Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Г.Урангуа, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.Золзаяа /цахим/-г оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* У******* /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газар,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Б******* овогт Г*******ын Т******* /РД:*******/,

Гуравдагч этгээд: Б******* овогт Г*******ын ******* /РД:/,

Гуравдагч этгээд: ХХК /РД:/,

Маргааны төрөл: Батлагдсан зураг төслийг өөрчилж, батлагдаагүй зураг төслөөр автозогсоолын стандарт зөрчсөн зоорийн давхрыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт, уг актыг үндэслэж автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлтэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У /цахим/, гуравдагч этгээд Г.*******, Г.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, стандартад нийцээгүй автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн Г.*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г.Т*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актаар ХХК-ийн барьсан Хан- дүүргийн 2 дугаар хороо, дугаар сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны дугаар байрыг байнгын ашиглалтад хүлээн авсан.

2.2. ХХК-тай байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 10/11-20а тоот захиалгын гэрээгээр Г.******* 3 дугаартай зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт, 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 10/11- тоот захиалгын гэрээгээр Г.Т******* 4 дугаартай зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн  Ү- дугаарт тус тус өмчлөх эрхийг бүртгүүлсэн. 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Д.У******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д.У******* нь ХХК-тай эд хөрөнгийн захиалгын гэрээ байгуулж Хан- дүүрэг, 1 дүгээр хороо, дүгээр хороолол, Д.Ч-О гудамж дугаар байрны гаражийн давхраас 9 ширхэг автомашины зогсоолын В5, В6 дугаартай авто зогсоолыг худалдан авч үнийг бүрэн төлж өмчилж байна. Уг В5, В6 дугаарын зогсоолуудад Д.У*******, С.Б нар нь одоог хүртэл автомашинаа байрлуулж, шударгаар эзэмшсээр ирсэн. 

ХХК нь 9 ширхэг автомашины зогсоолоо хоёр дахин нэмэгдүүлж зураг төслөө зөрчиж эхлэхэд нь гомдол гаргаж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-07-110/1139 дугаартай дүгнэлт гаргуулж таслан зогсоогдсон ба ХХК гэрчилгээ гаргаж гүй алга болсон. 

Гэтэл Г.Т*******, Г.******* гэх хүмүүс авто зогсоол буюу автомашины гараашийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Үүнээс эдгээр хүмүүст Ү-, Ү- дугаартай бүртгэлээр нэхэмжлэгч нарын эрхийг зөрчин зураг төсөл, улсын стандартыг зөрчин бусдын эзэмшиж, ашиглан, өмчлөх ёстой авто зогсоолыг давхардуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг мэдсэн ба бүртгэл буруу ташаа явагдсан талаар Улсын бүртгэлийн газарт гомдол гаргаж 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/5513 дугаартай “бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй шүүхэд ханд” гэсэн хариу авч урьдчилан шийдвэрлүүлсэн.” гэжээ. 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Д.У******* 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ХХК-тай захиалгын гэрээгээр Хан- дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар сургуулийн зүүн талд баригдсан орон сууцны барилгын гараашны давхраас Б-5, Б-6 дугаартай автомашины зогсоолыг өмчлөлдөө авахаар гэрээ хийсэн. Ингэхдээ 1 зогсоолыг 10 сая төгрөгөөр үнэлээд 20 сая төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээний ард хавсаргасан зураг төслийн дагуу нийт 9 автомашины зогсоолтой гэж үзээд 2 автомашины зэрэгцээ зогсоолыг худалдаж авсан. Ингээд 2 автомашины зогсоолдоо машинаа өнөөдрийг хүртэл байршуулж байгаа. Барилга 2014 онд ашиглалтад орсон. Гэтэл 2016 онд Г.*******, Г.Т******* гэдэг 2 хүн Хан- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгч нарт холбогдуулаад “гараашийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай нь танилцах үед Г.*******, Г.Т******* 2 бас компанитай авто зогсоол өмчлөх гэрээ байгуулчихсан. Энэ гэрээнийхээ дагуу миний үйлчлүүлэгч нарын автомашинаа байршуулж байгаа зогсоолыг мөн адил худалдаж авсан гээд давхардуулсан зураг ирүүлснээр миний үйлчлүүлэгч нарын эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөнийг ойлгосон. 9 автомашин зогсох ёстой зогсоол гээд нэхэмжлэлийн шаардлагатай танилцахдаа манай үйлчлүүлэгчийн анх худалдаж авах гэрээнд хавсаргасан 9 машины автомашины зогсоолын зургийг автомашины зогсоол болгосон “А Р” гэдэг нэртэй компанийн зураг төсөл хавсаргасан гэрээнүүд байсан. Манай үйлчлүүлэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж “9 машины зогсоолтой гэж энэ 2 автомашины зогсоолыг зарсан. Гэтэл өөр хүмүүст манай зэрэгцүүлж тавих ёстой 2 автомашины зогсоолыг нэг машин нь гарч байж нөгөө машин нь гардаг цуваа болгож байрлуулахаар болгож, нөгөө зогсоолыг нь хэзээ ч харж байгаагүй зураг төслөөр өөр этгээдүүдэд 2 зогсоол болгож бас худалдсан байна. Энэ зогсоолын нийт талбайд 9 машин зогсох ёстой юм уу, машин зогсох ёстой юм уу” гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар дүгнэлт гаргуулсан. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхнаасаа зураг төсөл, зохиогчийн нэгдсэн дүгнэлтээрээ ч гэсэн 9 машины автомашины зогсоол болохыг тогтоосон. Г.*******, Г.Т******* нар улсын бүртгэлийн гэрчилгээ үзүүлсэн учраас миний үйлчлүүлэгч нар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад, 2016 онд албан бичгээр “шүүхэд ханд, улсын бүртгэл үндэслэлтэй” гэсэн хариу өгснөөр улсын бүртгэлийг эхлээд хүчингүй болгуулахаар шүүхэд анх хандсан. Хэрэгт улсын бүртгэлийн хувийн хэрэгт 2013 оны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын актын хуулбар ирсэн. автомашины зогсоолыг хүлээж авсан байсан учраас бид энэ актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой, нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд барилгын зоорийн давхрын схем зураг хавсаргах ёстой. Гэтэл улсын бүртгэлийн хувийн хэрэгт ирүүлсэн зураг төсөл нь хуурамч байна. Тиймээс хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзээд актыг хүчингүй болгуулъя гэж  хандсан. 

Хоёрдугаарт, илт хууль бус болохыг тогтоолгох актын шаардлага дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй буюу угаасаа тэр гараашны талбайд автомашин огт багтах боломжгүй учраас энэ бодит нөхцөлд огт биелэгдэх боломжгүй акт байна гэж үзээд шууд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Тэгээд уг акт барилга байгууламжийг бүхлээр нь ашиглалтад оруулсан нэг акт байгаа, зөвхөн зоорины давхарт холбогдуулж шаардлага гаргасан учир нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа хэсэг нь зөвхөн гараашны буюу зоорины давхар байгаа юм. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт дээр барилга байгууламжийг бүхэлд нь, мөн “зоорины давхар”-аар /таслалтай/ хүлээж авсан байсан учраас зоорины давхарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д зааснаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгож болно гэж заасан учраас зөвхөн гараашны хэсэгт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.” гэв.

3.3. Хариуцагч Нийслэлийн Хяналт, шалгалтын газар тайлбартаа: “...Нэхэмжлэгч битүү зогсоолд автомашинуудыг байрлуулахдаа хөдөлгөөнд саад учруулж байгаа байдлыг шалгуулах тухай гомдлын дагуу улсын байцаагч хяналт шалгалтыг хийж 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-07-110/1139 тоот дүгнэлтээр хариуг хүргүүлж байжээ. Уг дүгнэлтэд 9 болон 7 автомашины төлөвлөлт бүхий зургаар автомашин байрлуулахад стандартыг хангаж байгаа бөгөөд машин байрлуулж байгаа нь MNS5342:2007 стандарт шаардлагыг хангахгүй байгаа тухай дурджээ. 

