2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/00805

 

2025         09         02                                         193/ШШ2025/00805

  

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лах, ******* ТӨХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******од бүртгэлтэй, ,,,од оршин суух, ын /РД:/-д холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,939,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ТӨХХК хариуцагч Ч.д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,939,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,757,354 төгрөг болгон багасгасан.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ТӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,757,354 төгрөг болгосныг хариуцагч Ч. 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сарын 30-ны өдөр тус бүр 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарын 30-ны өдөр тус бүр 200,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 357,354 төгрөг, нийт 2,757,354 төгрөгийг нэхэмжлэгч ******* ТӨХХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал 29,534 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН