Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 144/ШШ2024/00138

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03 144/ШШ2024/00138

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ************** даргалж,

Нэхэмжлэгч: **************** тоот хаягт оршин суух, ********** овогт Б-гийн Э /РД:************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************  ХК /РД:*****************/-д холбогдох,

Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ************* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах, нэмэгдүүлсэн шаардлаг************** ХК-ийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох *************** төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагий төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон/ 1,750,000 төгрөг, нийт ************* төгрөгийг **************** ХК-аас гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х /цахимаар/, гэрч П.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б-гийн Э нь *********** ХК-ийн гүйцэтгэх захирлын **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 5/****** дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд хоёр сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан. Дээрх туршилтын хугацаа дуусгавар болж ************ ХК-ийн гүйцэтгэх захирлын 20**** оны **** дүгээр сарын ***-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилд томилох тухай Б/****** дүгээр тушаалаар мөн албан тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон болно.

************ХК-ийн гүйцэтгэх захирлын 20 ****оны **** дугаар сарын ****-ны өдрийн Б/**** дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор томилогдон ********* ХК-ийн гүйцэтгэх захирлын 20*** оны *** дугаар сарын ****-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/**** тушаал гарах хүртэл ажилласан. Иргэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гэж заасан нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Учир нь би тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасныг зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй удаа нэг ч байхгүй, мөн ажлын хариуцлага алдсан алдаа дутагдал гаргаж байгаагүй атал огт гаргаагүй алдаа дутагдлыг удаа дараа гаргасан мэтээр тушаалд дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдол гаргаж, үндсэн ажилдаа эргүүлэн томилуулахаар тохиролцоонд хүрэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний тус компанид ажиллах хугацаанд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ нэг ч удаа авахуулж байгаагүй байдал нь миний алдаа дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй гэдгийг нотлохоос гадна Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/41 тушаал нь хууль бус, үндэслэлгүй гэдгийг давхар батална.

Иймд Б.Э миний биеийг ********* ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ********* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...********** ХК-ийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох ********** төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн ************* төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон/ ************** төгрөг, нийт ********* /*********/ төгрөгийг ************ ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Албан тушаалын цалинг бодож олгох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох гэсэн. Үүнд 6 сар 15 хоногийн хугацаанд ажилгүй байсан, одоо хүртэл. 6 сар 15 хоногийн хугацааны нийт 22.750.000 төгрөг гэж нэмж байна. Мөн ************* шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ************** ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гаргасан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал, цалин болох 21.000.000 төгрөг 2023 оны 11 дүгээр сарын 45 ерөнхий цагийн 1.342.329 төгрөгийг 55 мөнгө, мөн ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүй, цалин хөлс 0,5 хувьд тооцоод 1.750.000 төгрөг нийт ************** төгрөг нэхэмжилж байгаа, нэмэгдүүлсэн шаардлагаар. Нэмэгдүүлсэн шаардлага, үндсэн шаардлага нийлээд 46.842.329 төгрөгийг ************* ХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Б.Э нь ************* шүүхэд ажилд эргүүлэн томилох, нийгмийн даатгалын ажилгүй байсан хугацааны цалин ********* төгрөг олгуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлсөн нэмэгдлийг ********** ХК-ийн захиралд тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн нь тус компанийн удирдлагуудын хууль бус ажиллагааны улмаас. ************ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гаргасан ашгаас ажилчдад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин олгоно гэж шийдвэрлэсэн юм. Гэвч нь ********** олгоогүй. Учир нь шүүхэд гомдол гаргасан гэдэг үндэслэлээр урамшуулалт цалинг олгоогүй. Шүүхэд гомдол гаргаагүй компанийнхаа удирдлагатай тохироод зохицоод явчихсан хүмүүстээ олгосон байдаг юм. Үүнд ажилчдыг өөрсдийнх нь гаргаж байгаа үйлдлээс, хууль ёсны үйлдлээс шалтгаалаад ялгаварлан гадуурх үйл ажиллагаа нь компани дээр явагдсан гэдгийг давхар хэлмээр байна. Мөн 2023 оны 11 сард 87 цаг илүү ажилласнаас 42 цагийн цалин бодож олгоод үлдсэн 45 цагийн цалинг нь бодож олгоогүй. Энэ 45 хоногийн цалин ********* төгрөг байгаа. Ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүй цалин хөлсийг 0,5%-аар тооцоод ********** төгрөг мөн хууль бусаар олгоогүй. ********** ХК-ийн төлөөлөн удирдах 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин ********* төгрөг, мөн 2023 оны 11 сард 45 хоног илүү цаг ажилласны ********* төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйгээс тооцсон цалин хөлс ***** төгрөг, нийт нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ********* төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Э-г ********** ХК-ийн гүйцэтгэх захирлын 20 оны *** сарын ****-ний Б/***** дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан Э-ыг Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон байгаа. Энэ нь дараах нотлох баримт, үйл баримтаар батлагдаж байгаа. *********** ХК-ийн ерөнхий нягтлан бодогч ********** болон *********** нарын хооронд и мэйлээр үүрэг даалгавар удаа дараа өгсөн байдаг. Хугацааг нь тодруулах юм бол ****** оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад 2022 оны жилийн эцсийн тайлан, тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, эдгээр ажлын гүйцэтгэл дутуу байгааг гүйцэтгэнэ үү гэсэн агуулга бүхий, мэйлээр үүрэг өгсөн байдаг. мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 08 минутад 2022 оны санхүүгийн тайлан болон бусад холбогдох баримтыг өнөөдөртөө багтаан хүлээлгэн өгөхийг гүйцэтгэх захирал үүрэг болгож, үүнийг ерөнхий нягтлан бодогч Алтанзаяа нь давхар үүрэг болгож мэйлээр үүрэгжүүлсэн байдаг. 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 12 цаг 19 минутад 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн нэр төрлийн тайлант данс, данс, нэр төрөл тус бүрээр гарган ирүүлэх гэсэн зэрэг үүрэг даалгаврыг удаа дараа и-мэйлээр харилцан өгсөн байдаг. Илүү цагийн хувьд ерөнхий нягтлан нь ганц ************ 40 хэдэн цагийг дутуу олгоод байгаа биш, тухайн үед ерөнхий нягтлан нь бүх нягтлан нярвын ажлын үр дүн гүйцэтгэлд нь оноогдож, мөн сарын фонд цагийн илүү цагийн хувьд нь тааруулж цагийг нь олгосон байгаа. Ээлжийн амралтын хувьд Эрдэнэбаатар нь хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авч мөнгийг нь манайх шилжүүлж олгож, биеэр эдэлсэн гэж бодож байна. *********** нь оны сүүлд 10 сараас хойш он дуустал хугацаанд, компани дээр ажиллаагүй байдаг юм. Гүйцэтгэх удирдлагын хувьд 2022 оны санхүүгийн тайланг Улаанбаатар хотод гарга гэдэг үүрэг даалгаврыг өгөөд компани дээр ирж ажилласан байдаггүй. Улаанбаатар хотод 2022 оны санхүүгийн тайланг хийж дуусгаж, гүйцэтгэсэн зүйл байхгүй. Хангалтгүй өгснөөс болж 2023 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт гарсан ийм үйл ажиллагаатай байгаад байгаа. Э нь ахлах нягтлан бодогчийнхоо үүргийнхээ хувиар ахлах нягтлан бодогч, бусад нягтлангуудад нярвуудад болон арга зүйн зөвлөгөө өгч, алдаа дутагдал гарсан тохиолдолд залруулах арга хэмжээ авч ажиллах ёстой. Энэ хүн 2023 ондоо бүтэн ажилласан бөгөөд 2023 оны санхүүгийн тайлан сөрөг дүгнэлттэй гарсан байгаад байгаа. Үүнийг тус тус үндэслээд хуульд заасны дагуу хариуцлага тооцож шийдвэрлэсэн байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөөд мөн дараах тайлбарыг гаргаж байгаа. Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад тайлбараа хэлье. Үндсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Би ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй, ажлын хариуцлага алдсан дутагдал байхгүй гэдэг тайлбар өгсөн байдаг. Гэтэл энэ тухайд ************ ХК нь 2024 оны **** сарын ***-ний өдрийн Б/**** дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гаргасан байдаг. Б.Э С, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 бол хөдөлмөрийн гэрээг заавал олон удаа сахилгын зөрчил гаргаж байж ноогдуулах тийм зохицуулалт биш. Ноцтой зөрчил гаргаснаар шууд хөдөлмөрийн гэрээ цуцлагдах ийм зохицуулалт байгаа. Э-тай 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.6 дахь хэсэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэх үүрэгтэй гэж гэрээн дээрээ заасан байдаг. Энэ үүргээ ************ гүйцэтгээгүй, мөн 6.2.7-д зааснаас харах юм бол удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь хэргийн баримт, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад баримтуудаар нотлогдоно. Энэ зөрчил гаргасан болохыг юугаар нотлох вэ гэхээр **********ХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын 3-д заасан байгаа. Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 3.1-д компанийн санхүүгийн бүртгэл тооцоо болон санхүүгийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд нягтлан бодох бүртгэлийн хууль, бусад хууль болон санхүү, татварын бүх төрлийн хууль тогтоомжийн хүрээнд иж бүрнээр нь гаргаж шийдвэрлэнэ, шийдвэрлэн тайлагнах гэсэн байгаа. 3.3-д санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр өр, тайлант тэнцэлд тусгаж, шаардлагатай залруулгыг хийх, анхан шатын баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөд байнгын хяналт тавьж, зөрчил дутагдал гаргахгүй байх, ажиллах, мөн гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулах газрын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлын 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн тайлагнан ажиллах, таван толгой компани.мн-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах, 6.5-д байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах зэрэг ийм чиг үүрэгтэй ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл энэ үүргээ хангалттай биелүүлээгүй байгаа нь *********** ХК-ийн ерөнхий нягтлан бодогч ************буюу гэрчээр оролцож байгаа энэ хүний гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн хэрэгт цугларсан ************ албаны мэйл хаягаас ахлах нягтлан бодогч буюу нэхэмжлэгч Э-ын, ************* албаны мэйл хаяг руу удаа дараа хариуцсан ажлын гүйцэтгэл дутуу байгаа талаар мөн тодорхой хугацаа өгөөд энэ ажлыг гүйцэтгээч, энэ ажлынхаа гүйцэтгэлийг ирүүлээч гэдэг даалгаврыг удаа дараа өгсөн байгаа нь харагдана 2023 оны 12 сарын 23, 12 сарын 28, 2024 оны 01 сарын 05-ны өдрүүдэд албан үүрэг хугацаатай өгч байсан. Мэйл хаягаар өгсөн энэ албан үүргээр нотлогдоно. Үүний дагуу Э хариу өгөөгүй байдаг. Ажил үүргийг гүйцэтгээгүй байгаа нь хэрэгт цугларсан баримтаас харагдана. Ийм баримт ч байхгүй байгаад байгаа. Нэхэмжлэгч Э ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг байсан. Энэ ахлах нягтлан бодогчийн ажил, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтын 4-д заасан байгаа ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан, захирал болон ерөнхий нягтлан бодогч байна гэсэн байгаа. А-гийн хувьд ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай учраас удирдах албан тушаалтан байсан. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй байгаа нь харагдаж байгаа. ********* аймгийн төрийн аудитын газраас хэрэгт цугларсан баримт байгаа нотлох баримт байгаа. Төрийн аудитын газраас ********* ХК-ийн 2023 оны ****** дугаар сарын ******-ний өдрөөр санхүүгийн байдал, авлагын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан тодруулахад аудит хийсэн байдаг. Ийнхүү аудит ороод 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 295 дугаартай сөрөг дүгнэлтийг ********** ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ********* хүргүүлсэн байдаг. Энэхүү сөрөг дүгнэлтэд юу гэж заасан бэ гэхээр ахлах нягтлан бодогч буюу Э-ын хийж гүйцэтгэсэн ажил буюу тэрэнтэй холбогдолтой ажил үүргүүд нь хангалтгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн бүх материалыг үнэн зөв толилуулаагүй байна, дүгнэлтээ ирүүлээгүй байна гэдэг сөрөг дүгнэлтүүдийг хүргүүлсэн байдаг. Ноцтой зөрчил гаргасан буюу өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь сөрөг дүгнэлтээс харагдаж байгаа юм. Нэхэмжлэгч Э нь тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ нэг ч удаа авхуулж байгаагүй гэдэг тайлбар өгдөг, өгсөн байдаг. Энэ алдаа дутагдал гаргаж байгаа, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй гэж хэлж байгаа хэдий ч хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь заалт нь заавал удаа дараа сахилгын зөрчил заавал оногдуулсан байхыг шаарддаггүй. Ноцтой зөрчил тооцох үндэслэл учраас ноцтой зөрчил гаргаснаараа хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох юм гэдэг тайлбар өгч байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэгчээс урамшуулалт цалинг олгоогүй гэдэг тайлбар өгсөн байдаг. Урамшуулалт цалинг *********ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 0:02 дугаартай Урамшуулал олгох тухай тогтоолын 1-д компанийн 2023 оны зорилтот түвшний биелэлт, эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан компанийн 6 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг компанийн цалин урамшууллын журмын дагуу олгох гэж заасан байгаа. 1-д юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа буюу Э-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нэгэнтээ дуусгавар болсон тул тухайн байгууллагад Э огт ажиллаагүй байх хугацаанд урамшууллыг нөхөн олгох үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э 2024 оны ****сарын ****-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл энэ урамшуулал олгох шийдвэр маань 2024 оны 04 сарын 22-ны өдөр гарсан байгаад байгаа юм. 2-т гэх юм болбол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтанд урамшууллыг олгох үндэслэл байхгүй юм. Яагаад вэ гэхээр таван толгой ХК-ийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 79 дугаартай хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5-д заасан байгаа. Компанийн хэмжээнд хөдөлмөрийн сахилга соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, хичээл зүтгэлтэй, үнэнч шударга ажилчид байгаа ажилтныг урамшуулах тогтолцоо байгаа. Мөн 14.1-д нь цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралт, цалин урамшууллаас бүрдэнэ гээд зохицуулалт мөн 14.2-т ажлын гүйцэтгэлд нь суурилж урамшууллыг олгох зохицуулалтыг зааж өгсөн байгаа. Гэтэл 2024 оны 04 сарын 22-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн 6 сарын урамшуулал олгох урамшуулал нь компаниас олгож байгаа урамшуулал нь өөрөө алдаа дутагдал, зөрчил гаргаагүй, хичээл зүтгэлтэй ажлын үр бүтээлтэй ажилтнуудыг урамшуулах зохицуулалт учраас ноцтой зөрчил гаргасан ажилтанд урамшуулал олгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. 3-д гол үндэслэл гэвэл хөдөлмөрийн маргаан таслах комисс буюу хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна. Урьдчилан шийдвэрлэх буюу хөдөлмөрийн маргаан зохицуулах урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан байгаа, хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хандана гэсэн байгаа, эдгээр байгууллагуудад. Гэтэл Э 2024 оны 02 сарын 14-нд ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Энэ хугацаанаасаа ажлаасаа чөлөөлөгдсөн хугацаанаасаа 3 сараар тооцох юм болбол 5 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл 06 сарын 03-ны өдөр гаргаж байгаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн байна, мөн урамшуулал зөрчигдсөн байна гэж үзэж байна аа. Илүү цагийн хөлс олгоогүй байна 87 цагаас 42 цагийг нь олгоод 45 цагийн илүү цагийн хөлс олгоогүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч Э-т хариуцагч ********ХК-аас 2023 оны 11 сарын 21-ний өдөр ажилчдын илүү цагаар ажилласан хөлс олгох ингээд хуудас өгсөн байдаг. Э илүү цагаар ажилласан өдрүүдэд хэрэгт цугларсан баримт байгаа. Нотлох баримтад цэнхрээр цэнхэр балаар биччихсэн байдаг. Би 87 цаг ажилласан байна гэдгээ өөрөө тодорхойлсон байдаг. Гэтэл ерөнхий нягтлан бодогч А  87 цагаас үр бүтээлтэй 45 цаг нь илүү цагаар ажилласан юм байна гээд шийдвэр гарчихсан, 45 цагийнх нь илүү цагийг нь бүрэн олгочихсон байгаа. 42 цагийг нь олгочихсон 45 цаг нь олгогдох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Илүү цагаар ажилласан хөлс олгох хуудас 2023 оны 11 сарын 21-ний өдөр гарсан байгаа. Гэтэл Э нь илүү цагийн хөлсийг дутуу бодож олгохгүй байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар эхлээд удирдлагадаа хандах ёстой. Гэтэл удирдлагадаа миний илүү цагийн хөлсийг олгохгүй байна гэж 2023 оны 11 сард огт хандаагүй. Мөн урьдчилан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах 3 талт хороонд 90 хоногийн дотор хандаагүй байна. Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна гэж үзэж байна. Ажлаас халагдсан өдрөөр нь тооцох юм бол мөн 02 сарын 14-өөс хойш 90 хоногоо тооцох юм бол 05 сарын 14-ний өдөр гарах ёстой байсан. Гэтэл энэ хугацаа нь дуусчихсан байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. 3-д нь гэх юм бол нэхэмжлэгчээс ээлжийн амралтаа биеэр эдлүүлээд мөн цалин, хөлсийг 1.750.000 төгрөг хууль ёсоор олгоогүй байна гэж маргасан байдаг. Нэхэмжлэгч Э ********* ХК-ийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 226 дугаартай ээлжийн амралт олгох тухай мэдэгдэлд заасны дагуу ээлжийн амралтын олговроо бүрэн авчихсан байгаа. Хэрвээ нэхэмжлэгч ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүйтэй холбоотой маргаантай байсан бол ажлаас халагдсан өдрөөс хойш буюу 02 сарын 14-ний өдрөөс хойш 90 хоногийн дотор хандах ёстой байсан 05 сарын 14-ний өдөр хандах байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байна, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Гэрч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би ******** ХК-д 2023 оны 09 сарын 20-нд санхүүгийн албаны дарга болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Санхүүгийн албаны даргын ерөнхий нягтлан бодогч тухайн байгууллагын санхүүгийн ажилтнуудыг удирдлага, арга зүйгээр хангаж, ажлын гүйцэтгэлийг хянах чиг үүрэгтэй ажилладаг. 2023 оны 01 сарын 01-ээс эхлээд бүх баримттай нь тулгаад шалгаад үзсэн. Би 09 сарын 20-нд томилогдсон, эхний 3 улирлын ажил, гүйлгээ бүрэн хийгдчихсэн байсан. Ингээд үзэхэд 860 тэрбум төгрөгийн анхан шатын баримт буюу е-баримтыг 11,12 сард нөхөн, тухайн харилцагч байгууллагуудаас шаардаж нэхэж шивүүлсэн байдаг юм. Ажил авсан цагаасаа хойш тухайн компаниас цалин авч байгаа санхүүгийн ажилтнууд бүгдэд нь чиг үүргийнх нь дагуу үүрэг даалгаврыг өгч, тухай бүрд нь хэрэгжилтийг нь шаардаж авч ажилласан. Улаанбаатарт 2022 оны баримтыг янзалж байгаа гэсэн боловч 2022 оны тайланг үнэн зөв гаргаж өгөөгүй. 2022 оны жилийн эцэст үүссэн авлага, өглөгийн тооцоо нийлсэн актыг хянан баталгаажуулаагүй, тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй учраас төрийн аудитын газарт сөрөг дүгнэлт авахад 2023 оны санхүүгийн тайлан сөрөг дүгнэлт авах үндсэн шалтгаан 2022 оны тайлангаас үүдэлтэй асуудал болсон. Тухай бүрд нь үүрэг даалгаврыг мэйлээр албан мэйлээр таван толгой-д ажилд ороход албан мэйл нээж өгсөн. Тэр албан мэйлээр тухай бүрд нь үүрэг даалгавар өгсөн, хариу үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлж байгаагүй. 2022 оны тайланг дуусгах ажлыг шахсан боловч хугацаанд нь дуусгаж зохих ёсны түвшинд хийж гүйцэтгэж өгөөгүй.

Ажлаас чөлөөлсний дараа нийт ажилласан хугацааных нь тооцоог нь хийгээд амралтын цалин олговрыг нь олгоод явдаг. Ийм журмын дагуу олгогдсон байж таараа. Олгосон байгаа. Цалин олгогдоогүй амралтын цалин олгогдоогүй гэдэг тухай асуудал байх ёсгүй. Дотоод асуудлыг дотоод албан бичгээр дамжуулдаг. Үүргийнхээ эрхийнхээ хүрээнд дотоод албан бичгийг энэ хүний ажил хийхгүй цалгардуулаад байгаа, үүрэг даалгавар ямар шаардлагыг биелүүлээгүй вэ гэдэг тухай асуудлыг нь бичиж танилцуулсан гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э нь ******** ХК-д холбогдуулан Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000/ хорин нэгэн сая/ төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 /нэг сая гурван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө/, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс/0,5 хувиар тооцсон/ 1,750,000 төгрөг нийт ************* төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

******** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны ****дугаар сарын ****-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 5/64 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд хоёр сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан. Дээрх туршилтын хугацаа дуусгавар болж *********** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны ***** дүгээр сарын ******-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилд томилох тухай Б/******** дүгээр тушаалаар мөн албан тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон болно.

************ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны **** дугаар сарын *******-ны өдрийн Б/******** дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор томилогдон ********* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны ***** дугаар сарын ******-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/******* тушаал гарах хүртэл ажилласан. Иргэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гэж заасан нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Учир нь би тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасныг зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй удаа нэг ч байхгүй, мөн ажлын хариуцлага алдсан алдаа дутагдал гаргаж байгаагүй атал огт гаргаагүй алдаа дутагдлыг удаа дараа гаргасан мэтээр тушаалд дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдол гаргаж, үндсэн ажилдаа эргүүлэн томилуулахаар тохиролцоонд хүрэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний тус компанид ажиллах хугацаанд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ нэг ч удаа авахуулж байгаагүй байдал нь миний алдаа дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй гэдгийг нотлохоос гадна Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/****** тушаал нь хууль бус, үндэслэлгүй гэдгийг давхар батална.

Б.Э миний биеийг ********** ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ********* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгаж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлтэй,

2024 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа ********** ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000/ хорин нэгэн сая/ төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 /нэг сая гурван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө/, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс/0,5 хувиар тооцсон/ 1,750,000 төгрөг нийт ********** төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч тал нэхэжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна.

************** ХК-ийн Гүйцэтгэх захиралын 2024 оны ***** дугаар сарын *******-ны өдрийн Б/******** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү, хөрөнгө орлуулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан Б.Э Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь хэсэгт заасан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Дээрх дурдсан зөрчил гаргасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно. ******** ХК-ийн Ахлах нягтлан бодогчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт-ын 3-т Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 3.1-т Компанийн санхүүгийн бүртгэл тооцоо болон санхүүгийн тайлан тэнцлийг хуултийн хугацаанд НББ-ийн хууль, УСНББОУС, СТОУС, бусад санхүү, татварын бүх төрлийн хууль тогтоомжийн хүрээнд иж бүрнээр нь гаргаж тайлагнах, 3.3-т Санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр тайлан тэнцэлд тусгаж, шаардлагатай залруулгыг хийх, 4.2-т Анхан шатны баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөнд байнгын хяналт тавьж, зөрчил дутагдал гаргахгүй ажиллах, 6.1-т Гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, газрын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн тайлагнан ажиллах, 6.2-т *********** ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах, 6.5-д Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллаж зэлэр үндсэн чиг үүргүүдийг хүлээсэн байх бөгөөд эдгээр хариуцсан чиг үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

********** ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч П.А  /**********/-ийн албаны имэйл хаягаас Ахлах нягтлан бодогч Б.Э  /**************/-ын албаны и-мэйл хаяг руу удаа дараа хариуцсан ажлын гүйцэтгэл дутуу байгаа талаар, хариуцсан ажлаа яаралтай гүйцэтгэж дуусгаад ирүүлэх шаардлагатай талаар, Санхүүгийн программд яаралтай шивэх шаардлагатай байгаа талаар үүрэг даалгавар өгсөн хэдий ч эргээд хариу өгөхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болно.Тодруулбал:

-       2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад 2022 оны жилийн эцсийн тайлан тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, эдгээр ажлын гүйцэтгэл дутуу байгааг гүйцээнэ үү, гэсэн утга агуулга бүхий имэйлийг явуулсан хэдий ч хариу ирүүлээгүй уг тайлан тодруулгыг гүйцээж ирүүлээгүй болно.

         2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 08 минутад 2022 оны санхүүгийн тайлан болон бусад холбогдох баримтыг өнөөдөртөө багтаан хүлээлгэн өхөгхийг Гүйцэтгэх захирал үүрэг болгосон. Бид 2023 оны эхний үлдэгдлийг Санхүүгийн программд яаралтай шивэх шаардлагатай байгаа тул 2022 оны жилийн эцсийн тайлан тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, гэх утга агуулга бүхий и-мэйлийг явуулсан.

