Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/02989

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 26

182/ШШ2023/02989

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Д*******ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТТ ХК*******д холбогдох,

Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал, 13 дах сарын шагналт цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Э.Д нь 2018 онд ЭТТ ХК*******ийн захиргааны хэлтэс угтах үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажилд орж, тухайн албан тушаалдаа үндсэн ажилтнаар тушаал гарсан ба тасралтгүй ажиллаж байгаад хамгийн сүүлд 2021 оны Б/698 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр томилсон байдаг. Энэ албан тушаалаар ажиллаж байтал тус байгууллагад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 09*******ний өдрийн Б/1441 дугаартай тушаалаар Э.Д*******ийг ажлаас чөлөөлсөн.

Э.Д*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/1441 тоот тушаалд нарийвчлан зохицуулсан хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, тухайн хуулиас иш татсан зүйл байхгүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл тушаалд бүтэц орон тоо цомхотгоод чөлөөлж байгаа эсэх, эсхүл ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзээд чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас Э.Д*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй тул Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг тооцохдоо дундаж цалин хөлс болох журмын дагуу нэг цагийн хөлс 21,594 төгрөг гэж, 12 дугаар сард 120 цаг, 01 дүгээр сард 176 цаг, 2 дугаар сард 160 цаг, 3 дугаар сард 184 цаг, 4 дүгээр сард 176 цаг, 5 дугаар сард өнөөдрийн байдлаар 152 цаг буюу нийт ажиллах ёстой цаг нь 968 цаг болж байна. Үүнийг нэг хоногийн 21,591 төгрөгөөр үржүүлбэл 2,988,000 төгрөгийг цалин хөлс нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7*******т заасны дагуу Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү.

Мөн ажлаас чөлөөлөгдсөний дараа тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж.Г нь 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр А/752 дугаартай Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал гаргасан. Уг тушаалын 1 дэх заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан борлуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж, ЭТТ ХК*******д онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн уйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн тул 2022 оны жилийн ажлын ур дунгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 6 /зургаа/ сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцон салбарын ажилтнуудад нэгдүгээр хавсралтад, төв оффисын ажилтнуудад хоёрдугаар хавсралтад заасны дагуу тус тус олгосугай гэж,

мөн 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр Ажилтнуудад шагналт цалин олгох тухай А/753 дугаартай тушаал гаргаж, тус тушаалын 1 дэх заалтаар "Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан борлуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж, ЭТТ ХК*******д онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн уйл ажиллагааг эрчимжүүлэн, компанийн борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн, мөн Уул, уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан ЭТТ ХК*******ийн ажилтнуудад 2022 оны 13 дахь сарын шагналт цалинг хавсралтад заасны дагуу олгосугай. тус тус зааж 2022 онд ЭТТ ХК*******д ажилласан ажилтнуудад үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг олгосон байна.

иймд нэхэмжлэгч Э.Д*******нд дээрх тушаалд үр дүнгийн урамшуулал төгрөг, 13 дах сарын шагналт цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн 385 дугаар тогтоолоор ЭТТ ХК*******д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд, Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Э.Д нь тус компанид анх 2018.08.06*******ны өдрийн Б/349 дүгээр тушаалаар Захиргааны хэлтсийн Угтах үйлчилгээний ажилтнаар томилогдож, 2018.11 сард туслах референтээр, 2020.07.07*******ны өдрийн Б/651 дүгээр тушаал болон 2021.07.09*******ний өдрийн Б/372 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн, 2021.07.28*******ны өдрийн Б/698 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон.

Түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах, байгууллагын бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, архивын үйл ажиллагааг журмын дагуу хөтлөх, зочдод үйлчлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан.

Захиргаа удирдлагын газарт Захиргааны хэлтэс, Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэс, Мэдээлэл, технологи, инновацын хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс багтдаг бөгөөд тус тусдаа хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй байхад дээрх хэлтсүүдэд харьяалагдахгүй Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн тус компанид шаардлагагүй гэж үзсэн, түүнчлэн Э.Д*******ний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Захиргааны хэлтсийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээг давхар хэрэгжүүлж буй Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах тусдаа "Газрын ахлах мэргэжилтэн" шаардлагагүй гэж үзсэн тул 1991 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Э.Д*******ийг Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгохоор мөн нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй гэж үзээд тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгохоор нэхэмжилж байгаа гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгчийн "гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн үндэслэл болон бусад шаардлагатайгаа зөрчилдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4*******д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11*******д заасны дагуу нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Мөн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2*******д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2*******д Энэ хуулийн 154.2.1*******д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэртэй холбоотойгоор хуульд заасан шаардлагыг хангуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй, шийдвэрлүүлээгүй. Хэрэг маргаан үүсээд даруй хагас жил /7 сар/ дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2*******д заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчийг 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 12 сарын 20*******ны өдөр үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг олгосон тул Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам*******ын 3.1, 3.15*******д заасны дагуу компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтнуудад Гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор зохицуулсан болно.

Түүнчлэн, ЭТТ ХК*******ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам*******ын 1.2*******т заасны дагуу компанийн болон нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот түвшний үзүүлэлт, ажилтан тус бүрийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгоход дагаж мөрдөнө гэж заасан байдаг.

Үүний дагуу, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20*******ний өдрийн А/752, А/753 тоот тушаалаар ЭТТ  ХК*******д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн гэсэн зорилтот түвшний үзүүлэлтээр, газар нэгж, ажилтан бүрийн тайлан үнэлэн, ялгавартайгаар 4*******6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэсэн. Дээрх 2 тушаал гарах үед нэхэмжлэгч Э.Д нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн (2022 оны 12 сарын 09) байсан бөгөөд ЭТТ ХК*******ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам*******ын хавсралтаар баталсан Ажилтны ажил дүгнэх заавар заасан үзүүлэлтээр холбогдох ажлын тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй тул түүнд олгохгүй гэж шийдвэрлэсэн тул 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний ' үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн Б/1441 дугаар Э.Д*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2023 оны 02 сарын 28*******ны өдрийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2023 оны 03 сарын 10*******ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт, ЭТТ ХК*******ийн 2023 оны 01 сарын 31*******ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Э.Д*******ний иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /хх*******ийн 1*******10, 17, 55, 109*******110 /

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Итгэмжлэл, хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн 385 дугаар тогтоол, 2023 оны 04 сарын 21*******ний өдрийн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоол, 2018 оны 08 сарын 06*******ны өдрийн Б/349 дугаар Э.Д*******ийг ажилд томилох тухай тушаал, 2020 оны 07 сарын 07*******ны дөрийн Б/650 дугаар Э.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2020 оны 07 сарын 07*******ны өдрийн Б/651 дугаар Э.Д*******ийг ажилд томилох тухай тушаал, 2021 оны 07 сарын 09*******ний өдрийн Б/370 дугаар Э.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021 оны 07 сарын 09*******ний өдрийн Б/371 дугаар Э.Д*******ийг ажилд томилох тухай тушаал, 2021 оны 07 сарын 28*******ны өдрийн .Э.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021 оны 07 сарын 28*******ны өдрийн Э.Д*******ийг ажилд томилох тухай тушаал, 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн Б/1441 дугаар Э.Д*******нийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, хариу тайлбар, Э.Д*******ний цалин хөлсний лавлагаа, ЭТТ ХК*******ийн үндсэн цалингийн дундаж, 2022 оны 12 сарын 20*******ны өдрийн А/752 дугаар Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, 2022 оны 12 сарын 20*******ны өдрийн А/753 дугаар Ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаал, 2018 оны 12 сарын 19*******ний өдрийн Ө/462 дугаар Журам батлах тухай тушаал, хавсралт, 2019 оны 04 сарын 05*******ны өдрийн А/198 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, 2020 оны 12 сарын 30*******ны өдрийн А/354 дугаар Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, 2022 оны 07 сарын 01*******ний өдрийн Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Р.О*******ийн нийт ирц бүртгэлийн мэдээлэл, 2023 оны 10 сарын 23*******ны өдрийн ЭТТ ХК*******ийн дотоод албан бичиг /хх*******ийн 12, 18*******53, 118*******119, 120*******136, 157, 163/

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2022 оны 05 сарын 25*******ны өдрийн ЭТТ ХК*******ийн удирдах зөвлөлийн тогтоол, 2022 оны 05 сарын 25*******ны өдрийн Төв оффисын ажлын байрны, нэр орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, 2021 оны 06 сарын 29*******ний өдрийн ЭТТ ХК*******ийн удирдах зөвлөлийн тогтоол, 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн А/737 дугаар Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал, хавсралт, 2023 оны 05 сарын 25*******ны өдрийн Б/391 дугаар Р.О*******ийг ажилд томилох тухай тушаал, 2023 оны 08 сарын 24*******ний өдрийн Б/540 дугаар Зарим ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал, хавсралт, Ажлын байрны тодорхойлолт /хх*******ийн 72*******75, 78*******80, 149*******155/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч ЭТТ ХК*******д холбогдуулан Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал, 13 дах сарын шагналт цалин гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх*******ийн 1, 109*******110/

 

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр томилж оролцох эрхтэй бөгөөд хариуцагчийн эрх бүхий этгээд нь Х.Э, С.М нарыг төлөөлөгчөөр томилсон, төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан, нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг бичгээр ирүүлснээр түүний өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн болно./1хх*******ийн 12/ 

 

2. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн Б/1441 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд ЭТТ ХК*******ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба талууд харилцан тохиролцоогүй байна.

 

Улмаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар талууд зөвшилцөх боломжгүй гэж үзээд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, 2023 оны 02 сарын 28*******ны өдрийн 12 тоот шийдвэр гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүлээн авснаар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаснаас үзэхэд талуудын хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэгдсэн мөн шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслээ тодорхойлохдоо...ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй...ажил үүргээ хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар хэвийн гүйцэтгэж байсан...иймд тухайн ажилд эгүүлэн тогтоолгоно гэж... хариуцагч татгалзлын үндэслэлээ...Э.Д нь томилогдсон албан тушаалд бус харин гүйцэтгэх захирлын туслахаар ажиллаж байсан...гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд өөр хэлтэс ажилладаг тул түүнийг анх томилсон албан тушаалаас чөлөөлсөн...Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд гарсан тушаал нь хөдөлмөрийн хуулийг баримтлах шаардлагагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

ЭТТ ХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 28*******ны өдрийн Б/698 тоот тушаалаар Э.Д*******ийг Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр томилж, талууд 2022 оны 03 сарын 16*******ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж, ажил олгогч цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх29,41*******43/

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасантай нийцэж байна.

ЭТТ ХК хаалттай хувьцаат компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан байх ба Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26*******ны өдрийн 385 тоот тогтоолоор ЭТТ ХК*******д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г*******г томилжээ. /хх 20*******22 /

ЭТТ ХК*******ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь бүрэн эрхт төлөөлөгч байх ба тэрээр 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн Б/1441 тоот тушаалаар Э.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ./хх 30/

ЭТТ ХК*******ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 сарын 09*******ний өдрийн Б/1441 тоот тушаалд...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26*******ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Э.Д*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

Засгийн газрын 2022 оны 10 сарын 26*******ны өдрийн 385 дугаар тогтоолоор ЭТТ ХК*******д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г*******г томилж, ...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг ... Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгажээ. /хх 18/

Засгийн газрын 385 тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар заасан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан.

Харин талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн хуулийг баримталж, уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 сарын 26*******ны өдрийн 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

ЭТТ ХК*******ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 25*******ны өдрийн А/288 тоот тушаалаар Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг баталсан ба жагсаалтын 65 дугаарт Захиргаа удирдлагын газар...ахлах мэргэжилтэн 1 орон тоотой баталсан байх ба нэхэмжлэгч Э.Д*******г эрх бүхий албан тушаалтан дээрх бүтэц, орон тооны хүрээнд тухайн албан тушаалд томилсон байна. /хх 72*******74/

Харин ЭТТ ХК*******ийн гүйцэтгэх захирлын эрх бүхий албан тушаалтны тушаалаар Э.Д*******ийг Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр томилсон хэдий ч тэрээр тус компанийн гүйцэтгэх захирлын туслахаар ажиллаж байсан байдлын талаар маргаагүй байна.

"Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа гэж ойлгоно.

Зохигч талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь ажил олгогчоос ажилтны гүйцэтгэх Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн үүрэг, зорилт, чиг үүргийг тодорхойлсон ба ажлын байрны үндсэн үүрэг ...гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах... гэж, ажлын байрны зорилтод ...захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, захирлын уулзалтын товыг зочдыг оролцуулах гэж, ажлын байрын гүйцэтгэх чиг үүрэг*******т гүйцэтгэх захиралд ирсэн албан бичиг, санал хүсэлт, өргөдөл гомдол болон бусад бичиг баримтыг бичиг хэргээс хүлээн авч, бүртгэн гүйцэтгэх захиралд танилцуулан заалтын дагуу холбогдох ажилтанд шилжүүлэх, бүртгэх, Гүйцэтгэх захирлын уулзалт хэлэлцээр, ёслолын чанартай арга хэмжээний бэлтгэлийг хангаж, хариуцан зохион байгуулах, Гүйцэтгэх захиралд утсаар болон амаар дамжуулсан мэдээллийг бүртгэж тухай бүр гүйцэтгэх захиралд танилцуулах, Гүйцэтгэх захирлын өрөөнд болох хурал, уулзалтын бэлтгэлийг хангаж, хуралд оролцогчдод цай кофегоор үйлчлэх, ... захирлын өрөөний техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн ажиллагааг шалгах, гэмтэл саатлыг засуулах гэх нийт 9 төрлийн чиг үүргийг гүйцэтгэхээр тус тус зааж эрх бүхий этгээдүүд танилцаж гарын үсэг зурснаар баталгаажуулсан байна. /хх 39*******40/

Тодруулбал нэхэмжлэгч Э.Д нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн ажлын байрны тодорхойлолтоор ажил олгогчийн заасан ажлын байранд ажил үүргийг биечлэн гүйцэтгэж, цалин хөлс авч байсан үйл баримтаас үзэхэд анх томилсон ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Э.Д*******ийг Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр томилсон хэдий ч гүйцэтгэх захирлын туслахаар ажиллуулахаар эрх бүхий этгээдтэй тохиролцсон энэ талаар ажлын байрны тодорхойлолтод тусгасан ба анх томилсон албан тушаалд заасан ажил үүргээ гүйцэтгээгүйд ажилтныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ажлаас чөлөөлөх Б/1441 тоот тушаалын дурдсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлага гэх үндэслэлээр Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Э.Д*******ийг тухайн ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно...43 дугаар зүйлийн 43.2.7.ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус заажээ.

Ажлаас чөлөөлсөн 2022 оны 12 сарын 09*******ний өдрөөс 2023 оны 10 сарын 26 хүртэл ажлын 220 хоног байх ба нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс нь /2022оны 9,10,11 сарын дунджаар/ 4,427,773 төгрөгөөр тооцож 44,277,640 төгрөгийг гаргуулж, ажил олгогч нь үндсэн үүргийн дагуу мөн хугацааны цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг даалгах нь зүйтэй.

6. Ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг нэгэнт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

ЭТТ ХК*******ийн эрх бүхий этгээдийн 2022 оны 12 сарын 20*******ний өдрийн Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай А/752 тоот тушаалын 1 дэх хэсэгт ...нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгох, мөн өдрийн Ажилтнуудад шагналт цалин олгох тухай А/753 тоот тушаалаар ...уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан ажилтнуудад 2022 оны 13 дах сарын цалинг олгох гэж тус тус заажээ. /хх122*******123/

Нэхэмжлэгч Э.Д*******ий 6 сарын дундаж цалин хэмжээг 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сард олгосон цалингийн дунджаар тооцож 25,284,030 төгрөг гэж, 13 дах сарын цалинг 2022 оны 11 дүгээр сард олгосон 4,467,844 төгрөгөөр тус тус тооцож хариуцагчаас гаргуулж, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож гаргуулах гэх шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичмэл нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

8. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1*******д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Д*******ийг ЭТТ ХК*******ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭТТ ХК*******иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг, урамшуулал 25,284,030 төгрөг, 13 дах сарын цалин 4,467,844 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Д*******д олгож, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7*******д зааснаар хариуцагч ЭТТ ХК*******д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******д зааснаар хариуцагч ЭТТ ХК*******иас тэмдэгтийн хураамж 528,098 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН