Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2025/0099

 

 2025         12         01                                        123/ШШ2025/0099

 

                        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                           болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 167 дугаар дүгнэлттэй *** аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь зөрчлийн 2534001860 дугаартай хэрэгт холбогдогч Б.Б 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар шийтгэл оногдуулсан №0047503 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав.

Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Б.Б-г 2025 оны 9 дүгээр сарын 17ы өдөр *** аймгийн*** сумын Байдлаг 2 дугаар багийн “Манхан” гэх газраас хориотой хугацаанд, зөвшөөрөлгүйгээр хуш модны самар ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн гэх үйлдэлд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд холбогдогч Б.Б нь хориотой хугацаанд 7,5 кг ойн дагалт баялаг болох хуш модны самрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогджээ.

Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалтСибирийн хуш модыг ховор ургамалд оруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т ойн дагалт баялаг гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөц-ийг хамааруулахаар заасан нь хуш модны самар нь ойн дагалт баялагт багтаж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан Б.М-ын холбогдогч Б.Б нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №0047503 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж байгалийн ургамлыг ахуйн хэрэгцээнд бэлтгэсэн гэх зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин холбогдогч Б.Б-ын хориглосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар-ыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн...” гэх зөрчлийн шинжтэй байна.

Мөн шийтгэлийн хуудаст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан байх ба хураан авсан 7.5 кг хуш модны самрыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ албадлагын арга хэмжээ, хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэх заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №0047503 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Б.Б-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..., гэх, “Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр торгох...” гэх, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг...” гэх, 5 дахь заалтын В хэсэгт “7,5 кг хуш модны самар”,  ...*** сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлэхээр...” гэх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О-ээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “*** аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №0047503 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Б.Б-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..., гэх, “Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр торгох...” гэх, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг...” гэх, 5 дахь заалтын В хэсэгт “7,5 кг хуш модны самар”,  ...*** сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлэхээр...” гэж өөрчлөлт оруулах тухай 167 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч *** аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь тус аймгийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 167 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар дагуу хариуцагч *** аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №0047503 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Б.Бын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..., гэх, “Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр торгох...” гэх, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг...” гэх, 5 дахь заалтын В хэсэгт “7,5 кг хуш модны самар”,  ...*** сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлэхээр...” гэж тус тус өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О-н 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 167 дугаартай тус аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №0047503 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Б.Бын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..., гэх, “Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр торгох...” гэх, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг...” гэх, 5 дахь заалтын В хэсэгт “7,5 кг хуш модны самар”,  ...*** сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлэхээр...” гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *** аймгийн*** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН