Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 77

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Е.*******,

шүүгдэгч М., Н.цэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн , Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн , овогт ын цэрэн нарт холбогдох эрүүгийн 1707003110042 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар, Улаанбаатар хот *******,*******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ,

Монгол улсын иргэн, , настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар дүүргийн 6 дугаар хороо*******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын цэрэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М. нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэх нэртэй газарт Е.*******ыг хашааны буланд босгосон мануухайг авч хаялаа гэх шалтгаанаар маргалдаж түүний зүүн гар руу түмпэнгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Яллагдагч Н.цэрэн нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэх нэртэй газарт өөрийн эхнэр Е.*******ыг өмөөрч М.тэй маргалдаж түүний зүүн гуя руу модоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М., Н.цэрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М. нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо ийн гудамжинд Е.*******ыг “хашааны буланд босгосон мануухайг авч хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зүүн гар руу түмпэнгээр цохиж зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Шүүгдэгч Н.цэрэн нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо ийн гудамжинд эхнэр Е.*******ыг хөрш айлын М.тэй маргалдаж түмпэнгээр цохиулж байхыг хараад өмөөрөн М.ийг гартаа барьж явсан нарийн модоор гуя орчимд нь цохиж цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ийн өгсөн: “Би хашааны зүүн талд мануухай босгосон юм. Хохирогчийн нөхөр “аваарай” гэж надад хэлж байсан. Тухайн өдөр ******* манай хашаанаас мануухайг авч газарт шидсэн. Үүнээс болж ******* бид хоёр маргалдсан. Тэр үед ******* нөхрөө дуудсан. Нөхөр Н.цэрэн нь ирээд намайг бүдүүн модоор цохьсон. Би 10 гаруй хоног доголж явсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.цэрэнгийн өгсөн: “Тухайн өдөр гадаа хэрүүл болохоор нь би гарч харахад , манай эхнэр хоёр мануухайнаас болж маргалдаж, манай эхнэрийг саваар цохиод, мод шидсэн. Тэгээд энэ хоёр зууралдахаар нь би салгасан. Тэгээд салахгүй байхаар нь ийг модоор цохьсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Е.*******ын өгсөн: “Манайх хоёр хашааны нэг нь хадлан авдаг хашаатай юм. Урьд талын хадлан хаддаг хашаан дээр мануухай өлгөсөн. Өмнө нь манай нөхөр хоёр удаа т “мануухайгаа ав” гэж хэлсэн. Би цонхоор харах болгондоо улаан цамц өмсгөсөн мануухайгаас их цочдог. Надад яг хүн шиг харагддаг юм. Мануухайг 2 сар өлгөхөд хэл ам хийгээгүй. Би тухайн өдөр хашаан дээрээс мануухайг авч газарт хаяад гэр лүүгээ алхаж байтал нөхөртөө “нөгөөхийг чинь авсан байна” гэж орилох нь сонсогдсон. Тэгээд өөрөө хашаа руу авирч гараад мануухайг дахин өлгөсөн. Би т хандаж “чи мануухайгаа өөрийнхөө хашаан дээр тавь” гэж хэлэхэд “чи юу гээд байгаа юм бэ, муу авгай минь” гэж хэлээд над руу дайрсан. Миний толгой өвддөг мөн өрөөсөн бөөрөө авхуулсан учир ийг над руу дайрахаар нь толгой руугаа цохиулчих вий гэж бодоод өөрийгөө хамгаалж байгаад хуруугаа тулгасан. Урд өдөр нь цас орсон малын ус уудаг саванд ус тогтоод хайлсан байсныг над руу цацсан. Хашаа дээр дахин авирч мануухайгаа өлгөх гэж байгаад хашааны модыг хугалсан. Манай нөхөр хугарсан модыг бариад ийг цохьсон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн өгсөн: “...би гэрээс гарч ирээд яагаад мануухай авч байгаа талаар асуухад “энэ муухай чинь цонхоор харагдаад байна манай нөхөр зүүдлээд байна” гэж хэлсэн. Үүнээс  болж маргалдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд хашаанд байсан хуванцар савтай усыг *******ын урдаас нь цацаад уг саваар 2 удаа гар хавьд нь цохисон юм. Энэ үед *******ын нөхөр болох цэрэн манай хашаанд орж ирээд нарийн мод аваад зүүн гуяны гадна хэсэгт нэг удаа цохиж зодсон. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн*******-48 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн өгсөн: “...Хажуу айлын эхнэр болох ******* хашааны буланд байсан мануухайг авч орж ирээд шидсэн. Гэтэл манай эхнэр уурлаж хувинтай ус аваад усыг нь *******ын урдаас цацаж байгаа харагдсан юм. Энэ үед цэрэн нь хашаанд орж ирээд гартаа барьсан байсан нарийн модоор манай эхнэр ийн хөл хавьд нь нэг удаа цохиод эхнэрээ аваад гарсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51-52 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №511 дүгээр:

  1. “Е.*******ын биед зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 60 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №500 дугаар:

  1. “М.ийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 63 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 85, 88 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул , Багахангай дүүргийн прокурорын газраас М., Н.цэрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Е.*******, М. нарт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Е.*******ын өгсөн “...Бид айл хөрш учир аль эрт эвлэрсэн. Би гомдол саналгүй” гэх, хохирогч М.ийн өгсөн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүдийг харгалзан шүүгдэгч М., Н.цэрэн нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан М., Н.цэрэн нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас М.ийг Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.цэрэнг М.ийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан тэндэнд тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М., Н.цэрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн , овогт ын цэрэн нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М., Н.цэрэн нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М., Н.цэрэн нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М., Н.цэрэн нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М., Н.цэрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М., Н.цэрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