| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00309/И |
| Дугаар | 137/ШШ2025/00253 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2025/00253
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э холбогдох 14,793,998.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .....-р хороо, ............... байранд байрлах, “Х банк ХК” /ХХД:............, РД:2578697, утас:.............../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь манай банктай 2024 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн гэрээг цахимаар байгуулан 16,609,293 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Хариуцагч нь 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн зээл төлөх хугацааг 48 хоногоор хэтрүүлээд байна. Иймд 1020095082 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1020095082 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 14,394,720.60, зээлийн хүү 395,980.92 төгрөг, нийт 14,793,998.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ............... тоотод оршин суух, Е овогт Э Э /РД: ............., утас:............./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э Э миний бие Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 14,793,998.28 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,931,332.99 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г миний бие хариуцагч Э.Э хариу тайлбартай танилцлаа. Нийт нэхэмжилсэн 14,793,998.28 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,931,332.99 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э холбогдох 14,793,998.28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 14,793,998.28 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,931,332.99 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.Э холбогдуулан 14,793,998.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 14,793,998.28 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 4,931,332.99 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,920 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 115,960 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 115,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б