Хэргийн материалд авагдсан материалтай танилцахад 2013 онд улсын комисс хүлээн авахад манай газраас улсын байцаагчид томилогдон ажилласан нь тухайн барилга барьсан ХХК иргэдэд автомашин дулаан зогсоол /гарааш/-н талбайг гэрээ байгуулан худалдан борлуулсан, гэрээний үүргээ хангаагүй асуудалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдолгүй байна гэж үзэж байна” гэв. 

3.4. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын зоорийн давхартай холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ маргаантай газар нь Хан- дүүргийн дугаар сургуулийн зүүн талд багш ажилчдын тоот байрыг компани 2011 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн үед Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар улсын комисс ажиллуулж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулдаг байсан. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор манай байгууллага 2010 оноос эхлэн барилга байгууламжийн улсын комиссыг ажиллуулж байнгын ашиглалтад оруулдаг болсноор хариуцагчаар татсан. Одоо нийслэлийн Хяналт шалгалтын газар энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрыг хариуцагчаас хасуулах хүсэлтэй байна. Энэ маргаан бүхий Б-5, Б-6 дугаартай зогсоолыг давхар гэрээ хийж, борлуулсантай холбоотой асуудал болон бусад үйл баримттай холбоотой асуудал дээр манай байгууллагын чиг үүрэг хамаарахгүй учраас хариуцагчаас хасуулах хүсэлт байна.” гэв.  

3.5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У тайлбартаа: “Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийг нотлох баримт, мэдүүлгээр нотлох баримтын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон. Тухайн 2 зогсоолын хувьд иргэн Г.*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г.Т*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай У-26397 дугаартай 3, 4 тоот зогсоолын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байсан учраас бүртгэсэн. авто гараашны тухайд мэргэжлийн байгууллага нь ашиглалтад хүлээж авсан улсын комиссын актыг үндэслээд улсын бүртгэл хийгдсэн. 2013 оны 05 дугаар сарын 22-ны улсын комиссын акт гараажтай хүлээж авсан. Зогсоолын өмчлөгчдийг нэрсийн жагсаалтаар ирүүлсэн. 4 тоотыг Г.*******аас Г.Т*******т эрх шилжүүлсний дагуу Г.Т******* дээр 4 тоот зогсоол бүртгэгдсэн, 1, 2 тоот нь Д.У******* гэдэг нэртэй ирсэн байна. Манай улсын бүртгэлийн зүгээс нотлох баримт бүрэн хангагдсан учраас бүртгэл хууль ёсны хийгдсэн. Тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна” гэв.

3.6. Гуравдагч этгээд Г.*******, Г.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.******* нь 2010 оны 11 дүгээр сарын -ний өдөр ХХК-тай автомашины гарааш захиалах тухай 10/11-20а болон 10/11- тоот гэрээг тус тус байгуулж тухайн гэрээгээр Хан- дүүрэг, 2 дугаар хороо, дугаар сургуулийн зүүн хойд талд баригдаж 62 айлын орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхрын авто зогсоолоос А3, А4 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг нь бүрэн төлсөн байдаг.

ХХК-иас Г.******* нь барилгын зоорийн давхрын 3 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлж дууссан талаарх мэдэгдлийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13/06-108 тоот албан бичгээр, Г.******* зоорийн давхрын 4 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлж дууссан талаарх мэдэгдлийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13/06-110 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан- дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсний үндсэн дээр 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Г.*******ын нэр дээр гаргаж өгсөн. Мөн "...Орон сууц худалдан авалтын жагсаалтад тус авто зогсоолыг Г.*******ын нэр дээр бүртгэснийг Г.Т*******ын нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү..." гэсэн тул 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 04 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Т*******ын нэр дээр гаргаж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл Д.У*******, С.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Г.*******, Г.Т******* нарын хувьд зоорийн давхрын 3, 4 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан болох нь хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь Г.*******, Г.Т******* нарын өмчлөх эрх бүхий авто зогсоол дээр өөрсдийн авто машиныг байрлуулж байгаа нь энэхүү маргаан бүхий хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Г.*******, Г.Т******* нарын эд хөрөнгөө захиран зарцуулах, ашиглах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... зоорийн давхрын 3, 4 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ Г.*******, Г.Т******* нарын нэрээр гарсан болохыг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дараа мэдсэн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Г.*******, Г.Т******* нарын зүгээс нэхэмжлэгч С.Б, Д.У******* нарыг өөрсдийнх нь өмчлөх эрх бүхий авто зогсоол дээр авто машин байрлуулж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл маргаан бүхий авто зогсоолыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүй байсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан, гэнэт иргэний шүүхэд хандсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч С.Б, Д.У******* нар 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эм Эм Си Жи компанитай автозогсоол захиалан бариулах 10/1253-24 дугаартай гэрээ байгуулж 1, 2 тоот зогсоолыг захиалсан байдаг. Шүүхээр нэхэмжлэлийг шийдлээ гэхэд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хамгаалагдах юм бэ, яаж сэргэх юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гээд тооцоход хэн нь энэ зогсоол эзэмших ёстой юм бэ, өмчлөх ёстой юм бэ гэдэг асуудал зайлшгүй яригдана. Хэн түрүүлж захиалга өгөв. Магадгүй 9 машин зогсох ёстой юм байна гэж үзвэл, улсын комиссын акт илт хууль бус боллоо гэхэд энд хэн машинаа зогсоох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэтэл миний үйлчлүүлэгч *******, Т******* нар 2010 оны 11 сарын -ний өдөр захиалсан. 10/11-20а, 10/11-21А тоот гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Хэн түрүүнд захиалга өгнө, төлбөр тооцооны асуудал дууссан, тэнд эрх үүсдэг. Тэгэхээр нэхэмжлэгчид сэргээгдэх эрх ашиг байхгүй байна. Г.*******, Г.Т******* нар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөв? Давхардуулаад зарчихсан юм шиг асуудал яриад байх юм. Нэхэмжлэгч тал болон бид бүхэн газар дээр нь очоод гарааш дээр хэд хэдэн удаа үзлэг хийсэн. Зэрэгцүүлээд байрлуулсан 1, 2 тоот зогсоолыг миний үйлчлүүлэгчдэд давхардуулаад зарчихсан мэтээр яриад байгаа. Цаг хугацааны хувьд миний үйлчлүүлэгч Г.*******, Г.Т******* нар Б, У*******аас түрүүлээд 3, 4 тоот зогсоолыг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хүн зураг төслийг нь хараад хэдэн тоотын зогсоолыг худалдаж авахаа сонгоод авдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага шалгуурын дагуу өөрт хамаарах хэсгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн. 

ХХК-иас удаа дараа улсын бүртгэл рүү автозогсоол худалдаж авсан захиалагчийнхаа жагсаалтаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй албан бичгээ хүргүүлдэг. Миний үйлчлүүлэгч төлбөр тооцоо дууссан,  холбогдох зураг, улсын комиссын актыг хавсаргаад 2013 онд гэрчилгээ авсан. 2010 оны 11 дүгээр сард захиалгын гэрээ хийсэн Г.*******, Г.Т******* нар өнөөдрийг хүртэл энэ зогсоол дээр нэг өдөр ч машинаа тавьж, нэг өдөр ч энэ зогсоолыг ашиглаж үзээгүй. Гэтэл зогсоол дээр нь өөр этгээд машинаа тавиад байдаг. Худалдаж аваад гэрчилгээ гаргаад ашиглаж чадахгүй байсан учраас иргэний шүүх рүү бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Харамсалтай нь тэр хэргээс мэдлээ гэдэг байдлаар нэхэмжлэгч тал Захиргааны шүүх рүү нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг маань захиргааны хэргийг эхэлж шийдвэрлэх шаардлагатай гээд хэрэгсэхгүй болчихсон. 

Г.*******, Г.Т******* нар нэхэмжлэгч Б, У******* нарын худалдаж авсан 1, 2 тоот зогсоол дээр зогсоол давхардуулж худалдаж авсан, энэ хүмүүсийн зогсоолыг өмчлөх гэрчилгээ гаргуулж авсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаад байгаа гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн хүрээнд хэрэгсэхгүй болгож өгөөч. 

