| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00499/И |
| Дугаар | 137/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2025/00394
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 904,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ....-р хороо, С тауэр ....-...... тоотод байрлах, О капитал ББСБ ХХК /ХХД:........................, РД:................., утас:..................../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК нь Э овогтой Ц-тэй 2023-11-04-ний өдөр 2022-46171 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 5 сарын 20-ны өдөр 515,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000327244 тоот зээлийг ХААН банк дахь ....................... тоот дансанд зээлдэгч Э.Ц нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-07-01-ний өдрийн байдлаар: 1. z000327244 тоот зээл 2024 оны 6 сарын 19-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 515,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 407 хоногийн хүү 384,276 төгрөг + шимтгэл 5,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 384,276, Нийт дүн 904,426 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 515,000 төгрөг, нийт хүү 384,276 төгрөг, шимтгэл нийлбэр 5,150 төгрөг Бүгд нийлээд 904,426 /есөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин зургаан/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн З сумын ...... дугаар баг, Х-ын гудамж .....-......... тоотод оршин суух, Я овогт Э-ын Ц /РД: .............., утас: ................/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э овогтой Ц нь З шилжүүлэн ачих ангид ачигч ажилтай О капитал ББСБ-с зээл авч хугацаа хэтэрсэн тул үндсэн зээл 515,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт нийт 904,426 төгрөг төлөх тул асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК хариуцагч Э.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 904,426 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 904,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 904,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ц нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,256.22 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 13,128 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,128 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Хариуцагч Э.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА