| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0041/З |
| Дугаар | 111/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 111/ШШ2025/0044
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн огноотой 154 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгт ногдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа 100 га хэсэгт газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргаас “*******” ХХК-д 2025 оны 06 сарын 18-ны өдрийн шуудангаар хаяглан ирүүлсэн, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн огноотой 154 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгт ногдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа 100 га хэсэгт газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
“*******” ХХК нь 100 га талбайд газар ашиглах гэрээ хийх хүсэлт гаргавал татгалзах зүйлгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК-аас Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн огноотой 154 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгт ногдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа 100 га хэсэгт газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн огноотой 154 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгт ногдох газар ашиглах эрхийг дуусгавар болгож уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа 100 га хэсэгт газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