| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00470/И |
| Дугаар | 137/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00371
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох зээлийн 3,410,558.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь Т.ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 12 сарын 01-ний өдөр ЗГ2024120144485 тоот гэрээний дагуу Samsung_S24_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,988,000 төгрөгийн зээлээр 20 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3Г2024120144485 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,845,287.82 төгрөг, үндсэн хүүнд 545,266.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,004.66 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 3,410,558.76 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь Б.Б-д холбогдуулан 2025 оны 07 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэх нь буруу дата татагдсаны улмаас давхардан очсон тул нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн 3,410,558.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь зээлийн 3,410,558.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нь Б.Б-д холбогдох нэхэмжлэл нь давхардан ирсэн тул нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох зээлийн 3,410,558.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,519 төгрөгийн 50 хувь буюу 34,759.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 173,675 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б