| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00397/И |
| Дугаар | 137/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 137/ШШ2025/00361
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлтэй хариуцагч Ю.Ц-д холбогдох жолооны курсийн төлбөр 347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймаг, Д, ...-р баг, ...............тоотод оршин суух, А овогт Ж А /РД: ................, утас: ............/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Ц нь С жолоо ХХК-ийн авто сургуулийн В ангилалд 220,000 төгрөгийн төлбөртэй суралцахаар тохирч эхлэн суралцаж төгссөн бөгөөд сургалтын төлбөрөө удахгүй төлнө, шалгалтын өмнө төлнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, үнэмлэхээ авахгүй байгаа. Ю.Ц нь эрүүл мэндийн хуудас бөглүүлэх 5,000 төгрөг, маягтын үнэ 5,000 төгрөг, шалгалтын хураамж 1,000 төгрөг, үнэмлэхийн үнэ 12,500 төгрөг, төлөхөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд сургуулиас бүх төлбөрийг төлж, үнэмлэхийг хэвлүүлсэн. Иймд Ю.Ц сургалтын төлбөр 220,000 төгрөг алданги 110,000 төгрөг, бусад 17,500 төгрөг, нийт 347,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, ............... тоотод оршин суух, Б овогт Ю-н Ц /РД: ..............., утас:................/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ю.Ц миний бие нэхэмжлэгч Ж.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тухайн үед жолооны курст сууж байсан нь үнэн. Ж.А нэхэмжилсэн 347,500 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ю.Ц-д холбогдуулан жолооны курсийн төлбөр 347,500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Ц нь жолооны курсийн төлбөр 347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлтэй хариуцагч Ю.Ц-д холбогдох жолооны курсийн төлбөр 347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.Ц нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,075 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 5,537.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 5,537.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Ю.Ц нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б