/-ыг 2023.11.01-ний өдөр нийлүүлэгч талд дахин хүргүүлсэн. Улмаар ажилтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гэрээний нэмэлт өөрчлөлт, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалтын асуудал удааширч, хойшлогдсон. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.09-ний өдрийн А/268-р тушаалаар шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Д.Б томилогдсон. Ажлын хэсэг 2023.08.15, 2023.12.22-нд 2 удаа хуралдсан бөгөөд Захиргаа, удирдлагын газарт 2024.01.10-ны өдрийн байдлаар 2023 оны А тушаалын хэрэгжилтийн тайлан мэдээг ...2023.08.15-ны өдөр хуралдаж 2 асуудлыг шийдвэрлэсэн... гүйцэтгэл 100 хувь биелэсэн гэх тайланг хүргүүлсэн. А тушаалын хэрэгжилтийн тайланд мэдээлэл дутуу хүргүүлж, 2023.12.22-ны өдрийн хуралдсан асуудлыг орхигдуулж, мэдээлэл нэгтгэж буй нэгжид гүйцэтгэл 100 хувь гэж буруу мэдээлэл өгч хариуцлагагүй хандсан.
Д.Б нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн онцгой дэглэмийн хугацаанд нэгж, ажилтан дор бүрнээ сахилга бат, хариуцлагатай ажиллах талаар тушаал шийдвэр гарсан байхад хэрэгжүүлж, мөрдөж ажиллаагүй. Өмнө нь нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх хугацаанд шуурхай хуралдаан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, техникийн комиссын шийдвэрийг дарга гишүүдэд танилцуулж, албажуулаагүй удаашруулсан. Удирдлагад мэдэгдэлгүй ажлын цаг тасалсан зэрэг ажилтны хариуцлагагүй үйл ажиллагааны талаар нэгжийн удирдлагаас хариуцлага тооцуулах санал ирүүлсэн тул Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тухайлбал, 2023.12.04-ний өдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаас Майнс ап болон Х Е түншлэл-ээс гэрээгээр авах техникүүдийг ашигтай ажиллуулах төлөвлөгөө боловсруулан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Улмаар салбараас холбогдох эдийн засгийн тооцооллыг боловсруулан ирүүлсэн боловч ажлын байрны үндсэн үүргийн хүрээнд өөрийн техникийг ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулаагүй. Уул уурхай технологийн газраас 2024 оны 1-р улиралд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу Майнс ап, Х Е түншлэл-ээс нийлүүлсэн олборлолтын техник тоног төхөөрөмжүүдийг ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2024.02.02-ны өдрийн дотор боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсэг байгуулсан бөгөөд нарийн бичгийн даргаар Д.Б томилогдсон. Ажлын хэсэг 2023.08.15-ны өдөр хуралдсан бөгөөд хурлаар ЭТТ-2022/853 тоот гэрээний ХСВ-DT-100 загварын сэрээт өргөгч, ЭТТ-2022/856 тоот гэрээний GR230 загварын автогрейдер худалдан авах талаар 2 асуудлыг хэлэлцсэн боловч хурлын тэмдэглэлийг ажлын хэсгийн дарга болон гишүүдэд танилцуулж, баталгаажуулаагүй.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.09.11-ний өдрийн А/300 дугаар тушаалаар Техникийн комиссын үйл ажиллагааны журам-ыг баталсан бөгөөд Д.Б нь албан тушаалын чиг үүргийн дагуу нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд нарийн бичгийн дарга нь 2024.02.14-ний өдөр комисс хуралдаж, хэлэлцсэн асуудлын хүрээнд 4, 5, 6 тоот актыг комиссын дарга болон гишүүдэд танилцуулж, баталгаажуулах, холбогдох нэгжид хүргүүлээгүй чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн. Д.Б нь 2024.04.22-ны үдээс өмнө ажлын байран дээрээ байгаагүй, удирдлагын зүгээс ажлын байран дээрээ яагаад байхгүй байгааг тодруулахад мэдэх хүн байгаагүй, утас руу нь залгасан боловч утсаа аваагүй.
Улмаар камерын бичлэг шүүлгэхэд өглөө 07:15 цагт ажил дээр ирж цагаа бүртгүүлэн, буцаад 07:19 цагт гарч явсан бөгөөд эргэж орж ирээгүй, үдээс хойш буюу цайны цагийн дараа 12:44 цагт орж ирсэн байдаг. Зохих журмын дагуу удирдлагад танилцуулж чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан.
Иймээс нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.03.25-ны өдрийн Б/217 дугаартай Э Т т ХК-ийн З г о б э т Д.Б хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 4 х/,
-2024.05.13-ны өдрийн Б/381 дугаартай Э Т т ХК-ийн З г о б э т Д.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-ийн 5 х/,
-2024.06.19-ний өдрийн Т-24/06 дугаартай Э Т т ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 6-7 х/,
-2024.07.19-ний өдрийн 24/56 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хуралдааны шийдвэр /хх-ийн 8-11 х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 12 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13 х/,
-Ажилтныг нөхөн амруулах зөвшөөрлийн хуудас /хх-ийн 140 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч Э т т ХК тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.08.07-ны өдрийн 01/1539 тоот О.Б, Х.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 17 х/,
-Улсын бүртгэлийн 9010001097 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 18 х/,
-2023.06.22-ны өдрийн Б/448 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Д.Бг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 26 х/,
-2023.06.23-ны өдрийн №G/2023/0077 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 27-29 х/,
-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 30-33 х/,
-2022.10.26-ны өдрийн 385 дугаартай М У З г Э Т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх-ийн 34 х/,
-2023.11.29-ний өдрийн 424 дугаартай М У З г Э Т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх-ийн 35-36 х/,
-2023.04.21-ний өдрийн 28 дугаартай М У И х Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 37 х/,
-2022.11.02-ны өдрийн А/683 дугаартай Э Т т ХК-ийн гүйцэтгэх захирлын Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал /хх-ийн 38-39 х/,
-2023.03.22-ны өдрийн А/89 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал /хх-ийн 40 х/,
-2022.03.16-ны өдрийн А/124 дугаартай Э Т т ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /хх-ийн 41 х/,
-Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 42-49 х/,
-2023.03.15-ны өдрийн А/80 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Албан хэрэг хөтлөлтийн журамыг шинэчлэн батлах тухай тушаал /хх-ийн 50 х/,
-Албан хэрэг хөтлөлтийн журам, түүний хавсралт /хх-ийн 51-54 х/,
-2023.09.11-ний өдрийн А/300 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Техникийн комиссын үйл ажиллагааны журам батлах тухай тушаал /хх-ийн 55 х/,
-Техникийн комиссын үйл ажиллагааны журам /хх-ийн 56-57 х/,
-2023.08.09-ний өдрийн А/268 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 58-59 х/,
-Цалин хөлсний лавлагаа /хх-ийн 60 х/,
-2024.03.25-ны өдрийн Б/217 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Д.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 61 х/,
-2024.03.13-ны өдрийн №ХД24/15 дугаартай Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт /хх-ийн 62-64 х/,
-№СХ24/14 дугаартай Саналын хуудас /хх-ийн 65-66 х/,
-2024.03.12-ны өдрийн №24/21 дугаартай Дотоод албан бичиг /хх-ийн 67-68 х/,
-2024.03.12-ны өдрийн М.Ан тайлбар /хх-ийн 69 х/,
-2024.03.05-ны өдрийн Э Т т ХК баримт бичгийг Хуулбар үнэн дардсаар баталгаажуулан/хуулбарлан олгосон акт /хх-ийн 70-71 х/,
-2024.03.06-ны өдрийн Э Т т ХК баримт бичгийг Хуулбар үнэн дардсаар баталгаажуулан/хуулбарлан олгосон акт /хх-ийн 72-73 х/,
-Удирдлагын хянаж санал тусгасан болон нийлүүлэгч талтай хийсэн уулзалтад танилцуулсан гэрээний нэмэлт, өөрчлөлтийн санал бус саналын драфт хувилбарыг Х Е түншлэлд хүргүүлсэн баримт /хх-ийн 74 х/,
-№41/23 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал /хх-ийн 75-89 х/,
-Гэрээний нэмэлт, өөрчлөлтийн саналыг залруулан дахин Х Е түншлэлд хүргүүлсэн баримт /хх-ийн 90 х/,
-2024.05.13-ны өдрийн Б/381 дугаартай Э Т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Д.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-ийн 91 х/,
-2024.04.29-ний өдрийн №24/37 дугаартай Дотоод албан бичиг /хх-ийн 92-94 х/,
-Ажилтны сахилгын зөрчлийн хуудас /хх-ийн 95-96 х/,
-2023.12.04-ний өдрийн Удирдах ажилтнуудын шуурхай хурлаас өгсөн үүрэг, даалгавар, түүний хавсралт /хх-ийн 97-102 х/,
-2024 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэх нарийвчилсан ажлын төлөвлөгөө /хх-ийн 103-104 х/,
-2023.08.15-ны өдрийн Хэлцэлийн тэмдэглэл /хх-ийн 105-110 х/,
-Э Т т ХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалын 2023 оны хэрэгжилтийн тайлан /хх-ийн 111-113 х/,
-2024.02.14-ний өдрийн №04 дугаартай Техникийн комиссын акт, хавсралт /хх-ийн 114-116 х/,
-2024.02.14-ний өдрийн №05 дугаартай Техникийн комиссын акт, хавсралт /хх-ийн 117-119 х/,
-2024.02.14-ний өдрийн №06 дугаартай Техникийн комиссын акт, хавсралт /хх-ийн 120-122 х/,
-2024.03.11-ний өдрийн Э Т т ХК Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл /хх-ийн 123 х/,
-Ээлжийн амралттай ажилтныг ажлын шаардлагаар дуудаж ажиллуулах хуудас /хх-ийн 124 х/,
-Цаг бүртгэл, түүний хавсралт /хх-ийн 125-128 х/,
-Ажил хүлээлцэх акт /хх-ийн 200-201 х/,
-Д.Б Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст гаргасан тайлбар /хх-ийн 220-221 х/,
-Э Т т ХК-ийн төв оффисын ажилтны цаг бүртгэлийн тайлан /хх-ийн 224 х/,
-Ажил хүлээлцэх акт /хх-ийн 231-233 х/,
-2023.12.22-ны өдрийн №2 дугаартай Техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-ийн 234-237 х/,
-2023.12.22-ны өдрийн №3 дугаартай Техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-ийн 238-240 х/,
-2023.12.22-ны өдрийн №4 дугаартай Техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-ийн 241-244 х/ зэрэг баримтуудыг,
-Зохигчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.24-ний өдрийн 182/ШЗ2024/16063 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу АОДЭ ХХК-тай байгуулсан ЭТТ-2022/853 дугаартай ХСВ-DT100 загварын сэрээт өргөгч худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн акт /хх-ийн 153 х/,
-2024.03.01-ний өдрийн Ажилтныг нөхөн амруулах зөвшөөрлийн хуудас /хх-ийн 154 х/,
-2023.12.08-ны өдрийн Э Т т ХК, АОДЭ ХХК нарын хооронд байгуулсан ЭТТ-2022/856 дугаар гэрээг дүгнэсэн акт /хх-ийн 155 х/,
-2024.01.31-ний өдрийн 2024/10 дугаартай Э Т т ХК-ийн хуулбар үнэн дардсаар баталгаажуулан олгосон акт /хх-ийн 156 х/,
-АОДЭ ХХК-ийн 2023.07.25-ны өдрийн 1/392, 1/393, 1/394, 1/395 дугаар албан бичгүүд /хх-ийн 157-160 х/,
-Д.Бн 2024.03.18-ны өдрийн Захиргаа, удирдлагын газар, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст хүргүүлсэн тайлбар болон түүний 2024 оны 04, 05 дугаар сарын ирцийн бүртгэл /хх-ийн 161-166, 202-203 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.08-ны өдрийн 182/ШЗ2024/17043 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 178-197 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.01-ний өдрийн 182/ШЗ2024/18606 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 216-219 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.10-ны өдрийн 182/ШЗ2024/21391 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 29-35 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.24-ний өдрийн 182/ШЗ2024/16063 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай, 2024.11.01-ний өдрийн 182/ШЗ2024/18606 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжуудын дагуу асуусан гэрчийн мэдүүлгүүд /2-р хх-ийн 19-26, 38 х/
-Тус шүүхийн 2025.01.24-ний өдрийн 191/ШЗ2025/04858 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 59-77, 81-118 х/,
-Өвөрмонгол Х Е а ү ХХК-иас ирүүлсэн 2023.10.03-ны өдрийн 23/39 тоот, 2023.10.09-ний өдрийн 23/35 тоот, 2023.10.20-ны өдрийн 23/36 тоот, 2023.11.06-ны өдрийн 23/40 тоот, 41/23 тоот, 2023.11.03-ны өдрийн 42/23 тоот, 2023.11.09-ний өдрийн 43/23 тоот, 2023.11.15-ны өдрийн 44/23 тоот, 2023.12.05-ны өдрийн 45/23 тоот албан бичгүүд /2-р хх-ийн 124-142 х/,
-Өвөрмонголын Х Е а ү ХХК-тай байгуулсан ЭТТ-2022/573, ЭТТ-2022/534, ЭТТ-2022/574 тоот гэрээ, нэмэлт өөрчлөлтүүд /2-р хх-ийн 143-154 х/,
-Э Т т ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018.12.20-ны өдрийн А/468 дугаар тушаалаар батлагдсан Э Т т ХК-ийн Ажлын цаг ашиглалтын журам /2-р хх-ийн 155-157 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Э т т ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Бн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,
154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор,
154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
а. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э т т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот ...хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалуудыг эс зөвшөөрч нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, мөн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024.05.28-ны өдөр Э т т ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ханджээ. /1 хх-ийн 6-7 х/
б. Э т т ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн 2024.06.19-ний өдрийн Т-24/06 дугаартай хуралдааны тэмдэглэлийг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т заасны дагуу 2024.07.16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ.
в. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.07.19-ний өдрийн хуралдааны 24/56 дугаар шийдвэрээр ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан, тохиролцоогүй... гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ. /1 хх-ийн 8-11 х/
г. Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2024.07.26-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.
3.Нэхэмжлэгч Д.Б нь 2023.06.23-ны өдрөөс 20204.05.13-ны өдрийг хүртэл Э т т ХК-ийн Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн ахлах инженерээр томилогдон ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 27-29 х/, Ажлын байр (төлөвлөлтийн ахлах инженер)-ны тодорхойлолт /1 хх-ийн 30-33 х/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
а. Харин талуудын маргаан нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
4.Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
4.1.Нэхэмжлэгч Д.Бд Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот Д.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 1, 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.2 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024.03.13-ны өдрийн ХД24/15 дугаартай дүгнэлт, СХ24/14 дугаартай саналын хуудсыг тус тус үндэслэн ...ЗГОБЭТ-ийн 2023.09.08-ны өдрийн А268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын хэсгийн хүрээнд гаргах баримт бичгүүдийг боловсруулж, бүрдүүлэх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй зөрчлийг гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон... гэж нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ. /1 хх-ийн 61 х/,
4.2.Нэхэмжлэгч нь энэхүү тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Х Е түншлэл-тэй байгуулсан гэрээний саналыг 2023.10.31-ний өдөр хүргүүлэхдээ андуурснаа мэдэж 2023.11.01-ний өдөр зөв хувилбарыг илгээсэн нь үнэн. Гэхдээ энэ асуудлаас болж талуудын хооронд үл ойлголцол үүсээгүй.
- Үндэсний аудитын газраас шаардсан баримтуудыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн бөгөөд ээлжийн амралттай байх хугацаанд нэмэлт баримт шаардсан байсан. Төриийн аудитын тухай хуульд зааснаар Үндэсний аудитын газраас надад болон Э т т ХК-д ямар нэгэн зөрчил тооцоогүй.
- 2023.12.22-ны өдөр хийгдсэн хурлын тэмдэглэлийг албажуулах гэтэл Ч.А дарга гэрээ дүгнэгдсэн учраас боль гэж хэлсэн.
- Техникийн комисстой холбоотойгоор нийт 37 ширхэг акт гарснаас 04, 05, 06 актуудын дагуу тавигдсан тоног төхөөрөмжүүд нь холбогдох техникүүд дээрээ тавигдаад ажиллаж байгаа. Актыг баталгаажуулахад ихээхэн цаг хугацаа ордог.
- Хөдөлмөрийн тухай хууль нь Засгийн газарт эрх олгох тухай хуулиас дээгүүрт эрэмбэлэгдэнэ гэж тус тус тайлбарласан.
4.3. Хариуцагч Э т т ХК нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Д.Б нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан талаар нэгжийн удирдлагаас хариуцлага тооцуулах саналыг ирүүлсэн бөгөөд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дотоод хяналт шалгалтыг явуулж, 2024.03.13-ны өдрийн ХД24/15 дүгнэлт гарсан тул Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.25-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан дараах үйл баримтаар тогтоогдоно. Үүнд:
- Үндэсний аудитын газраас Э Т ХК-д гүйцэтгэлийн аудит хийх явцад аудитор О.Д нь 2024.01.05, 2024.01.20, 2024.02.21-ний өдөр Д.Бтэй уулзалт хийж Х Е түншлэл-тэй холбоотой баримтуудыг ирүүлэх үүрэг өгсөн боловч 2024.03.05-ныг хүртэл аудитаас шаардсан баримтыг гаргаж өгөөгүй. Улмаар аудитын зүгээс удирдлагуудтай холбогдож, шаардсан баримтыг ирүүлэхгүй удаашруулж байгаа талаар ярьсан бөгөөд нөхцөл байдлыг тодруулахад дээрх уулзалтын тэмдэглэлээр шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй байсан бөгөөд төлөвлөлтийн инженер М.Ад үүрэг өгч, шаардсан баримтуудыг яаралтай бэлтгэн, 2024.03.05, 06-ны өдөр Үндэсний аудитын газрын аудитор О.Дт хүлээлгэн өгсөн. Энэ үйлдэл Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан мэдээлэл, баримт авах эрх болон шалгуулагч этгээдийн 16.1-д заасан мэдээлэл, баримт, түүний үнэн зөв бодитой бүрэн байх, тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл баримт бичгийг бүрэн хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд тооцогдох, компанийг аудитын аливаа хариуцлага /албан шаардлага, төлбөрийн акт/ тогтоолгох, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх эрсдэлийг бий болгосон.
- 2023.10 дугаар сард Х Е түншлэл-тэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагын хянаж, санал тусгасан гэрээний нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийлүүлэгч талд хүргүүлж, саналыг нь авах ёстой байсан боловч удирдлагын хянаж, санал оруулсан төсөл бус, буруу төслийг нийлүүлэгч талд хүргүүлснээс үүдэж, талуудын хооронд үл ойлголцол үүсч, уулзалт хойшлогдсоны улмаас техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалтын асуудал удааширч хойшлогдсон.
- Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар шинээр нийлүүлэгдэж буй техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Д.Б томилогдсон. Ажлын хэсэг 2023.08.15, 2023.12.22-нд 2 удаа хуралдсан бөгөөд хурлын тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл албажуулж гаргаагүй зэрэг асуудлууд нь Захиргаа удирдлагын газарт 2024.01.10-ны өдөр 2023 оны А тушаалын хэрэгжилтийн тайлан мэдээллийг дутуу хүргүүлж, эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан болох нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024.03.13-ны өдрийн ХД24/15 дугаартай дүгнэлт, СХ24/14 дугаартай саналын хуудас зэргээр тогтоогдсон гэж маргасан.
5.Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл.
-2/6-д тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах,
-Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1 дэх заалт: Улсын Их Хурлын 2023 оны 28, 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Э Т ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э Т ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай /1 хх-ийн 35-36 х/
- Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалын 1-д Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон тул компанийн үндсэн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгосугай,
- Э Т ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1-д Ажилтнууд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, заавар, горимтой танилцаж, сайтар судлан ёс зүйн хэмж хэмжээг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээ биелүүлэх /1 хх-ийн 40 х/,
- Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын болон хөрөнгийн хариуцлага хүлээлгэх,
- 8 дугаар зүйлийн 8.1.2-т Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах /1 хх-ийн 44 х/,
- Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024.03.13-ны өдрийн ХД24/15 дугаартай дүгнэлт, СХ24/14 дугаартай саналын хуудас зэргийг тус тус үндэслэжээ.
6. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй тохирч, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой тул үндэслэл тус бүрээр нь дүгнэвэл.
- Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай,
-2 дугаар зүйлийн 6-д тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэх заалтуудыг нийт ажилтанд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болгожээ.
7. Ажил олгогч буюу Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Б нийт ажилтанд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргах эрх бүхий этгээд байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар Э т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э Т ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Гг томилжээ. /1 хх-ийн 34 х/
Энэхүү тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гд, 3.2-т Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г тус тус даалгасан байна.
Монгол Улсын Их хурлын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгаж, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр дахин Ж.Гг томилжээ. /1 хх-ийн 35 х/
Хариуцагч Э т ХК нь 2023.06.22-ны өдөр Б/448 тоот тушаалаар Д.Бг Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженерийн ажилд 2023.06.23-ны өдрөөс эхлэн томилж, G/2023/007 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 4.1.2, Компанийн дүрмийн 3.4.2.10 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэсэн атлаа 2024.03.25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргахдаа Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зэрэгцүүлэн үндэслэсэн байна. /1 хх-ийн 26, 27-29 х/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж нарийвчлан зохицуулсан тул хуулийн үйлчлэлийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль нь Засгийн газарт эрх олгох тухай хуулиас өмнө үйлчлэнэ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.
Учир нь Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 он/-ийн 22 дугаар зүйлийн 6-д тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх-ээр зохицуулсан бол Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар Э т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол нь дээрх хуулиас давсан агуулгатай байх тул нарийвчлан зохицуулсан болох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэл болсон Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/15 тоот дүгнэлтийг үндэслэл бүрээр авч үзвэл,
9.1. 2023 оны 10 дугаар сард Х Е Түншлэл-тэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд хариуцлагагүй хандаж, гэрээний саналыг андуурч буруу хүргүүлснээс талуудын хооронд үл ойлголцол үүсэж, гэрээний нэмэлт оруулах асуудалд хүндрэл учруулсан ноцтой зөрчил гаргасан нь Уул, уурхай технологийн газрын 2023.12.12-ны өдрийн ажилтны сахилгын зөрчлийн хуудас, ажилтны илгээсэн цахим шуудан, 2023.10.31-ний өдрийн 41/23 тоот Х Е Түншлэл-ээс ирүүлсэн албан бичиг, 2023.11.01-ний өдрийн Гэрээний санал зөв хувилбар гэх илгээсэн цахим шуудангаар тус тус нотлогдож байна гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан Өвөр Монголын Х Е түншлэл-ээс 2023.10.31-ний өдөр Э т ХК-д хүргүүлсэн 41/23 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичигт ...Уул, уурхайн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн дагуу худалдах, худалдан авах ЭТТ-2022/573, ЭТТ-2022/574, ЭТТ-2022/534 гэрээнүүдэд өөрчлөлт оруулах тухай уулзалтыг 2023.10.31-ний өдөр хийн 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулах саналыг хавсралт №1-ээр хүргүүлж байна... гэсэн байна. /2 хх-ийн 129 х/
Мөн Х Е түншлэл-ийн Э т ХК-д хүргүүлсэн 2023.11.03-ны өдрийн 42/23 дугаартай Тодруулгад хариу хүргүүлэх тухай, 2023.11.09-ний өдрийн 43/23 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023.11.15-ны өдрийн 44/23 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгүүд болон 2023.12.15-ны өдрийн №ЭТТ-2022/534-1 дугаартай ...Экскаватор худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2024.03.29-ний өдрийн №ЭТТ-2022/534-2 дугаартай ...Экскаватор худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023.12.15-ны өдрийн №ЭТТ-2022/573-1 дугаартай ...автосамосвал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2024.03.19-ний өдрийн №ЭТТ-2022/573-2 дугаартай ...автосамосвал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023.12.15-ны өдрийн №ЭТТ-2022/574-1 дугаартай ...автогрейдер худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, 2024.03.29-ний өдрийн №ЭТТ-2022/573-2 дугаартай ...автосамосвал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтуудаас үзвэл талуудын хооронд гэрээ байгуулахтай холбоотой бэлтгэл ажил болон тоног, төхөөрөмж нийлүүлэх, хүлээн авах ажиллагаа явагдаж байсан гэж үзэхээр байна. /2 хх-ийн 129-136, 138-140, 141-142, 143-144, 145-146, 147-148, 149-150, 151-152, 153-154 х/
Хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь 2023.10.31-ний өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Х Е түншлэл-д имейлээр хүргүүлэхдээ өөрчлөлт оруулаагүй саналыг хүргүүлснээ 2023.11.01-ний өдөр зөвтгөж хүргүүлсэн болох нь тогтоогдсон боловч хариуцагч Э т ХК-иас ямар хугацаанд хүргүүлэх талаар үүрэг өгсөн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй.
9.2. Мөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны А/268 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд 2023.12.22-нд хийгдсэн хурлын тэмдэглэлийг албажуулах ажлыг 2024 он дамнуулан удаашруулсан, 2024 оны 01 дүгээр сард өгөгдсөн өөрийн техник тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ажиллуулах талаарх төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах ажлыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй гэх асуудал нь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.15-ны өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн журам-ын 4.4.5-д Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга үйл ажиллагааг баримтжуулах үүрэг хүлээнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй нь Э Т ХК-ийн Үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн чиглэлээр 2023 онд баталсан тушаалын хэрэгжилтэд хийсэн ДХЭУГ-ын хяналт-шинжилгээ үнэлгээний тайлангийн хавсралтаар нотлогдож байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд Компанийн хэмжээнд ашиглагдаж буй машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, техникийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг нарийвчлан төлөвлөж, хяналтын системийг бий болгон үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахтай холбогдсон техник зохион байгуулалтыг авч хэрэгжүүлэн ажиллах, мөн уурхайн техник тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлын хуваарь, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийн хугацаа болон нөөц бүрдүүлэлт бусад шалтгаалах хүчин зүйлүүдийн уялдаа холбоог тооцоолж, тоног төхөөрөмжүүдийн ажлын бэлэн байдлыг хангуулж ажиллах үүргийнхээ хүрээнд Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.09-ний өдрийн А/268 тоот тушаалаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шинээр нийлүүлэгдэж буй техник тоног, төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогджээ. /1 хх-ийн 58 х/
Техникийн комиссын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.7-д тус тус зааснаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу хуралдааныг зарлан хуралдуулах, тэмдэглэл хөтлөх, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг дуу хураагуур ашиглан хөтлөн хуралд оролцсон комиссын бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, техникийн комиссын акт болон техникийн эвдрэлийн акт, холбогдох баримт бичгүүдийг хадгалах, хурлын тэмдэглэлийг цаасан болон аудио бичлэгийг архив хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.
Д.Б нь дээрх зохицуулалтын дагуу 2023.08.15-ны өдөр болсон Э т т ХК-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шинээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах байнгын ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн №1 дугаартай АОДЭ ХХК-тай байгуулсан ЭТТ-2022/853 дугаартай XCB-DT-100 загварын сэрээт өргөгч худалдах, худалдан авах гэрээ, ЭТТ-2022/856 дугаартай GR230 загварын автогрейдер худалдах, худалдан авах гэрээний талаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг газрын даргаар гарын үсэг зуруулан албажуулж, архивт хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. /1 хх-ийн 105-110 х/
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
Хариуцагч нь 2023.12.08-ны өдөр АОДЭ ХХК-тай 2022.10.14-ний өдөр байгуулсан ЭТТ-2022/856 тоот GR230 маркийн Автогрейдер худалдах, худалдан авах гэрээ-г дүгнэж, Гэрээ дүгнэсэн акт-ыг үйлдсэн байх ба энэ үед хуулийн дээрх зохицуулалтын дагуу хурлын тэмдэглэлийг албажуулсан эсэхийг мэдэх боломжтой байжээ. /1 хх-ийн 155 х/
Иймээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
9.3. 2024 оны 01 дүгээр сард өгөгдсөн өөрийн техник тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ажиллуулах талаарх төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах ажлыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй талаар,
2024 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэх нарийвчласан төлөвлөгөөний 7-д зааснаар М а, Х Е компаниудын нийлүүлсэн олборлолтын техник тоног, төхөөрөмжүүдийг ашигтай ажиллуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулах талаарх төлөвлөгөө, боловсруулж батлуулах арга хэмжээг 2 сарын 02-ны дотор хийж гүйцэтгэхийг л.Д, Б.Б, Д.Б нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б нь дээрх төлөвлөгөөг 2024.02.07-ны өдөр Уул, уурхай технологийн газрын дарга болон Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн даргаар хянуулж, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж батлуулаад газрын даргад өгсөн гэж тайлбарлаж, уг баримтын хуулбарыг шүүхэд өгч, хариуцагчаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх баримтын эх хувь манайд байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан бол гэрч Б.З ...хавсаргасан. танилцсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 19 х/, гэрч Х.Х ...надад аль ч хэлбэрээр ирээгүй, байхгүй. Сүүлд энэ төлөвлөгөөг хайгаад олоогүй..., ...миний мейл хаягт үзлэг хийсэн. Үзлэг дээр тодорхой байгаа байх. 02.07-ны өдөр төсөл хэлбэрээр ирсэн..., ...гарын үсэг мөн. Гэхдээ хугацааны хувьд өмнө, хойно эсэхийг мэдэхгүй байна, ...Төслийг боловсруулаад эхлээд төлөвлөгөөгөө боловсруулаад гарын үсэг зурна. Дараа нь хэлтсийн дарга гарын үсэг зурна. Боловсруулж дуусаад Бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурна. Батлагдсан тохиолдолд чиг үүрэг хариуцсан нэгжүүдэд хүргүүлээд холбогдох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ... гэх мэдүлэг /2 хх-ийн 24-25 х/, гэрч Ч.А шүүх хуралдаанд өгсөн ...Д.Б нь Олборлолтын техникүүдийг ашигтай ажиллуулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-г боловсруулж, 2024.02.02-ны дотор батлуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас манай төлөвлөгөө хугацаа алдсан..., ...олборлолтын техникүүдийг ашигтай ажиллуулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Бас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч гарын үсгээ зурсан байна..., гэхдээ энэ төлөвлөгөө манай компанид байхгүй. Бид нар хайгаад олоогүй. Нөгөө талаар байгууллагад байх ёстой баримт яахаараа Д.Бд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ бол Эрүүгийн журмаар шалгуулахаар л асуудал... гэх мэдүүлгүүдээр 2024 оны 01 дүгээр сард өгөгдсөн өөрийн техник тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ажиллуулах талаарх төлөвлөгөө, техникийн бодлогын баримт бичиг боловсруулан танилцуулах ажлыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
9.4.Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженер Д.Б нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж Үндэсний аудитын газраас хийгдэж буй аудитын ажилд шаардлагатай баримтууд болох Х Е Түншлэл болон М А ХХК-тай байгуулсан гэрээнүүдий хүрээнд хийгдсэн холбогдох ажлуудын талаарх баримтуудыг шаардсан хугацаанд нь аудитын шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөөгүй, удирдлагад мэдээллийг бүрэн өгөөгүй, шаардлага хангаагүй бүрэн бус байдлаар хүлээлгэн өгснөөс аудитын ажилд хүндрэл учруулсан гэх зөрчлийн талаар,
Үндэсний аудитын газрын аудитор О.Д дээрх баримтуудыг аудитын ажил эхлэх хугацаатай зэрэгцүүлэн 2024.01.05-ны өдрийн 11 цаг 28 минут, 2024.01.20-ны өдрийн 10 цаг 50 минут, 2024.02.21-ний өдөр төлөвлөлтийн ахлах инженер Д.Б, хуульч Б.Ц нартай ярилцлага хийж тус тус холбогдох баримтыг шаардсан байна.
Мөн төлөвлөлтийн ахлах инженер Д.Б ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээнд Газар, хэлтсийн даргыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах гэж заасаар байтал Уул уурхай, технологийн газрын ДХЭУГ-д ирүүлсэн 2024.03.12-ны өдрийн 24/21 дугаартай дотоод албан бичигт удирдлага уг мэдээллийг авсан даруй өөр ажилтанд үүрэг өгч нэн даруй баримтуудыг аудитын шаардлагад нийцсэн байдлаар бэлтгэн хүргүүлсэн гэх нь 2024.03.05-ны өдрийн 19 цаг 49 минут, 2024.03.06-ны өдрийн 18 цаг 20 минутад баримт хүлээн авсан Үндэсний аудитын газрын аудитор О.Д гарын үсэгтэй баримт хүлээлгэн өгсөн актуудаар тус тус нотлогдож байна гээд дараах баримтуудыг шүүхэд өгсөн.
2024.03.05-ны өдрийн Э т т ХК Баримт бичгийг хуулбар үнэн дардсаар баталгаажуулан олгосон акт №2024/... гэх баримт: Баримт бичиг олгосон газар: Э т т ХК-ийн Уул, уурхай технологийн газар цаасан хэлбэрээр олгов.
| Баримт бичгийг гарчиг | Он цагийн хязгаар | Хуудасны тоо материалын хэмжээ | |
| 1 | Захирлын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс | 2023 | 2 |
| 2 | Захирлын зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлээс | 2023 | 2 |
| 3 | 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Төслийн удирдлагын багийн хурлын тэмдэглэл Дугаар:№1 | 2023 | 16 |
| 4 | 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн техник үзлэгийн хурлын тэмдэглэл | 2023 | 14 |
| 5 | Х Е Т"-тэй хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хэлцэлийн тэмдэглэл Дугаар №1 | 2023 | 8 |
| 6 | Х Е И ХХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №23/36 дугаартай Техник тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх түхай албан бичиг | 2023 | 1 |
| 7 | Х Е И ХХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн №38/23 дугаартай Баталгаа гаргах нь албан бичиг | 2023 | 1 |
| 8 | Э Т ХК-ийн ЭТТ-2022/534 тоот гэрээний дагуух ХСМС ХЭ2000 Маркийн экскаваторт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэгийн тайлан | 2023 | 14 |
| 9 | Э Т ХК-ийн ХУА ЕЭ түшлэл түүнийг төлөөлж Өвөр Монгол Х Е аж үйлдвэр ХХК-тай байгуулсан ЭТТ-2022/573 гэрээний ХЭЕ130 маркийн автосамосвалын дүгуйны талаар | 2023 | 2 |
| 10 | Х Е И" ХХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №23/33 дугаартай Хамтран үзлэгийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө хүргүүлэх тухай албан бичиг | 2023 | 7 |
| 11 | Захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгзэр сарын 01 өдрийн хурлын тэмдэглэлээс | 2023 | 2 |
| 12 | Х Е Т-тэй байгуулсан гэрээний ту танилцуулга. | 2023 | 18 |
| 13 | Автосамосвалын дугуйны үнийн харьцуулалт | 2023 | 2 |
| 14 | Х Е Т гэрээний алдангийн тооцоолол | 2023 | 2 |
| 15 | Авилгатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №06/9202 дугаартай Э Т ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай албан бичиг |
2023 | 2 |
| 16 | Авилгатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №06/14599 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг |
2023 | 69 |
| 17 | Э Т" ХК-аас Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Г-д хүргүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №01/962 дутаартай хариу хүргүүлэх түхай албан бичиг | 2023 | 2 |
| 18 | Монгол улсын гадаад харилцааны сайдаас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №02/4687 дугаартай хүсэлт уламжлах тухай албан бичиг |
2023 | 3 |
| 19 | Э Т ХК-аас Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Д-д хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №01/1512 дугаартай албан бичиг хүргүүлэх тухай |
2023 | 1 |
2024.03.06-ны өдрийн Э т т ХК Баримт бичгийг хуулбар үнэн дардсаар баталгаажуулан олгосон акт №2024/... гэх баримт: Баримт бичиг олгосон газар: Э т т ХК-ийн Уул, уурхай технологийн газар цаасан хэлбэрээр олгов.
| д/д | Баримт бичгийг гарчиг | Он цагийн хязгаар | Хуудасны тоо материалын хэмжээ |
| 1 | Х Е Т-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/318 тоот албан бичиг | 2023 | 12 |
| 2 | "Х Е Т-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/460 тоот албан бичиг | 2023 | 1 |
| 3 | АТГ-т хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1449 тоот албан бичиг | 2023 | 24 |
| 4 | Х Е Т-ээс ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23/33 тоот албан бичиг | 2023 | 13 |
| 5 | 2023 оны 02 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд гүйцэтгэсэн Уулын үндсэн техникийн үзлэгийн тайлан | 2023 | 10 |
| 6 | 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэсэн Уулын үндсэн техникийн үзлэгийн тайлан | 2023 | 26 |
| 7 | 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЭТТ-2022/574 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдэх Автогрейдерыг хүлээж авсан акт | 2023 | 7 |
| 8 | 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЭТГ-2022/534 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдэх Экскаваторыг хүлээж авсан акт | 2023 | 5 |
| 9 | 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЭТТ-2022/573 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдэх Автосамосвалыг хүлээж авсан акт | 2023 | 7 |
| 10 | ЭТТ-2022/533 дугаартай гэрээ | 2022 | 37 |
| 11 | ЭТТ-2022/533 дугаартай гэрээний 01 дүгээр нэмэлт | 2022 | 12 |
| 12 | ЭТТ-2022/533 дугаартай гэрээний 02 дугаар нэмэлт | 2023 | 3 |
| 13 | ЭТТ-2022/572 дугаартай гэрээ | 2022 | 46 |
| 14 | ЭТТ-2022/572 дугаартай гэрээний 01 дүгээр нэмэлт | 2023 | 12 |
| 15 | ЭТТ-2022/572 дугаартай гэрээний 02 дугаар нэмэлт | 2023 | 3 |
| 16 | ЭТТ-2022/574 дугаартай гэрзэ | 2023 | 64 |
| 17 | ЭТТ-2022/574 дугаартай гэрээний 01 дүгээр нэмэлт | 2023 | 5 |
| 18 | ЭТТ-2022/573 дугаартай гэрээ | 2022 | 75 |
| 19 | ЭТТ-2022/573 дугаартай гэрээний 01 дүгээр нэмэлт | 2023 | 5 |
| 20 | ЭТТ-2022/534 дугаартай гэрээ | 2022 | 62 |
| 21 | ЭТТ-2022/534 дугаартай гэрээний 01 дүгээр нэмэлт | 2023 | 5 |
Энэхүү актаар дээрх баримт бичгүүдийг цаасан хэлбэрээр 2024.03.06-ны өдрийн 18 цаг 30 минутад хүлээлгэн өгөв. Хуулбар үнэн тэмдэг дарсан /хуулбарлан авсан баримттай танилцсан ...Уул, уурхай технологийн газрын дарга Ч.А, Баримт хүлээн авсан О.Д..., Хүлээлгэн өгсөн .... М.А /1 хх-ийн 72-73 х/
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Үндэсний аудитын газраас Э Т ХК-д гүйцэтгэлийн аудит хийх явцад аудитор О.Д нь 2024.01.05, 2024.01.20, 2024.02.21-ний өдөр Д.Бтэй уулзалт хийж, Х Е интернэйшнэл-тэй холбоотой баримтуудыг ирүүлэх үүрэг өгсөн боловч 2024.03.05-ныг хүртэл аудитаас шаардсан баримтыг гаргаж өгөөгүй. Улмаар аудитын зүгээс удирдлагуудтай холбогдож, шаардсан баримтыг ирүүлэхгүй удаашруулж байгаа талаар ярьсан бөгөөд нөхцөл байдлыг тодруулахад дээрх уулзалтын тэмдэглэлээр шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй байсан бөгөөд төлөвлөлтийн инженер М.Ад үүрэг өгч, шаардсан баримтуудыг яаралтай бэлтгэн, 2024.03.05, 06-ны өдөр Үндэсний аудитын газрын аудитор О.Дт хүлээлгэн өгсөн. Д.Б нь аудитаас шаардсан баримт болон удаа дараагийн уулзалт болон шаардсан баримтын талаар удирдлагад мэдэгдээгүй, шаардсан баримтуудыг цаг алдалгүй гаргаж өгөх, хүндрэл учруулахгүйгээр хамтарч ажиллах үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс М.Ад нэмэлт үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн... гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.
Харин нэхэмжлэгч Д.Бн Үндэсний аудитын газраас шаардсан баримтуудыг заасан хугацаанд хүлээлгэж өгсөн бөгөөд 2024.03.04-ний өдрөөс 4 хоногийн хугацаанд ээлжийн амралтаа нөхөн амарч байх хугацаанд нэмэлт баримт шаардсаныг М.А хүлээлгэж өгсөн байсан гэж тайлбарлаж байгааг шүүх бодит үнэнд нийцсэн үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна. Үүнд:
Э т т ХК-ийн 2024.01.31-ний өдрийн Баримт бичгийг хуулбар үнэн дардсаар баталгаажуулан олгосон акт №2024/10 гэх баримтад: Баримт бичиг олгосон газар: Э т т ХК-ийн Геологт, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсээс ҮАГ-т өгөх зорилгоор цаасан хэлбэрээр олгов.
| Баримт бичгийг гарчиг | Он цагийн хязгаар | Хуудасны тоо материалын хэмжээ | Тайлбар | |
| 1 | ЭТТ-2022/533 дугаартай Бульдозер худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт | 2023 |
3 | ҮАГ-т өгөх |
|
| ЭТТ-2022/572 дугаартай Экскаватор худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт | 2023 |
3 | ҮАГ-т өгөх |
| 2 | ЭТТ-2022/574 дугаартай Автогрейдер худалдах, худалдан авах гэрээ-ний нэмэлт өөрчлөлт | 2023 |
5 | ҮАГ-т өгөх |
| 3 | ЭТТ-2022/534 дугаартай Экскаватор худалдах, худалдан авах гэрээ"ний нэмэлт өөрчлөлт | 2023 |
4 | ҮАГ-т өгөх |
| 4 | ЭТТ-2022/573 дугаартай Автосамосвал худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт | 2023 |
5 | ҮАГ-т өгөх |
| 5 | Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн акт№01 | 2023 | 3 | ҮАГ-т өгөх |
| 6 | Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн акт№02 | 2023 | 4 | ҮАГ-т өгөх |
| 7 | Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн акт№03 | 2023 | 3 | ҮАГ-т өгөх |
| 8 | Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн акт№04 | 2023 | 4 |
|
| 9 | Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЗГОБЭТ-ийн А/268 тоот тушаал /Байнгын ажлын хэсэг байгүулах/ | 2023 | 3 |
|
| Нийт 37 | ||||
Энэхүү актаар дээрх баримт бичгүүдийг цаасан хэлбэрээр .../үсгээр/ хуудас материалыг хуулбарлан 2023.01.31-ний өдрийн 16 цаг 50 минутад хүлээлгэн өгөв. Баримт хүлээн авсан О.Д, Хүлээлгэн өгсөн .... Д. гэжээ. /1 хх-ийн 156 х/
Ажилтныг нөхөн амруулах зөвшөөрлийн хуудсаар Э т ХК-ийн УУТГ,ГУУТХ-ийн төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалтай Д овогтой Бг 2023.12.28-ны өдрөөс ээлжийн амралттай хугацаанд нь ажлын шаардлагаар илүү цагаар ажиллуулсан бөгөөд 2024.03.04-ний өдрөөс 4 хоног 32 /цаг/-ийн хугацаатай нөхөн амруулахаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. /1 хх-ийн 154 х/
Д.Бг ээлжийн амралттай байх дээрх хугацаанд Э Т ХК-ийн зүгээс Үндэсний аудитын газарт 2024.03.05, 2024.03.06-ны өдөр баримтуудыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх боловч аудитор О.Д нь 2024.01.05, 2024.01.20, 2024.02.21-ний өдрүүдэд Д.Бтэй уулзалт хийж Х Е интернэйшнэл-тэй холбоотой баримтуудыг ирүүлэх үүрэг өгсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.
Нөгөөтэйгүүр Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаалын үндэслэл болсон Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/15 дугаартай дүгнэлт Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд заасны дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011.11.09-ний өдөр баталсан 311 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг баталсан. Энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай байна, 1.6-д Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно гэж тус тус заасан.
Хариуцагч байгууллагын нээлттэй мэдээлэл болох https://ett.mn/mn сайтын Дүрэм журам хэсэгт Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам гэх гарчиг байх боловч уг журмын линк үзэх хэсгийг дарж ороход 2023.04.06-ны огноо бүхий хоосон гарчиг байсан.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болсон Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.
Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалын үндэслэл болсон Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/15 дугаартай дүгнэлтийг шүүх Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Д.Б нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан 2024.03.25-ны өдрийн Б/217 тоот тушаал нь дээрх хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байх тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.
11. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
11.1. Э Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот Д.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 1, 2, 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ... харьяалах газар, нэгжийн удирдлагаас өгсөн уулын олборлолтын машин, техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах ажлын хэсгийн 2023.08.15-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг гишүүдэд танилцуулж баталгаажуулаагүй, техникийн комиссын 2024.02.14-ний өдрийн №04, №05, №06 тоот актыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй, 2024.04.22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 4 цаг ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан гаргасан... гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /1 хх-ийн 26 х/
а.Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.
б.Хариуцагчийн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлүүдийг авч үзвэл:
-Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай,
-2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино,
-2/6-д тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
-Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,
-80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан...
-Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1 дэх заалт: Улсын Их Хурлын 2023 оны 28, 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Э Т ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э Т ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай /1 хх-ийн 35-36 х/
- Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалын 1-д Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон тул компанийн үндсэн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгосугай,
- 2-т Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Э Т ХК-ийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон тул Засгийн газрын онцглой бүрэн эрхт төлөөлөгчөөс өгсөн, үүрэг, чиглэл, удирдамжийг компанийн нийт ажилтан, албан хаагч бүр биелүүлж, нэгж (газар)-ийн удирдлагаар дамжуулан хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг даалгасугай. /1 хх-ийн 38-39 х/,
-Э Т ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1-д Ажилтнууд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, заавар, горимтой танилцаж, сайтар судлан ёс зүйн хэмж хэмжээг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээ биелүүлэх,
3.5-д Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг алдалгүй үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, хариуг нэн даруй үнэн зөв өгч биелэлтийг хангуулах, /1 хх-ийн 40 х/,
- Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын болон хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,
-8 дугаар зүйлийн 8.1.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах /1 хх-ийн 42-49 х/ гэсэн заалтуудыг үндэслэжээ.
11.2. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэх үндэслэлийн тухайд
Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар Э т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор компанийн бүрэн төлөөлөх эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Гг томилж, 2022.12.20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн /1 хх-ийн 18, 34 х/ байх тул ажил олгогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот Д.Бн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргах эрх бүхий этгээд байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сараас хэтрээгүй байхаар зохицуулсан.
Тодруулбал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Дээрх үйл баримт тогтоогдсон нөхцөлд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болно. Гэхдээ ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдон, баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан бөгөөд хариуцагч нь 2024.05.13-ны өдрийн Б/381 тоот тушаалын үндэслэлдээ ...харьяалах газар, нэгжийн удирдлагаас өгсөн уулын олборлолтын машин, техникүүдийг үр ашигтай ажиллуулах төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг хүлээн авах ажлын хэсгийн 2023.08.15-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг гишүүдэд танилцуулж баталгаажуулаагүй... гэжээ.
Гэтэл дээрх үйл баримт нь нэхэмжлэгчид нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын 2024.03.13-ны өдрийн ХД/15 тоот дүгнэлтэд дурдагдсан бөгөөд шүүхээс уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ асуудлаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.