Тэр А гээд компанийн гүйцэтгэсэн 9 автомашины зогсоолтой зураг гарч ирдэг. Энэ дээр яг энэ зогсоол 1, 2 тоот, энэ зогсоол 3, 4 тоот зогсоол гэж заагаагүй. Зүгээр зоорийн давхрын флан дээр машины дүрс зурсан, 9 автомашин байрлах боломжтой гэдэг нэг зураг байгаа. Тэр зурагт ямарваа нэгэн байдлаар яг өнөөдрийн нэхэмжлэгчийн худалдаж авсан хэсэг 1, 2 тоот одоо машин тавиад байгаа хэсэг нь энэ гэх, тэр гараашны яг хаалганы талын 2 зогсоол мөн гэх тоот, дугаарлалт  байхгүй учраас нэхэмжлэгчийн гарааштай давхцуулж худалдсан, давхардуулж худалдаж аваад гэрчилгээ авчихсан гэсэн энэ үндэслэл үгүйсгэгдэнэ. Ийм учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч. 

Нэгэнт улсын комиссын акт хүчин тдөр нөхцөлд гэрчилгээ гарчихсан байгаа учраас гэрчилгээ хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэгч тал сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд актын энэ зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгоё гэдэг шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2 дээр захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож болно гэдэг заалтыг барилга байгууламжийг улсын комисс хүлээж авч байгаа актад энэ агуулгаар ашиглагдах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2-т заасан нөхцөл байдлаар хэсэгчилж хүчингүй болгох боломжгүй. Яагаад гэхээр энэ улсын комиссын актаар барилгыг бүхэлд нь хүлээж авч байгаа. Улсын комисс хүлээж авахдаа хууль тогтоомж зөрчсөн үү? холбогдох журмын дагуу аваагүй юу? Нэхэмжлэлийн шаардлага хэрвээ хангагдлаа гэхэд энэ зоорийн давхарт нэг ч иргэн машин тавих боломжгүй болно. улсын комисс хүлээж аваагүй учраас ашиглах боломжгүй. Гэтэл улсын комиссын акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх ашиг яаж сэргээгдэх вэ гэдэг асуудал ахиад гарч ирнэ. Илт хууль бус гэж тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7 -оор түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг ч Г.*******, Г.Т******* нараас гадна маш олон иргэн энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад явж байсан. 2013 оны акт учраас өмчлөгч нар нь солигдоод дараа дараагийн өмчлөгч нарт шилжээд бүртгэгдсэн, эдгээр хүмүүсийн эрх ашиг яах юм гэдэг асуудал ингээд яригдаж байгаа. Шүүхээс энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдүүдийг татсан ч харамсалтай нь энэ гуравдагч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэхээр идэвхгүй байр суурьтай оролцсон, хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх ашиг сонирхол тэдэнд байхгүй учраас шүүх гуравдагч этгээдээс хассан. 

Улсын комиссын дарга Ж гэдэг хүн актад гарын үсэг зурсан, зураагүй, тухайн үед өөр ажилд шилжчихсэн байсан гэдэг агуулгаар шинжээч томилж дүгнэлт ирсэн. Улсын комисс тухайн барилга дээр 2012 онд ажиллачихсан 2012 оны 12 сардаа улсын комисс ашиглалтад оруулсан талаар комиссын гишүүдийн гэрчийн мэдүүлгүүд байгаа. Улсын комисс дээр үүрэг даалгавар өгсөн этгээд нь өөр ажилд шилжсэн эсэхээс үл хамааран барилгын ажлыг хүлээж авдаг, өгсөн үүрэг даалгавар нь биелэгдсэн эсэхийг өөрөө шалгадаг, өөрийнхөө ахалсан ажлын комиссыг өөрөө хүлээж авдаг. Энэ бол тухайн үеийн 2009 оны барилгыг ашиглалтад оруулах Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмээр тавигдаж байгаа шаардлага. Үүний дагуу Ж гэдэг хүн улсын комиссын акт дээр гарын үсэг зураад хүлээж авсан. Тэгэхээр улсын комиссын акт хууль зөрчсөн гэх боломжгүй болсон. 

Энэ зогсоолд машин багтах юм уу 9 машин багтах ёстой юм уу гэдэг агуулгаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 9 машин багтах боломжтойг тогтоосон. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт ингэж гарсан ч бодит байдал дээр энд машин тавиад 17 өмчлөгч авто зогсоол өмчлөөд хүн эзэмшиж байна. 2 тийшээ нэг урсгалтай ийм зогсоол байгаа. Тэгэхээр хүчингүй болгох үндэслэл байхгүй, хүчингүй болгосон ч сэргээгдэх эрх ашиг байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

3.8. Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Уг орон сууцны барилгын зургийг анх боловсруулсан Ар т ХХК нь зоорийн давхарт байрлах дулаан зогсоолыг 9 автомашин байрлахаар зураг төслийг боловсруулсан боловч барилгыг барих үед үргэлжлүүлэн зураг төсөл зохиогчоор ажилласан А ХХК нь автомашин байрлахаар зураг төслийг өөрчлөн, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисст 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгч, 209/2013 дугаартай актаар баталгаажсан зураг төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгсөн.  

Нэхэмжлэгч Д.У******* нь орон сууцны В5, В6 тоот буюу тус бүр нь 13 м.кв зогсоолыг худалдан авахаар ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгийн захиалгын гэрээг байгуулж 2010 оноос 2013 оны 08 дугаар сарын хооронд 20,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч нэхэмжлэгч нар нь бусад этгээд нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд удаа дараа саад учруулж байсан тул ХХК-ийн зүгээс Эд хөрөнгийн захиалгын гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан өгөх санал, шаардлагыг гаргаж байсан боловч нэхэмжлэгч нар шаардлагатай холбоотой ямар нэгэн тайлбар огт өгөөгүйгээс гадна зогсоолтой холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг ч компаниас өнөөдрийг хүртэл шаардаж байгаагүй болно. ХХК нь 71 айлын орон сууцтай, зогсоолтой орон сууцны барилгыг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу ашиглалтад оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

3.9. Шинжээч дүгнэлтдээ: “А ХХК-ийн 2010 онд боловсруулсан 10/09 дугаартай ажлын зураг автозогсоолын төлөвлөлт нь стандарт, норм, дүрэмд нийцсэн, ... барилгын зурагт 8 машин зогсохоор төлөвлөсөн байтал давхардуулан байрлуулсан автомашины зогсоолтой борлуулалтын зорилготой схемийг хуурамчаар хийсэн, ... 2013 оны 05 дугаар сард барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан улсын комиссын актад зураг төслийн Ар т ХХК-ийн төлөөлөгч Т.Г оролцож гарын үсэг зурахдаа барилга угсралтын болон гаражийн зогсоолын өөрчлөлтүүдийн тухай ямар нэг тайлбар бичээгүй, ... барилгын гүйцэтгэгч ХХК зураг төслийг зургийн зохиогч байгууллагатай зөвшилцөөгүй өөрчилсөн ...” гэжээ.

3.10. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Миний ойлгосноор нэхэмжлэгч хоёр иргэнтэй гэрээ байгуулсан нь үнэн юм болов уу. Давхар гэрээ байгуулсныг асуудалтай гэж бодож байна.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хуульд заасан журмаар хэрэгт бичгээр авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон маргаанд хамаарах үйл баримтын хувьд, 

- маргаанд хамаарах зоорийн давхар бүхий дугаартай барилгыг Хан- дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дугаар сургуулийн зүүн талд ХХК барьж, улсын комисс ажиллаж барилгыг бүхэлд нь /зоорийн давхрын хамт/ 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актаар байнгын ашиглалтад хүлээн авсан,

- нэхэмжлэгч Д.У******* В5, В6 тоот зогсоолыг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10/12-24 дугаартай эд хөрөнгийн захиалгын гэрээгээр 20,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн, 

- гуравдагч этгээд Г.******* 3, 4 тоот зогсоолыг 2010 оны 11 дүгээр сарын -ний өдөр 10/11-20а, 10/11- дугаартай захиалгын гэрээгээр 20,000,000 төгрөгөөр худалдан авсан, Г.******* гуравдагч этгээд Г.Т*******т 10/11- дугаартай гэрээний зогсоолыг шилжүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 10/11- дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан, 

- ХХК-иас захиалгын гэрээгээр зогсоол худалдан авсан иргэдийн жагсаалтыг зоорийн давхрын байгуулалтын “А Р” ХХК-ийн үйлдсэн гэх зургийн хамт хүргүүлснээр Хан- дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 тоот зогсоолыг Г.*******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт, 4 тоот зогсоолыг Г.Т*******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн, 

- ХХК-иас захиалгын гэрээгээр зогсоол худалдан авсан иргэдийн жагсаалтад 1, 2 тоот зогсоолыг Д.У*******ы нэр дээр улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн ч Д.У******* өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, одоог хүртэл захиалгын гэрээнд заагдсан гэх зогсоолыг бодитоор ашигладаг.  

