| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/ШШ2025/00341 |
| Дугаар | 137/ШШ2025/00341 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2025/00341
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,721,285.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..-р хороо, ..................... байрлах, Т ББСБ ХХК /РД:.........., утас: ............./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х Г нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 08 сарын 23-ны өдөр ЗГ2024082333507 тоот гэрээний дагуу IPhone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,788,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2. 2024 оны 08 сарын 23-ны өдөр ЗГ2024082333521 тоот гэрээний дагуу IPhone13_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
3. 2024 оны 10 сарын 20-ны өдөр 2101712 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, зээлийн 8,721,285.18 төгрөгийг хариуцагч Х овогтой Г гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, .............. оршин суух, Д овогт Х Г /РД: ................, утас: ................../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х Г миний бие нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 8,721,285.18 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8,721,285.18 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний үүрэгт 8,721,285.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,721,285.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,491 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 77,245.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 77,245.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Х.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б