11.3. Техникийн комиссын 2024.02.14-ний өдрийн №04, №05, №06 тоот актыг ажлын хэсгийн гишүүн, комиссын даргад танилцуулаагүй, журмын дагуу холбогдох нэгжид хүргүүлээгүй гэх үндэслэлийн талаар,
Хэрэгт авагдсан 2024.02.14-ний өдрийн 04 тоот Техникийн комиссын акт-аар Салбарын засвар механикийн хэлтэст ашигладаг ATLASCOPCO XANS 400 маркийн, CP1001 паркийн дугаартай хийн компрессорын DF маркийн 60АН ампертай 2 ширхэг аккумулятор, 2024.02.14-ний өдрийн 05 тоот Техникийн комиссын акт-аар Уулын ашиглалтын албанд ашигладаг Белаз-75135 маркийн 23-76 УАР улсын дугаартай DT009 автосамосвалын Solite маркийн 200АН ампертай 2 ширхэг аккумулятор, 2024.02.14-ний өдрийн 06 тоот Техникийн комиссын акт-аар салбарын уулын хэсэгт ашигладаг Toyota land cruiser-76 маркийн 21-54 УНҮ улсын дугаартай LV007 суудлын автомашины Solite маркийн 90АН ампертай 2 ширхэг аккумуляторыг тус тус сэргээн засварлаж дахин ашиглах боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндэслэлээр акталж, шинээр сольж техникийн бэлэн байдлыг хангахаар шийдвэрлэжээ. /1 хх-ийн 114-116, 117-119, 120-122 х/
Техникийн комиссын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.7-д тус тус зааснаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу хуралдааныг зарлан хуралдуулах, тэмдэглэл хөтлөх, техникийн комиссын актыг үйлдэх, комиссын гишүүдэд танилцуулж, гарын үсгээр баталгаажуулах, комиссын актад техник, тоног төхөөрөмжийн акт, эвдрэл гэмтлийн учир шалтгаан, ашигласан хугацаа /эхний, эцсийн огноо/, гүйцэтгэсэн ажил, мото/цаг, хуучин, шинэ сэлбэгийн үнэ, хариуцах эзэн, төлбөрийн хэмжээ, хууль, дүрэм, журам, заавар, нэгжийн саналыг тодорхой тусгаж, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг дуу хураагуур ашиглан хөтлөн хуралд оролцсон комиссын бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, техникийн комиссын акт болон техникийн эвдрэлийн акт, холбогдох баримт бичгүүдийг хадгалах, хурлын тэмдэглэлийг цаасан болон аудио бичлэгийг архив хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.
Д.Б нь техникийн комиссын ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд техникийн комиссын дээрх актуудыг техникийн комиссын даргад танилцуулж, гарын үсгээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Гэвч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагч байгууллагад ямар хохирол, үр дагавар үүссэн нь тодорхойгүй. Хариуцагч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
11.4. 2024.04.22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 4 цаг ажил тасалсан талаар,
Нэхэмжлэгч Д.Б нь ...өглөө ажилдаа UBcab таксигаар ирэхдээ таксинд утсаа мартсан байсан учраас буцаж гарсан... гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.
Д.Б ажлын байрны тодорхойлолт заасны дагуу Уул, уурхайн технологийн газар, Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга нь шууд харьяалан удирдах албан тушаалтан байна. /1 хх-ийн 30-32 х/
Э т т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.16-ны өдрийн А/124 тоот Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2-т Төв оффист нэг өдрийн ажлын цаг 7 цаг 30 минутад эхэлж, 16 цаг 30 миутад дуусна..., 6.17-д Төв оффисын ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд ажилтны ERP системээр илгээсэн хүсэлтийг харгалзан харьяалах нэгжийн удирдлага ажлын 4 хүртэл цагийн цалинтай чөлөөг олгож болно. Харьяалах нэгжийн удирдлагаас авсан цагийн чөлөө нь нийлбэр дүнгээрээ нэг сард 8 цагаас хэтрэхгүй гэжээ.
Дээрх журам болон ажлын байрны тодорхойлолт заасны дагуу Д.Б нь ажлын 4 хүртэл цагийн чөлөөг Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Х нь ажилтны ERP системээр хүсэлтээ илгээж шийдвэрлүүлэхээр зохицуулжээ.
Гэтэл Д.Б нь дээрх журамд заасны дагуу шууд харьяалан удирдах албан тушаалтандаа мэгэдэхгүйгээр 4 цагийн ажил тасласан болох нь 2024.10.08-ны өдрийн ...Геологи хайгуулын хэлтсийн ахлах инженер Д.Б 2024.04.22-ны өглөөний цагийг шүүхэд өглөө 07:15 цагийн үед ажил дээр ирж нүүрээ уншуулан 07:19 цагийн үед ажлаас гарч харагдаж байна. Өдөр 12:44 цагийн үед ажил дээр ирж байгааг зургаар хавсаргаж байна... гэсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 185-187 х/, гэрч Х.Х ...надаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Сүүлд нь тайлбар ямар ч байсан хэлж байсан санагдаж байна... гэх мэдүүлэг /2 хх-ийн 24-25 х/-ээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
12. Давтан зөрчил гэж өмнө нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, зохих ёсны хариуцлага хүлээсэн ажилтан тодорхой хугацааны дараа дахин ижил буюу ижил төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдлыг хэлнэ. Гэтэл ажил олгогч нь ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн дүгнэж үзсэн нь тодорхойгүйгээр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.
Хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын байрны тодорхойлолт, Техникийн комиссын нарийн бичгийн даргын чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд ажил олгогчийн санаачлагаар Д.Б ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Б урьд эрхэлж байсан ажил буюу Э т т ХК-ийн Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
13. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.
Д.Б ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 6,574,709 /19,724,127 : 3 сар/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 305,800 /6,574,709 : 21.5 хоног/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /1 хх-ийн 12 х/
Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сарын бүтэн ажилласан хугацаа буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2024 оны 02, 03, 04 дүгээр саруудын цалингаас тооцсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч Д.Б 2024.05.13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 186 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 56,878,800 төгрөг /186 хоног х 305,800 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
14. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д хууль бусаар ажлаас халагдсан хүн гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,
33 дугаар зүйлийн 33.1.6-д Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, ... зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тус тус тодорхойлсон.
Иймд Д.Б 2024.05.13-ны өдрөөс 2025.02.07-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Э т т ХК-д даалгах нь зүйтэй.
15. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Э т т ХК-иас 442,344 төгрөг /дөрвөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бг урьд эрхэлж байсан ажил буюу Э т т ХК-ийн Геологи, уул уурхай төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 56,878,800 төгрөг /тавин зургаан сая найман зуун далан найман мянга найман зуу/-ийг Э т т ХК-иас гаргуулан Д.Бд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 56,878,800 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Д.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Э т тХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Э т т ХК-иас 442,344 төгрөг /дөрвөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА