| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00315/И |
| Дугаар | 137/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00374
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... тоотод байрлах, Ж.Э.Б.К ББСБ ХХК /ХХД:....., РД: ......../
Нэхэмжлэгийн төлөөлөгч: ..... тоотод оршин суух, өмгөөлөлийн .... ХХК-нд хуулийн мэргэжилтэн ажилтай, Б.Э /РД: ....., утас:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.З сум, ...-р баг, ...-р хэсэг гудамж ....-р байр ..... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С.Б /РД: ......, утас:....../-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,158,691.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч төлөөлөгч Б.Э, хариуцагч С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э.Б.К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Б нь манай байгууллагад хандаж автомашин худалдан шүүхэд гаргасан авах зорилгоор 35,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2022 оны 04 сарын 04-ний өдрөөс 30 сарын хугацаатай, сарын 2.9%-ийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг №3Г1007220387 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хариуцагч С.Баярбаатартай 2022 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан №31007220387 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 27,123,191.44 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг буюу нийт 27,158,691.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай эвлэрсэн. 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн 2026 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар сар бүр 2,263,224.28 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэв.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй Ж.Э.Б.К ББСБ ХХК-аас нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 27,158,691.44 төгрөг гаргуулах" тухай шаардлага гаргаад, өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй байна гэжээ. Энэ үндэслэлийг миний бие шууд зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Ж.Э.Б.К ББСБ ХХК нь надтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй болсон учраа тайлбарлаад 60 сая төгрөгөөр үнэлэгдсэн байсан Nortbenz маркийн ачааны машинаа хураалгасан, энэ машинаараа зээлийн гэрээний үүргээ дуусгавар болголоо гэсэн нөхцөл байдлаар дууслаа гэж ойлгосон. Тухайн үед надад ингэж ойлгуулж машиныг хураан авсан байтал одоо дахиад үндсэн зээлээ төл гэдэг асуудлыг шүүхэд тавьсан. Миний хувьд Nortbenz толгой машиныхаа чиргүүлийг "түр ачаа буулгаад буцааж өгөх ёстой байсан хүн тэр чигээрээ аваад алга болчихсон асуудлаар цагдаад хандаад одоо эрүүгийн хэрэг нь дуусаагүй байгаагаа учирлаж, нэгэнт чиргүүлгүй болчихоор толгой машинаа ашиглаж зээлээ төлөх боломжгүй болсон учраас зээлээ хаах шалтгаан болсон юм. Зээлийн гэрээгээ яах вэ? гэдэг асуудлаар уулзаж ярилцаж байх үед миний чиргүүлийг залилаад аваад явсан хүн, чиргүүлийн эрхийн нэр хэн дээр байгаа талаар очиж уулзаж байсан талаар ББСБ-ын ажилтан ярьж байсан. Чиргүүлийн өмчлөх эрх нь ББСБ дээр байсан болохоор цагдаагийн байгууллагад хамтраад өгөөч гэж гуйж байсан. Гэтэл энэ үйл явдлуудын баримт шүүхэд өгөгдөөгүй байна. Уг нь энэ зээлийн гэрээний асуудлыг эв зүйгээр шийдвэрлүүлэх бодол байдаг. Шүүхэд “өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй байна" гэсэн нь болсон үйл явдлаас зөрүүтэй болжээ. Иймд зээлийн болон барьцааны гэрээг хэрэгжүүлж байсан болон тээврийн хэрэгслийг хураан авч байсантай холбогдох баримтуудыг шүүхэд ирэх ёстой гэж үзэж байна...”гэжээ.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс сар бүр 2,263,224.28 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно гэв.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн:
Улсын тэмдэгтийн хураамж 293,744 төгрөг төлсөн баримт,
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ,
Итгэмжлэл олгох тухай гүйцэтгэх захирлын 53 дугаартай тушаал,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай гүйцэтгэх захирлын 62/25 дугаартай тушаал,
2022 оны 04 сарын 04-ний өдрийн ЗГ1007220387 дугаартай зээлийн гэрээ,
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх 2022 оны 04 сарын 04-ний өдрийн ЗБ1007220387 дугаартай гэрээ,
Хариуцагч С.Б-с Ж.Э.Б.К ББСБ ХХК-д гаргасан зээлийн хүсэлт,
Автомашины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл,
Зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт,
Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э.Б.К ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 27,123,191.44 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг буюу нийт 27,158,691.44 төгрөгийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Э.Б.К ББСБ ХХК, хариуцагч С.Б нар нь 2022 оны 04 сарын 04-ний өдрөөс 30 сарын хугацаатай, сарын 2.9%-ийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг №3Г1007220387 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч У.Б нь Ж.Э.Б.К ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Э-тэй тохиролцож зээлийн гэрээний үүрэг 27,158,691.44 төгрөгийг 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс 2026 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 2,263,224.28 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа дээр харилцан тохиролцсон нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э.Б.К ББСБ ХХК-ниас хариуцагч У.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 27,158,691.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч У.Б нь зээлийн гэрээний үүрэг 27,158,691.44 төгрөгийг 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс сар бүр 2,263,224.28 төгрөгөөр төлж, 2026 оны 08 сарын 05-нийг хүртэл хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,744 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 146,872 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Б-аас 146,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б