Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2025/00335

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Т холбогдох зээлийн гэрээний үүрэг 537,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ..-р хороо, ................. байрлах, О ББСБ ХХК /ХХД:..........., РД:............, утас:.................../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “О ББСБ" ХХК нь нь С овогтой Т 2024 оны 02 сарын 02-ны өдөр 30127 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 11 сарын 11-ний өдөр 382,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000681381 тоот зээлийг Худалдаа Хөгжлийн банк дахь 454091414 тоот дансанд зээлдэгч С.Т нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар:

1. z000681381 тоот зээл 2024 оны 12 сарын 11-ний өдөр дуусаж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 382,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 217 хоногийн хүү 188,044 төгрөг + шимтгэл 3,820 төгрөг, хүү 151,971 төгрөг гээд нийт дүн 537,791 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, .................. оршин суух, Б овогт С Т /РД: ................., утас: ............/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Т миний бие О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. О ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 537,791 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК хариуцагч С.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 537,791 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т нь зээлийн гэрээний үүрэгт 537,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Т холбогдох зээлийн гэрээний үүрэг 537,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,783.73 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 8,391.9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 8,391.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч С.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б