Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00429

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

   татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын нэхэмжлэлтэй

*******ын банкийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын өглөг авлагын дэлгэрэнгүй журналд *******ын банкнаас 541.528 төгрөгийн авлага үүссэн байдаг бөгөөд Төрийн аудитаас авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авч ажиллах талаарх чиглэл, шаардлагын хүрээнд *******ын банканд холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй Завхан аймаг дахь Монгол банкны салбарын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дугаартай албан бичигт *******ын банкийг 1999 онд Монгол банкны ерөнхийлөгчийн №647 дугаар тушаалаар албадан татан буугдсан гэх боловч татан буугдсан банкны эрхийг ямар байгууллага шилжүүлж авсан, өглөг авлагын талаарх архивын баримт мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа гэсэн агуулгатай байна. Иймд сэргээн босголтын банкийг эрэн сурвалжил өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний бүртгэлийн байгууллагын тодорхойлолтоор тус байгууллагын мэдээллийг авсан учир хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******аас *******ын банкийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Завхан аймгийн *******ын нэхэмжлэлтэй,*******ын банкийг эрэн сурвалжлуулах эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захирамж гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               ШҮҮГЧ                                            Ш.ОДОНЗУЛ