Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 137/ШШ2025/00360

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.М, Д.Ш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,966,888.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ..-р хороо, .............. байрлах Г банк ХК /ХХД:..............., РД:..........., утас: .........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М Д.Ш нар нь 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Г банктай ЗГ5405134505 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 17,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ш.М Д.Ш нар нь зээл авснаас хойш дээрх ЗГ5405134505 тоот зээлийн гэрээг зөрчиж 94 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,218,963.31 төгрөг,

 Ш.М нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г банктай ЗГ-540366418 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ш.М, Д.Ш нар нь зээл авснаас хойш дээрх ЗГ-R540366418 тоот зээлийн гэрээг зөрчиж 138 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,747,924.9 төгрөг нотариатын зардалд 13,500 улсын тэмдэгтийн хураамж 227,784 төгрөгийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ................ оршин суух, А овогт Ш М /РД: ............, утас:............./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ш М нь Г банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 13,966,888.21 төгрөгийг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, .......... тоотод оршин суух, А овогт Д Ш /РД: .........., утас:............./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д Ш нь Г банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 13,966,888.21 төгрөгийг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Ш.М, Д.Ш нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,966,888.21 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.М, Д.Ш нар нь зээлийн гэрээний үүрэгт 13,966,888.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.М, Д.Ш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,966,888.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.М, Д.Ш нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,784 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 133,892 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,892 төгрөгийг хариуцагч Ш.М, Д.Ш нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Ш.М, Д.Ш нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                   Э.Б