/хариу ирүүлээгүй, уг тайлан тодруулгыг гүйцээж ирүүлээгүй болно/

         2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 19 минутад 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх Үндсэн хөрөнгийн нэр төрлийн тайланг данс, нэр төрөл тус бүрээр гарган ирүүлэх, ...гэх зэрэг үүрэг даалгаваруудыг өгч, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг холбогдох тайлан журнал, гүйцлгээ блансын хамт ************ аймаг дахь Тарийн аудитын газарт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлж ажиллахыг даалгасан, хэрэв Төрийн аудитад хүргүүлээгүй хугацаа хожимдсон, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх болохыг урьдчилан сануулсан. Мөн тухай өдрийн 12 цаг 19 минутад дахин 2022 онытайланд дуусаагүй хөрөнгийн бүртгэл нэр төрлөөр гаргаж ирүүлэх, дуусаагүй үйлдвэрлэлийн бүртгэл, барьцаа баталгааны бүртгэл харилцагч бүрээр ирүүлэх талаарх ажлын үүрэг даалгавар өгсөн хэдий ч хариу ирүүлээгүй, тухайн ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй болно.

**************** ХК-ийн Ахлан нягтлан бодогчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын 4-т Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Захирал, Ерөнхий нягтлан бодогч байхаар заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Б.Э-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2-т Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлүүдийг тусгайлан нэрлэн зааж зохицуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байна.

Энэ тохиолдолд заавал сахилгын шийтгэл ногдуулж байж дараа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шаардлагагүй болно гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

  Зохигчид хэн аль нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

1.*************ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны ****** сарын ******-ны өдрийн 5/********* дугаартай Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаалаар Б.Э-ыг 2023 оны 02 сарын 13-ны өдрөөс Санхүү, хөрөнгө орлуулалтын газарт хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд туршилтын 2 сарын хугацаагаар томилжээ./хх-ийн 7-р хуудас/,

2. ************* ХК-ийн гүйцэтгэх захирлын ******* оны ***** сарын *****-ны өдрийн 4/******* дугаартай Туршилтын хугацааг дуусгавар болгож ажилд томилох тухай тушаалаар өдрөөс Санхүү, хөрөнгө орлуулалтын газарт хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа Б-гийн Э-ыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс тус албан тушаалд үндсэн ажилтнаар томилжээ. /хх-ийн 8-р хуудас/,

3. ********** ХК-ийн гүйцэтгэх захирлын ****** оны ******* сарын ******-ны өдрийн Б/***** дугаартай Б.Эыг томилох тухай тушаалаар Б-гийн Э-ыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчоор томилжээ /хх-ийн 9-р хуудас/,

4. Нэг талаас *********** ХК-ийг төлөөлж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч П.С, нөгөө талаас Б-ийн Э нар харилцан тохиролцож ***** оны **** сарын *******-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ./ хх-ийн 10-12-р хуудас/,

5. ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын ******** оны ******** сарын *******-ны өдрийн Б/******** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү хөрөнгө орлуулалтын газрын ахлах нягтлан бодогч Б-гийн Э нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 6.2.7 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан тул 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалжээ. /хх-ийн 6-р хуудас/,

6. ***********ХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажлын байр/ албан тушаал/-ны тодорхойлолт/хх-ийн 36-40-р хуудас/,

7. ********** ХК-ийн гүйцэтгэх захиралын ******** оны ******** сарын ********-ны өдрийн А/********** дугаартай тушаалаар баталсан ********** ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ыг баталжээ. /хх-ийн 41-58-р хуудас/,

8. 2024 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэл /хх-ийн 100-101-р хуудас/,

9. ************* ХК-ийн Ахлах нягтлан бодогч Б-гийн Э 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 20 өдрөөр олгов гэсэн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл/ хх-ийн 103-р хуудас/,

10. *******************шүүхэд Өмгөөллийн ************ ХХК-ийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 24/78 дугаартай Б.Э-ын нэхэмжлэлтэй ************ ХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр өмгөөлөгч Ц.Х оролцох болсон талаарх албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 105-109-р хуудас/,

11. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хариуцагч ********** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д-гээс ирүүлсэн нэхэмжлэгч Б.Э-ын 2024 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, хавсаргасан баримтууд/ хх-ийн 131-151-р хуудас/,

12. 2024 оны 02 сарын 14-ний өдрийн Ахлах нягтлан бодогч Б овогтой Э-т Санхүү хөрөнгө оруулалтын газрын 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 05/01 дугаартай Хариуцлага тооцох тухай дотоод албан бичигт дурдагдсан зөрчил, дутагдлуудыг нь танилцуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргах тухай урьдчилан мэдэгдсэн тухай уулзалтын тэмдэглэл / хх-ийн 152-156- р хуудас/,

13. **************ХК-ийн гүйцэтгэх захиралын ****** оны ******** сарын ******-ны өдрийн А/****** дугаартай тушаалаар батлагдсан Журам батлах тухай тушаал, Цалин хөлсний журам /хх-ийн 157-160-р хуудас/,

14. Нэхэмжлэгч Б.Э-т үүрэг даалгавар өгч байсан тухай баримтууд/ 161-164-р хуудас/,

15. ********* ХК-ийн гүйцэтгэх захирлын 20***** оны ****** сарын ****-ны өдрийн Б/******* дугаартай Пүрэвийн Алтанзаяаг 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс тус компанийн Ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай тушаал/ хх-ийн 165-р хуудас/,

16. 2023 оны 10, 11 дүгээр сард Б.Э-т олгосон цалингийн хүснэгт/ хх-ийн 166-р хуудас/,

17. ************* ХК-ийн гүйцэтгэх захиралын Итгэмжлэл олгох тухай албан бичиг / хх-ийн 18-р хуудас/,

18. Нэхэмжлэгч Б.Э-аас Р.Б-д олгосон Итгэмжлэл / хх-ийн 5-р хуудас/,

Нэхэмжлэгч нь ************* суманд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх комисс байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2-т зааснаар шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргажээ.

Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зохицуулжээ.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нар нь Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захиралын 2024 оны **** сарын ---******-ний өдрийн Б/********** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь үндэслэлгүй гарсан. Тухайн тушаалын үндэслэл буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

Мөн Б.Э нь тус компанид ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь заалтыг зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлээгүй удаа нэг ч байхгүй, мөн ажлын хариуцлага алдсан алдаа дутагдал гаргаж байгаагүй атал огт гаргаж байгаагүй алдаа дутагдлыг удаа дараа гаргасан мэтээр тушаалд дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй учир үндсэн ажилдаа эргүүлэн томилуулахаар хүсэлтийг гаргаж байна гэж тайлбарлаж байна.

Дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл *************ХК-ийн гүйцэтгэх захиралын ******** оны ******** сарын *******-ний өдрийн Б/*********** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Талуудын харилцан тохиролцож 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад ажилтны гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалахаар зохицуулжээ.

Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь заалтад Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар нь хууль тогтоомж, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

************* ХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод ахлах нягтлан бодогчийн ажлын байрын шууд харьяалан удирдах албан тушаалтан нь захирал, Ерөнхий нягтлан бодогч байхаар тусгажээ. Тухайн үед компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.А-гаас ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э-т ажлын байрны тодорхойлолтод зааснаар ****************** цахим хаягаар 2023 оны 12 сарын 23-ны өдөр, 2023 оны 12 сарын 28-ны өдөр явуулсан мэдэгдэл, Тавантолгой хувьцаат компанийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 05/01 дугаартай Санхүү хөрөнгө оруулалтын газраас Захиргаа удирдлагийн газартаа явуулсан албан бичиг, 2024 оны 02 сарын 14-ний өдрийн Ахлах нягтлан бодогч Б овогтой Э-т Санхүү хөрөнгө оруулалтын газрын 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 05/******** дугаартай Хариуцлага тооцох тухай дотоод албан бичигт дурдагдсан зөрчил, дутагдлуудыг нь танилцуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргах тухай урьдчилан мэдэгдсэн тухай уулзалтын тэмдэглэл баримтуудаар Б.Э нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь заалтад Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтад зааснаар Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр: Нэмэгдүүлсэн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.-ын : ...*************** ХК-ийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000 төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон/ 1,750,000 төгрөг, нийт 24,092,329.60 /Хорин дөрвөн сая ерэн хоёр мянга гурван зуун хорин ес төгрөг жаран мөнгө/ төгрөгийг **************ХК-аас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

****************** ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны *******дүгээр сарын *********-ны өдрийн 02 дугаартай Урамшуулал олгох тухай тогтоолын 1-т 2023 оны зорилтот түвшний биелэлт, эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан 6 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг компанийн цалин урамшууллын журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 20******** оны *******сарын ********-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар дуусгавар болгосон байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,612 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Э-ын нэхэмжлэлтэй *********** ХК-д холбогдох Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг *********** ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах, нэмэгдүүлсэн нийт ************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ************* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ***********************