2. Нэхэмжлэгч Д.У******* Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын зоорийн давхарт холбогдох хэсгийг “батлагдсан зураг төслийг өөрчилж, батлагдаагүй, автозогсоолын стандарт зөрчсөн зургаар автозогсоолыг хүлээн авсан нь” “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлээр  илт хууль бус болохыг тогтоолгохоор, уг актыг үндэслэж батлагдаагүй, стандартад нийцээгүй зургаар автозогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн үндэслэлээр Г.*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г.Т*******ын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан тодорхойлсноор хэргийг шийдвэрлэв.

3. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах агуулгаар хангаж, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 1.1, 2.1 “автомашины граж” хэсгийн 1, 2, 3, 4 тоот зогсоолд холбогдох хэсгийг, 3 тоот зогсоолыг Г.*******ын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын  бүртгэлийн Ү-, 4 тоот зогсоолыг Г.Т*******ын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

4. Барилгын тухай хуулиар барилгын норм нормативын баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага, захиалагч, зураг төсөл зохиогчийн үүрэг, хариуцлага, барилгын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг зохицуулсныг хэргийн үйл баримтад хэрэглэвэл, 

4.1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26, 4.1.43-т тодорхойлсноор "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, ... техникийн болон ажлын зураг, ... зэрэг баримт бичгийн иж бүрдэл, "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн ... эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, ... барилгын давхрын байгуулалт, огтлол, ... үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичиг бөгөөд, 4.1.30-д зааснаар батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж болох ч эрх бүхий этгээд баталгаажуулсан  ажлын зураг төслийг л "гүйцэтгэлийн зураг" гэж үзнэ. Мөн зүйлийн 4.1.31-д заасан "зураг төсөл зохиогч" нь 4.1.32-т заасан барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд "зураг төсөл зохиогчийн хяналт"-ыг гэрээний дагуу хэрэгжүүлнэ.  

Барилгын үйл ажиллагаа мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. барилгын норм, дүрэм, 5.1.2. барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, 5.1.3. стандарт гэсэн норм, нормативын баримт бичгээр зохицуулагдах ба барилгын норм, дүрмийг заавал дагаж мөрдөхөөр 5.2-т, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр барилга байгууламжийн техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтоохоор 5.3-т заасан.

4.2. Тэгвэл “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 6.22 “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартаар автомашины битүү зогсоолд авто тээврийн хэрэгслийг зогсоолд тавихад овор хэмжээний ангилал мөрдөх ба 5 хүртэл, 5-6 м урттай, 1.8 хүртэл, 1.8-2.2 м өргөнтэй автомашиныг 1 ба 2 дугаар ангилалд хамааруулсан, 1 ба 2 дугаар ангиллын овор хэмжээтэй автомашины хувьд 1 тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахад эзлэх талбай 10-15 м.кв, автомашин хоорондын зай 0.5 м, дунд эгнээний автомашин хоорондын зай 0.3 м, барилга байгууламжийн хана, багана хүртэл зай тэгш, өнцөгтэй тавилтаас хамаарч 0.5-0.7 м зай хэмжээ баримтлахаар, автомашины хөдөлгөөний чиглэлийг тодорхойлж, орох, гарах үйлдлийг чөлөөтэй, саадгүй хийх нөхцөл хангуулахаар заасан.

4.3. Мөн Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 12.1.5 дахь заалтаар барилгын зураг төсөл нь зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, ... судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, нийтийн эзэмшлийн талбай, орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь заалтаар барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх шаардлага тавигдана. 

4.4. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад хийхээр, 26 дугаар зүйлийн 26.2-т барилга байгууламжийн хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авахаар, 28 дугаар зүйлийн 28.2.1-т барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилга байгууламжийн ... баталгаажуулсан загвар зураг, 28.2.2-т барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтийг хавсаргахаар, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаарх мэдээлэл тусгагдах бөгөөд мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох тухай шийдвэр болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулахаар тусгайлан заасан ба, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2-т хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар, 30 дугаар зүйлийн 30.5-д барилгын ажлын зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, зураг төсөлд магадлал хийгдээгүй” үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор заажээ.

4.5. Барилгын ажлын захиалагч буюу энэ маргаанд хамаарах тохиолдолд ХХК Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлийг биелүүлэх, 37.1.5-д барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэх, 37.1.9-т барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлах, 37.1.10-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.16-д барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах, 37.1.17-д барилгын үйл ажиллагааны явцад эзлэхүүн төлөвлөлт, ... талаарх зурагт болон бусад сурталчилгаа бодит байдалд нийцсэн байх ба хэрэглэгчийн өмнө тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагыг хүлээх үүрэгтэй бөгөөд 37.4-т захиалагч нь барилга байгууламжийн зураг төслийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

4.6. Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрх бүхий хуулийн этгээд нь  мөн зүйлийн 39.5-д зааснаар барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх магадлалын дүгнэлт гаргана. 

4.7. Харин зураг төсөл зохиогч Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн ... техникийн тооцоонд тулгуурлан боловсруулах, 38.1.2-т барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх, 38.1.3-т зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх, 38.1.4-т зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, 38.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн саналыг барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах, 38.1.10-т барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах чиг үүрэгтэй оролцохоор байна.

4.8. Барилгын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлагууд нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5,  35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.7-д барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах, барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага нь дугаар зүйлийн .1-д зааснаар барилгын ажлыг барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах бөгөөд .5-д захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтдээ .5.1. барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, .5.2. барилгын ажлын ил, далд ажлын акт, .5.3. зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, .5.4. захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, .5.6. барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төслийн баримт бичгийг хавсаргах ёстой ба, .7-д барилга байгууламжийг .7.1. энэ хуулийн .5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах баримт бичгийг бүрдүүлээгүй, .7.3. энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан “барилга байгууламжийн хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авах” нөхцөлийг зөрчсөн тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзах ёстой байна. Мөн зүйлийн .8-д энэ хуулийн .5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцахаар заажээ.

5. Дараах үндэслэлээр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар актын 1.1, 2.1 “автомашины граж” хэсгийн 1, 2, 3, 4 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

5.1. Энэ маргаанд хамаарах барилгын зоорийн давхрын байгуулалтын зургийг А ХХК /РД:/-ийн гүйцэтгэснээр “ ... барилга байгууламжийн төлөвлөлт хүчин чадал хэсэгт зоорийн давхарт 8 машины гараж ... төлөвлөсөн” барилгын эскиз зураг, ажлын зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталж, Онцгой байдлын ерөнхий газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн барилгын зураг төсөлд хяналт хийж 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 329/к-135 дугаартай дүгнэлтээр “барилга байгууламж батлагдсан эскиз зургаар зоорьтой, зогсоол -8 автомашин” төлөвлөснийг зөвшөөрч, эксперт барилгын зураг төслийг А ХХК-ийн зургаар “зоорийн давхарт 8 машины гараж төлөвлөгдсөн”-ийг дүгнэж, уг дүгнэлтээр Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1081/204 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр  “ ... барилга байгууламжийн төлөвлөлт хүчин чадал хэсэгт зоорийн давхарт 8 машины гараж ... төлөвлөсөн”-ийг магадлал хийсэн, үүнээс хойш өөрчлөлт хийгдсэн эскиз зураг, ажлын зураг батлагдаагүй, магадлал хийгдээгүй байх тул хариуцагч улсын комисс батлагдсан, магадлал хийгдсэн зургаар барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах үүрэгтэй. 

5.2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26, 4.1.43-т тодорхойлсон барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, ... техникийн болон ажлын зураг ... буюу "зураг төсөл"-ийн баримт бичгийн иж бүрдэл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн ... эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, ... барилгын давхрын байгуулалт, огтлол, ... үзүүлэлтийг тодорхойлсон "эх загвар зураг /эскиз/" баримт бичиг нь архивт хадгалагдах ёстой бөгөөд,

Үндэсний архивын газраас барилга байгууламжийн зураг төслийн баримтын архивт байгаа эх хувиас хуулбарлан ирүүлсэн эрх бүхий экспертээр 2010 оны 9 дүгээр сарын 23-нд магадлал хийгдсэн А ХХК-ийн боловсруулсан Нийслэлийн Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2010 онд баталсан барилгын эскиз зураг, А ХХК-ийн боловсруулсан Нийслэлийн Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар батлагдсан 10/09 шифртэй 2010 оны ажлын зургийн зоорийн давхрын байгуулалтын зургаар зоорийн давхрын байгуулалт нь 8 машины зогсоол төлөвлөгдсөнөөр байна.

5.3. Мөн шүүх Үндэсний төв архивын зураг төслийн баримтын архивт 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгээр тус архивт 2013 оны бүртгэлд ХХК-ийн гүйцэтгэсэн дугаар сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын зураг төсөл А ХХК-ийн боловсруулж, батлуулснаар хадгалагдсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл өөрчлөлтийн зураг төсөл буюу гүйцэтгэлийн зураг хийгдээгүй. 

5.4. Батлагдсан зургийг өөрчилж зогсоолоор төлөвлөсөн зоорийн давхрын байгуулалтын “А Р” гэх ХХК-ийн үйлдсэн гэх зураг нь зохиогчийн зөвшөөрөлгүйн дээр эрх бүхий этгээдээр батлагдаагүй, магадлал хийгдээгүй тул “гүйцэтгэлийн зураг” гэж үзэхгүй.

5.5. А ХХК /РД:/-ийн гүйцэтгэснээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулж, Онцгой байдлын ерөнхий газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэнээр хянагдсан, экспертийн дүгнэлтээр Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдсэн барилгын эскиз зураг, ажлын зургаарх барилгын суурийн нийт хэмжээ, зоорийн давхрын талбай, автозогсоолын зориулалттай талбайн ерөнхий байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй /ажлын зургаар 5, 6 гэж дугаарлагдсан зоорийн давхраас шууд орон сууц руу гарахаар шатны талбай төлөвлөснийг дулааны узель болгож өөрчилсөн нь энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй тул дүгнэгдэхгүй/ байх тул Барилгын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг зөрчөөгүй байна. 

5.6. Харин улсын комисс 209/2013 дугаартай актын 1.4-т “зураг төсөл боловсруулсан аж ахуйн нэгжийг А ХХК, Ар т ХХК гэж тэмдэглэсэн ч зураг төсөл зохиогч биш “А Р” гэх ХХК-ийн машин байршуулсан батлагдаагүй, магадлал хийгдээгүй зургаар зоорийн давхрыг ашиглалтад хүлээн авсан нь буруу болжээ. 

5.7. Д.У*******ы гомдлоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зогсоолын байдалд шалгалт хийж, Үндэсний архивын газарт хадгалагдаж буй уг барилгын хувийн хэргээс баримт бичгүүд тодруулбал, барилгын зураг, ашиглалтад оруулсан улсын комиссын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай акт, А ХХК-ийн боловсруулсан 10/09 шифртэй барилгын зураг төсөл, Ар т ХХК-ийн боловсруулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд үндэслэн 02-07-110/1139 дугаартай дүгнэлтээр А ХХК-ийн боловсруулсан 10/09 шифртэй зургаар зоорийн давхрын битүү зогсоолд 7 автомашины зогсоол төлөвлөсөн, Ар т ХХК-ийн боловсруулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлтээр 9 автомашины зогсоол төлөвлөсөн болохыг, бодит байдалд ... битүү зогсоолд 20 орчим автомашин байрлуулж байгаа нь автомашины орох гарах үйлдлийг чөлөөтэй хийх нөхцөл, Монгол Улсад мөрдөгдөж буй “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 6.22 дахь, “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартын 4.7, 6.8, 7.5, 7.9 дэх заалтуудыг зөрчсөнийг, уг зоорийн давхрын битүү зогсоолын талбайд “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартаар тогтоосон 1 ба 2 дугаар ангилалд хамаарах 9 автомашиныг хавсралт зурагт үзүүлснээр байрлуулахад автомашины орох, гарах үйлдлийг чөлөөтэй хийх нөхцөл, холбогдох дүрэм, улсын стандартын шаардлагыг хангаж байгааг дүгнэж, хавсралтаар Үндэсний архивын газарт хадгалагдаж буй А ХХК-ийн боловсруулсан зоорийн давхрын зохион байгуулалтын зураг /хавсралт №1/, Ар т ХХК-ийн боловсруулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт /хавсралт №2/, зоорийн давхрын битүү зогсоолын талбайд автомашинуудыг хэрхэн байрлуулах талаарх зураг /хавсралт №3/ хувилж хавсаргасан байдаг.   

5.8. Мөн Д.У*******ы гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийгээд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/256 тоотоор  өгсөн хариу албан бичигт “... улсын комиссын актад граж гэж, Үндэсний архивт А ХХК-ийн А-09/2010 шифртэй зураг хадгалагдсан байхад Барилгын хөгжлийн төвд А ХХК-ийн А-04/2014 шифртэй зураг төсөлд магадлал хийгдсэн, магадлалын ерөнхий дүгнэлтэд зоорийн давхарт 8 машины граж гэж тэмдэглэсэн байгаа нь ажлын зургийн шифр, гаражийн автомашины хүчин чадал зөрсөн, ажлын зураг төсөл, магадлалийн ерөнхий дүгнэлтэд зоорийн давхарт 8 машины зогсоолтой, мөн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд 9 автомашиныг байрлуулахад холбогдох дүрэм, улсын стандарт шаардлагыг хангаж байгааг тэмдэглэсэн” хэмээн тусгасан байна.

5.9. Ийнхүү мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр уг барилгын батлагдсан, магадлал хийгдсэн зураг төсөл нь А ХХК-ийн А-09/2010 шифртэй, А-04/2014 шифртэй зураг төсөлболохыг, уг зураг төсөлд зоорийн давхарт 8 машины граж буюу зогсоол төлөвлөгдсөнийг, уг зургаар баригдсаныг тогтоосон байна.

5.10. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 1.2.1-т “барилгын ажил эхлүүлэх” гэж Барилгын тухай хуулийн 13.2, 13.3-т заасны дагуу барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг, 1.2.3-т “барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх)-ын бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг ойлгоно, 4.6-д “Зураг төсөл зохиогч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг энэ дүрмийн 4.5-д заасан “магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх болон зураг төсөл зохиогчийн хяналт хийх гэрээ, зохиогчийн нэгдсэн дүгнэлт, ... зураг төслөөс өөрчилж хийсэн зүйлийн жагсаалт, тодорхойлолт” ... баримтыг материалд хавсаргасан байна” гэж тус тус заасан байна. 

5.11. Гуравдагч этгээд ХХК нь дугаар байр /автомашины гарааш бүхий 71 айлын орон сууц/-ны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар улсын комисс ажиллуулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байгуулагдсан тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилга техникийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан, хот байгуулалтын хяналтын улсын байцаагч, эрчим хүчний хяналтын улсын байцаагчид, барилгын техникийн хяналтын улсын байцаагчид, газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, Нийслэлийн онцгой байдлын газрын барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагч, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор,  Үндэсний төв архивын Зураг төсөл барилгын төвийн зааварлагч, инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудын инженерүүд, барилгын захиалагч ХХК-ийн захирал, ерөнхий инженер, зураг төсөл зохиогч Ар т ХХК-ийн захирал, туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон улсын комисс 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  барилга дээр ажиллаж, комиссын гишүүд үүрэг даалгавар өгсөн, үүнд “барилга байгууламжийг байнгын ашиглалтад аваагүй байхад ашигласан, зөвшөөрөгдсөн зураг төсвөөс барилгын давхрыг хэтрүүлж барьсан, өөрчлөлтөөр гүйцэтгэлийн зураг төслийг боловсруулж, батлуулах, магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулах, зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргуулах, онцгой байдлын газрын дүгнэлт гаргуулах, барилга байгууламжийн холбогдох баримт бичгийн бүрдэлт дутуу, батлагдсан эскиз зураг, ажлын зураг, экспертийн нэгдсэн дүгнэлтийг бүрдүүлэх, барилгын ил, далд ажлын актын бүрдэл гүйцээх, архитектур төлөвлөлтийн даалгавар, мэдэгдэл, зохиогчийн нэгдсэн дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлтийг баримт бичигт хавсаргахыг даалгасан, мөн инженерийн шугам сүлжээний холболтын зөрчлүүдийг жагсааж, үүрэг даалгаврыг биелүүлж эргүүлэн шалгуулахыг үүрэг болгосон байдаг ч, үүнд зоорийн давхрын байгуулалтад хэдэн автомашины зогсоол төлөвлөгдсөн, түүнд өөрчлөлт орсон эсэх нь тусгагдаагүй. 

5.12. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан А ХХК-ийн боловсруулсан 10/09 шифртэй 7 машины зогсоолын батлагдсан, магадлал хийгдсэн зураг, Ар т ХХК-ийн зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд 9 авто зогсоол гэж тусгагдсан, “А Р” ХХК-ийн боловсруулсан гэх батлагдаагүй, магадлал хийгдээгүй машины зогсоол бүхий зургийн талаар ХХК-иас тодруулга авахад “...уг орон сууцны барилгын зургийг анх боловсруулсан Ар т ХХК нь зоорийн давхарт байрлах дулаан зогсоолыг 9 автомашин байрлахаар зураг төслийг боловсруулсан боловч барилга байгууламжийг барьж байгуулах үед үргэлжлүүлэн зураг төслийн зохиогчоор ажилласан А ХХК нь автомашин байрлахаар зураг төслийг өөрчлөн улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах комисст 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгч 209/2013 дугаартай актаар баталгаажсан зураг төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгсөн” гэж тайлбарласан нь, 

“А” ХХК /РД:/-ийн захирал С.Ц 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...тус байрны зураг төслийг 2010 онд ХХК-ийн захиалгаар манай компани хийсэн, Үндэсний архивын газраас ирүүлсэн хэрэгт авагдсан зоорийн давхрын байгуулалтын зураг манай гаргасан зураг мөн байна. 7 машины гражтай зураг гаргасан. Энэ байшингийн доод давхарт 7 машинаас илүү машин орох боломжгүй. Тухайн үед 1 орцтой зураг гаргаж байсан. Гэтэл энэ зураг дээр 2 орцтой болсон харагдаж байна. Манай анхны гаргасан зургийг өөрчилсөн байна, хэргийн материалд 13 дугаар хуудсанд авагдсан тамга тэмдэг дарагдсан 7 машины зогсоолтой зураг манай зураг мөн. 9 дүгээр хуудсанд байх тамга тэмдэггүй зураг нь манай зураг биш. Манайх 7-с илүү машин багтахаар хийгээгүй, зураг төслийг өөрчлөх бол манайд мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй, манайх 9 давхар барилгын зургийг гаргасан байхад 11 давхар болгон барьсан учраас манай зургаар гаргаагүй комисст ажиллахаас манайх татгалзсан. Барилгын тухай хуулийн дагуу аын нэгдсэн дүгнэлт гаргаж, дүгнэлтийн дагуу зургийн байгуулага комисст орж ажиллаад комисс гарын үсэг зурах ёстой байдаг. Комисст өөр Ар т ХХК орж гарын үсэг зурсан байна. Манай гаргасан зургаар дулаан зогсоолд автомашин багтах ямар ч боломжгүй. машины зогсоол гэж гаргасан зураг манайх огт биш. Зохиогчийн хяналтын гэрээ байгуулаагүй, зохиогчийн хяналт хийгээгүй, батлагдаагүй зургийг архив авахгүй, батлагдсан зураг архивт хадгалагдах ёстой. Архиваас авсан зураг батлагдсан зураг” гэх мэдүүлэг,

Зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргасан, барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд комисст оролцсон Ар т ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гэрчээр өгсөн “манайх дотор, гадна халаалт, агаар сэлгэлт, салхивчийн зураг хийдэг компани. Барилгын зургийг А ХХК зурсан байна. манайх зоорийн давхрын байгуулалтын зургийг зураагүй. ХХК зохиогчийн хяналтын гэрээ хийгээгүй. Гэрээ хийгээгүй учраас манайх зохиогчийн хяналт хийгээгүй.” гэх мэдүүлгээс, Ар т ХХК-ийн дулааны инженер Ч.Цийн “ ХХК-тай гэрээ байгуулсан гэдгийг хавтаст хэргээс харж мэдлээ. Манайх зөвхөн халаалт, ус хангамжийн зураг хийх эрхтэй. Барилга архитектур бүтээцтэй холбоотой зураг манайх хийдэггүй. Ажлын зураг хийлгэхдээ А ХХК-иар архитектур, хийц гээд бүх зүйлсээ хийлгээд магадлалаар оруулдаг. Зохиогчийн хяналтын хуудас хийгдээгүй. Бид зураг хийж өгнө гэсэн гэрээгээр зургаа хийж өгсөн. Ажлын зураг хүлээлгэж өгснөөс хойш өөр процесст оролцоогүй. Бид зураг төсөл өөрчлөлт хийхдээ булан дээр нь хүснэгттэй, тухайн гүйцэтгэсэн, шалгасан захирлын гарын үсэгтэй албан ёсны зураг өгдөг, тийм зүйл байхгүй зураг манай компанийн ажил биш.” гэх мэдүүлгээс зөрүүтэй байна. 

5.13. Нэхэмжлэгч Д.У*******ы ХХК-тай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10/12-24 дугаартай эд хөрөнгийн захиалгын гэрээний хавсралт гэх 9 машины зогсоол бүхий зоорийн давхрын зураг /хэргийн 1 дүгээр хавтсын 9 дэх хуудсаар авагдсан/ нь хэдийгээр зураг төсөл зохиогчийн болон баталсан эрх бүхий этгээдийн тэмдэглэгээгүй хуулбарлагдсан зураг боловч Үндэсний архивын газраас шүүхэд ирүүлсэн А ХХК-ийн боловсруулсан батлагдсан, магадлал хийгдсэн эскиз зургийн 1, 2 дахь хуудас /хэргийн 1 дүгээр хавтсын 8, 9 дэх хуудсанд авагдсан/ дахь зоорийн давхрын байгуулалтын зурагтай ерөнхий байршил, хэмжээс, автомашин байршуулсан байдлаараа зөрүүгүй байна. 

10/12-24 дугаартай эд хөрөнгийн захиалгын гэрээний хавсралт зургаар зэрэгцээ байрлал бүхий зогсоолыг маргаж буй байрлалын нөгөө талаас В1, В2, В3, В4, В5, В6 гэж дугаарласан, нэхэмжлэгчийн захиалсан В5, В6 тоот зогсоол хойд талын хаалганы хана дагуу эхний зэрэгцээ 2 зогсоол байна. Энэ нь байршлын хувьд Үндэсний архивын газраас шүүхэд ирүүлсэн А ХХК-ийн боловсруулсан батлагдсан, магадлал хийгдсэн эскиз зургийн 2 дахь хуудас дахь, зогсоолыг дугаарлаагүй зоорийн давхрын байгуулалтын зургаар хойд талын хаалганы хана дагуу эхний зэрэгцээ 2 зогсоол байна. 

Үндэсний архивын газраас шүүхэд ирүүлсэн А ХХК-ийн боловсруулсан батлагдсан, магадлал хийгдсэн эскиз зургаар гаражийн давхрын урт 24 м, зэрэгцээ 2 зогсоол төлөвлөсөн багана, ханаар тусгаарлагдсан 3 хэсэг тус бүр 6 м, лифт, шатны хонгил, техникийн өрөө төлөвлөсөн хэсэг мөн 6 м, гаражийн давхрын өргөн 15 м, зэрэгцээ байршилтай төлөвлөсөн 1 автомашины зогсоолын урт 6,5 м, дундах 2 эгнээ 6 ширхэг даацын багана бүхий хэсгийн өргөн 2 м, хаалга бүхий коридор хэсгийн өргөн 6,5 м, хаалга бүхий коридор хэсэгт цуваагаар 3 зогсоол төлөвлөсөн байна.

5.14. “А Р” ХХК-ийн боловсруулсан гэх зоорийн давхрын техникийн байгуулалтын зураг нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Онцгой байдлын ерөнхий газраар батлагдаагүй, магадлал хийгдээгүй бөгөөд уг зургийг зураг төсөл зохиогч А ХХК болон зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргасан Ар т ХХК үйлдээгүй болохыг тус компанийн эрх бүхий этгээдүүд дээр өгүүлсэнчлэн шүүхэд гэрчээр мэдүүлсэн.

5.15. Шүүх барилгын батлагдсан, магадлал хийгдсэн зураг төслийг боловсруулсан А ХХК /РД:, гүйцэтгэх захирал С.Ц/, зохиогчийн хяналт хийсэн хэмээн улсын комиссын бүрэлдэхүүнд орсон Ар т ХХК /РД:, гүйцэтгэх удирдлага Д.Г/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг  авсан бөгөөд харин хуулийн этгээдийн нэрийн санд “А Р” гэх хуулийн этгээд илрээгүй, өөрөөр хэлбэл машин байршуулснаар зоорийн давхрын батлагдаагүй, магадлал хийгдээгүй зургийн өөрчлөлтийг боловсруулсан гэх “А Р” гэх хуулийн этгээд Монгол Улсад бүртгэлгүй байна. 

5.16. Захиалагч ХХК нь Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтаар зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гэрээ байгуулж барилгын зураг төслийг гүйцэтгүүлэх, зохиогчийн хяналт хийлгэх, эх загвар болон ажлын зургийг хотын архитектор болон эрх бүхий этгээдээр батлуулах, магадлал хийлгэх, батлагдсан, магадлал хийгдсэн зураг төслөөр барилгыг барих, ашиглалтад хүлээлгэн өгөх, хэрвээ зураг төсөлд өөрчлөлт хийгдэх тохиолдолд зураг төсөл зохиогчоор уг өөрчлөлтийг хийлгэж, эрх бүхий этгээдээр өөрчлөлтийн зургийг батлуулж, магадлал хийлгэсэн гүйцэтгэлийн зургаар барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, дээрх зураг төслийн бүхий баримт бичгийн бүрдлийг архивт хадгалуулах үүрэгтэй.  

Тиймээс “А Р” гэх хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй этгээдийн боловсруулсан гэх зургаар барилгын зоорийн давхрыг улсын комисст автомашины зогсоолтой хэмээн ашиглалтад хүлээлгэн өгснөөс үүдэлтэй хариуцлагыг захиалагч ХХК хүлээнэ. 

5.17. ХХК-ийн улсын комисст гаргаж өгсөн, “А Р” ХХК боловсруулсан гэх зургаар зоорийн давхрын урт, өргөн, нийт талбайд өөрчлөлт ороогүй ч маргаанд хамаарах В5, В6 тоот зэрэгцээ төлөвлөсөн 2 машины зогсоолын 6м х 6.5м буюу 39 м.кв талбайд тус бүр 13 м.кв-аар захиалгын гэрээ байгуулсан 4 машиныг хоорондоо болон барилгын хана, баганаас зайтай мэтээр багтааж зурсан, тодруулбал В6 тоот 1 зогсоолын талбайд 1, 2 тоот 2 зогсоолыг даацын багана бүхий 2 м хэсгийг оруулан цувруулан зурсан, мөн В5 тоот 1 машины зогсоолын талбайд 3, 4 тоот 2 зогсоолыг даацын багана бүхий 2 м хэсгийг оруулан цувруулан зурсан, үүнтэй мөн адил бусад зэрэгцээ төлөвлөсөн 2 машины зогсоолд 4 машин зурсан, мөн хаалганы харалдаа хана дагуулан цувраа байдлаар 3 машины зогсоолыг 4 болгож нэмж, зорчих хэсэгт 2 машины зогсоол нэмж зурсан байна.  

Ингэхдээ машиныг “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 6.22 “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартын 1 ба 2 дугаар ангиллын буюу суудлын болон жип автомашины бодит хэмжээнээс багасган зурснаар уг зоорийн давхарт автомашин хоорондоо болон барилгын хана, баганаас зайтайгаар байршиж болохоор, зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр багтах мэтээр төөрөгдөл үүсгэсэн байна.

5.18. Энэ байдал мөн шүүхээс маргаанд хамаарах барилгын зоорийн давхарт хийсэн үзлэгээр тогтоогдсон, тодруулбал маргаан бүхий зогсоолд “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 6.22 “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартын 1 ба 2 дугаар ангиллын автомашиныг бодитоор зэрэгцээ болон цувраа байдлаар зогсоосныг фото зургаар үзлэгийн тэмдэглэлд бэхжүүлсэн, үүнээс үзэхэд маргаан бүхий зогсоолд зэргэлдээ болон цувраа байдлаар 4 машин зогсоосон тохиолдолд нүүрийн эгнээний машины урд дугуйгаар хамар хэсэг буюу машины уртын 1/3 орчим хэсэг нь зоорийн давхрын баганаас коридор буюу зорчих хэсэг рүү илүү гарч, зорчих хэсгийн  хөдөлгөөнийг хязгаарлахаар байгаа нь тогтоогдсон. 

5.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор шинжээч томилсон, тодруулбал уг байрны зоорийн давхарт хэдэн автозогсоол төлөвлөх боломжтой, батлагдсан зураг төслөөр хэдэн автозогсоол төлөвлөсөн болох, Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актаар хүлээж авсан гэх / автозогсоолтой, 1 орц гарцыг хааж зогсоол байхаар, зорчих хэсгээр зогсоол байхаар зурагдсан/ зураг нь автозогсоолын стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх, өмчлөх эрх аваагүй нэхэмжлэгч Д.У*******, С.Б нарын ашиглаж буй 2 автозогсоол болон өмчлөх эрх олгогдсон бусад 17 автозогсоолын хэмжээ, байршилд хэмжилт хийж, энэ нь автозогсоолын стандарт норм ба дүрэмд нийцэж буй эсэх, зогсоол бүрт автомашин орох гарах хөдөлгөөн хийхэд саадгүй эсэхийг тодруулахаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх бүхий экспертийг шинжээчээр томилсон.

Шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтээр “А ХХК-ийн 2010 онд боловсруулсан 10/09 дугаартай ажлын зураг автозогсоолын төлөвлөлт нь стандарт, норм, дүрэмд нийцсэн, 2013 оны 05 дугаар сард барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан улсын комиссын актад зураг төслийн Ар т ХХК-ийн төлөөлөгч Т.Г оролцож гарын үсэг зурахдаа барилга угсралтын болон гаражийн зогсоолын өөрчлөлтүүдийн тухай ямар нэг тайлбар бичээгүй, барилгын зурагт 8 машин зогсохоор төлөвлөсөн байтал давхардуулан байрлуулсан автомашины зогсоолтой борлуулалтын зорилготой схемийг хуурамчаар хийсэн, барилгын гүйцэтгэгч ХХК зураг төслийг зургийн зохиогч байгууллагатай зөвшилцөхгүй өөрчилсөн” болох нь тогтоогдсон.  

5.20. Хэрэгт авагдсан Уран Асар ХХК-ийн 2016 онд гүйцэтгэсэн хэмжилтийн зураг нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 Монгол Улсын стандартыг үндэслэсэн нь автозогсоолын талбайг хэмжихэд хамаарахгүйн дээр уг хэмжилтээр 4 автомашиныг 2, 2 -оор зэрэгцүүлэн цувруулан байрлуулахад 2 автомашины зогсоолын уртыг 8.6 м буюу 1 автомашины уртыг 4.3 м, 2 автомашины өргөнийг 5.7 м буюу 1 автомашины өргөнийг автомашин хоорондын зай, барилга байгууламжийн хана, багана хүртэлх зайгүйгээр 2.8 м хэмээн 4 автозогсоолын нийт ашигтай талбайг .71 м.кв-аар хэмжсэн нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн 6.22 “Автозогсоол. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS5342:2007 улсын стандартын “авто тээврийн хэрэгслийг зогсоолд тавихад 5-6 м урттай, 1.8-2.2 м өргөнтэй автомашины хувьд 1 тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахад эзлэх талбай 10-15 м.кв, автомашин хоорондын зай 0.5 м, барилга байгууламжийн хана, багана хүртэл зай тэгш, өнцөгтэй тавилтаас хамаарч 0.5-0.7 м зай хэмжээ баримтлахаар заасанд /автомашины уртыг 4.3 м-ээр хэмжсэн нь автозогсоолын стандартаар 5-6 м-ээр тогтоосонд, автомашин хооронд болон барилгын хана, багана хоорондын зай хэмжээг огт тооцоолоогүйгээс/ хүрэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байна.  

5.21. Дээрх үйл баримтаас үзэхэд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актаар маргаан бүхий барилгыг байнгын ашиглалтад хүлээж авахдаа батлагдсан зураг төслөөс зураг төсөл зохиогчийн дүгнэлтгүй өөрчилсөн, батлагдаагүй, магадлал хийгдээгүй, автозогсоолын стандарт зөрчсөн зургаар зоорийн давхрыг автомашины зогсоолоор хүлээн авсан нь тогтоогдож байна. 

5.22. Ийнхүү захиалагч ХХК-ийн гаргаж өгсөн батлагдаагүй, магадлал хийгдээгүй, бодит байдлаас хэмжээсийн хувьд илтэд зөрүүтэй, автозогсоолын стандарт зөрчсөн зоорийн давхрын байгуулалтын зургаар барилгын “зоорийн давхрыг машины зогсоолтой” хэмээн хүлээн авсан улсын комиссын актыг хууль ёсны гэж үзэх, хүчин тдөр үлдээх боломжгүй байна. 

5.23. Нэхэмжлэгчийн субьектив эрхийн хүрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх тул зоорийн давхрыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актын тэр хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар “бодит байдалд биелэгдэх боломжгүй” хэмээн илт хууль бус гэж үзэх нь тухайн зоорийн давхарт авто зогсоол өмчлөгч бусад иргэдийн өмчлөх эрхэд чиглэсэн эрх зүйн нөлөөлөл үүсгэхээр байгаагаас “зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” боломжгүй. 

5.24. Түүнчлэн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын дарга Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Ж комисс барилга дээр 2012 оны 12 дугаар сарын 10-нд ажиллаж үүрэг даалгавар өгснөөс хойш 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өөр ажилд шилжин ажиллахаар үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 2013 оны 5 дугаар сарын 22-ны 209/2013 дугаартай барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын актад гарын үсэг зурсан /шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3702 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон/ нь мөн актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.  

5.25. Харин эрх зүйн зөрчилтэй энэ актын нэхэмжлэгчийн захиалгын гэрээнд хамаарах хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэх нь нэхэмжлэлийн “... зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаас халихгүй гэж шүүх үзсэн. 

5.26. Гуравдагч этгээд ХХК нь барилгын зоорийн давхрын хүчин чадал, багтаамжийг “А Р” ХХК боловсруулсан гэх зоорийн давхрын байгуулалтын автомашин байршуулсан батлагдаагүй, магадлал хийгдээгүй зураг төслөөр буюу хууран мэхлэх аргаар барилгыг хүлээлгэн өгч улсын комиссоос өөрт эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг гаргуулсан байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .2.4-т нийцнэ.

6. Иймд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын 1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал хэсгийн “...автомашины гараж”, 2.1.  “...автомашины гараж” хэсгийг, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн батлагдаагүй, магадлал хийгдээгүй, “АО Р” ХХК-ийн боловсруулсан гэх зоорийн давхрын байгууламжийн зургаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

6.1. Энэ барилгын хувьд 2013 онд ашиглалтад хүлээн авснаар Барилгын тухай хуулийн 14.3-т заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацаа дуусгавар болсон ч мөн зүйлийн 14.4, 14.7-д зааснаар захиалагчид зөрчлийг арилгах, хохирлыг хариуцах үүргийг ногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Дараах үндэслэлээр  гуравдагч этгээд Г.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, гуравдагч этгээд Г.Т*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

7.1. Барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн ХХК-иас Хан- дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст автозогсоолыг эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэхээр эзэмшигчдийн жагсаалтыг 2013 оны 6 дугаар сарын 12-ны 13/06-128 тоотоор хүргүүлэхдээ “А Р” ХХК-ийн боловсруулсан гэх батлагдаагүй, магадлал хийгдээгүй зоорийн давхрын зураг хавсаргасан, уг зургаар автомашин байршуулан зурсан, зогсоолд 1 машинд ноогдох талбайг 13 м.кв-аар тооцсон, жагсаалтад 1, 2 тоот зогсоолын захиалагч Д.У*******, 3, 4 тоот зогсоолын захиалагч Г.******* тэмдэглэгдсэн.  

7.2. Хэдий улсын бүртгэлийн байгууллагын илт санаатай буруутай үйл ажиллагаа байхгүй боловч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын маргаан бүхий 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын үндэслэл болсон барилга байгууламжийн зураг төсөл нь эрх зүйн зөрчилтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.6-д эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн бол, 7.7-д эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэсэн зохицуулалтаар улсын бүртгэлийг хүчингүй болгох байж нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээр байна. 

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “давхар гэрээ байгуулсныг асуудалтай гэж үзсэн” дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд харгалзсан болно. 

9. Д.У******* 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаартай бүртгэлийн хянуулах гомдолдоо хариу аваад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хувийн хэргээс маргаанд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг танилцаж нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй болно.

10. Анх нэхэмжлэлийг С.Б Д.У*******ы хамт гаргаснаар тэдгээрийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүх нэхэмжлэгч С.Базарваанийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, зоорийн давхрын автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй маргах эрхгүй хэмээн үзэж, хэргийг тусгаарлан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. 

11. Маргаанд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссыг ажиллуулах чиг үүрэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт шилжсэнээр тус газрыг хариуцагчийн эрх залгамжлагчаар татан оролцуулсан, улмаар уг чиг үүрэг Нийслэлийн хяналт шалгалтын газарт шилжсэнээр тус байгууллагыг хариуцагчаар оролцуулсан. Иймд Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар буюу одоогийн нэршлээр Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрыг хариуцагчаас хасах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1-д заасанд нийцнэ.

12. Нэхэмжлэлийн “барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар шүүгчийн 2021 оны 1410, 3812 дугаартай захирамжуудаар зоорийн давхарт 5- дугаартай автозогсоолыг худалдан авч өмчилсөн нэр бүхий иргэдийг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх тодорхой ажиллагаа хийсэн боловч тэдгээр нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шаардлагаа “актын зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлсноор нэхэмжлэгч нарын захиалгын гэрээгээр худалдан авсан 2 автозогсоолын талбайг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх субьектив эрхийн хүрээ өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл зоорийн давхрын бусад хэсгийн өмчлөх эрх хөндөгдөхүйц нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, гэж үзээд шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 823 дугаар захирамжаар тэдгээрийг гуравдагч этгээдээс хассаныг энд тайлбарлах нь зүйтэй.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д заасан шинжээчийн зардал 1,350,000 төгрөгийг гуравдагч этгээд ХХК-д хариуцуулав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26, 4.1.43, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.13, 37.1.16, 37.1.17, 37.4, дугаар зүйлийн .1, .7.1, .7.3, .8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У*******ы нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын 1.1. Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал хэсгийн “...автомашины  гараж”, 2.1. “ автомашины  гараж” хэсгийг, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн зоорийн давхрын байгууламжийн зургаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан зогсоолд холбогдох хэсгийг, Улаанбаатар хот, Хан- дүүргийн 1 дүгээр хороо, дүгээр хороолол дугаар байрны зоорийн давхрын 3 тоот зогсоолыг Г*******ын *******ын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-, 4 тоот зогсоолыг Г*******ын Т*******ын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай актын зоорийн давхрын 5- гэж дугаарлагдсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.У*******д олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1 дэх заалтын дагуу шинжээчийн зардал 1,350,000 төгрөгийг гуравдагч этгээд ХХК-иас гаргуулж, шинжээч Я.Амарсайханд олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

      ШҮҮГЧ       Г.УРАНГУА

 

      ШҮҮГЧ                                 Х.НЯМДЭЛГЭР