Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2025/00105

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч Р.*******, хариуцагч ******* ******* *******-тай нэхэмжлэгч П.*******тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод байрлах 45.78мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч П.*******ын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-хариуцагч ******* ******* *******-ний нэхэмжлэгч П.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж орон сууцыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386850 төгрөг, хариуцагч ******* ******* *******-ний сөрөг нэхэмжлэлд 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