2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/00796

 

 2025         08         29                                         193/ШШ2025/00796

 

 

       Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,791,904.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.ас 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6000270486 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,791,904.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,791,904.70 төгрөгийг хугацаа зааж төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,791,904.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.ас 22,791,904.70 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа зааж төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.

 

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,791,904.70 төгрөгийг 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сар бүрийн 28-ны өдөр тус бүр 1,519,460 төгрөг, 2026 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар сар бүрийн 28-ны тус бүр 1,519,460 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,519,464.70 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 135,955 төгрөгийг хариуцагчаас, 135,955 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН