Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 137/ШШ2025/00362

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                      хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Г.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч, Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,860.917.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... төв байранд байрлах Г.б ХК /ХХД:...., РД:....., утас: ...../ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Ч болон Ц.Э нар нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ5405126934 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4%-н хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 06 дүгээр сарын 15-ны өдөр 3Г5405126934-2 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000.00 төгрөгийг жилийн 15,6%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ5405126934 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,590,000 төгрөгийг жилийн 13,2%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ5405126934 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,220,000 төгрөгийг жилийн 13,2%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ5405126934-4 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 13,2%-н хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Н.Ч болон Ц.Э нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс зээлдэгчид удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн болов ч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 141 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл төгрөг 20,475,557.35, хүүнд 1,162,200.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,659.84 төгрөг нийт 21,656,417.24 төгрөг болон нотариатын зардалд 24,500 төгрөг нийт 21,680,917.24 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Э сумын ...-р баг, ...... оршин суух, ..... овогт Н.Ч /РД: ......, утас: ...../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.Ч нь Г.б-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 21,860.917.24 төгрөгийг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С сумын ...-р баг, ...... тоотод оршин суух, Ц.Э /РД: ....., утас:...../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Э нь Г.б-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 21,860.917.24 төгрөгийг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г.б” ХК нь хариуцагч Н.Ч, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,860.917.24 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ч, Ц.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт 21,860.917.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч, Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,860.917.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ч, Ц.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,232 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 133,116 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,116 төгрөгийг хариуцагч Н.Ч, Ц.Э нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3.Хариуцагч Н.Ч Ц.Э нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                   Э.Б