| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00477/И |
| Дугаар | 137/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2025/00395
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,734,804.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 000-р хороо, 000 дугаар хороолол Д.Сүхбаатарын гудамж 000-р байрны 000 давхар 0000 тоотод байрлах Н капитал ББСБ ХХК /ХХД: 00000000, РД: .........., утас: 00000000000, 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Х нь тус байгууллагатай 2025 оны 02-р сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,090,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол Банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгалам, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2025 оны 03-р сарын 20-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан болов ч огт төлөлт хийлгүй 115 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг утсан харилцаагаар холбогдож удаа дараа шаардсан боловч "өнөөдөр төлнө, мессеж явуулчих, яг энэ сарын 30-д хийнэ гэх мэтээр өдөр товлодог ч огт төлөлт хийлгүй, хугацаа хэтрэлтэд хүрсэн, Замын үүд суман дахь Голомт банкны харилцааны зөвлөх хийдэг тогтмол цалингийн орлоготой хэдий ч өнөөдрийг хүртэл зээл төлөлт хийгээгүй байна. Иймд зээлийн гэрээний 6 дугаар заалтын дагуу гэрээг цуцалж, хугацаанаас нь өмнө зээлийг төлүүлэхээр шаардах эрх үүссэн болно. Үндсэн зээлд 3,090,000 төгрөг, зээлийн хүүнд 531,920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,384 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 3,734,804.26 гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн З сумын 4 дүгээр баг, 000-000 тоотод оршин суух, М овогт Б-ны Х /РД: 00000000, утас:00000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Х миний бие Н капитал ББСБ-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцлаа. Нэхэмжилсэн 3,728,304.26 төгрөгийг авсан нь үнэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмааш шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Н капитал ББСБ-с хариуцагч Б.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,728,304.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 тэнцүү хуваан буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 627,884 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулах тайлбар ирүүлсэнтэй танилцлаа. Б.Х-ын тайлбарын дагуу төлүүлэхэд татгалзахгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,734,804.26 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага 3,734,804.26 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 627,884 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,734,804.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага 3,734,804.26 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 621,384 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 627,884 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,120 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 36,060 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 36,060 төгрөгийг хариуцагч Б.Х-аас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Х нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА