| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2025/0021/З |
| Дугаар | 111/ШШ2025/0045 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 111/ШШ2025/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч ,
Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, хариуцагч , , тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын байцаагч нарын гаргасан маргаан бүхий акт нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байна.
Гэтэл Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч 2024 оны 3 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 15-ны хугацаанд хяналт шалгалт хийж, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 07/16-04/089-01 дугаартай акт тавьж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй хугацааны шимтгэл 3,603,020,276 (гурван тэрбум зургаан зуун гурван сая хорин мянга хоёр зуун далан зургаан) төгрөг, түүнд оногдох алданги 412,020,658 (дөрвөн зуун арван хоёр сая хорин мянга зургаан зуун тавин найман) төгрөг нийт 4,015,040,934 (дөрвөн тэрбум арван таван сая дөчин мянга есөн зуун гучин дөрвөн) төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, акт тавигдах цаг үеэс хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 31-ний хугацаанд гэхэд нийт 5,189,630,085 (таван тэрбум нэг зуун наян есөн сая зургаан зуун гучин мянга наян таван) төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Голомт болон Худалдаа хөгжлийн банкин дахь данснуудад төлсөн.
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар болон " *******” ХХК нарын хооронд байгуулсан "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-ний 1 дүгээр зүйлд заасны дагуу манай компани нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрөө 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэтэл дээрх нэр дурдсан Нийгмийн хамгааллын улсын байцаагч нар нь гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр акт тавьж байгаа явдал нь талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг харгалзан үзээгүйн дээр нэхэмжлэгч гэрээгээр олгосон үүргээ биелүүлсээр байхад акт тавьсан.
2. Сонсох ажиллагаа хийгдээгүй, шаардлагад заасан хүгацааг баримтлаагүй талаар: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасны дагуу огт хийгдээгүй. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн бол манай компанийн зүгээс гэрээ болон нөхөн төлж буй талаар нотлох баримтуудаа гарган өгч компанийн эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байсан болно.
Байцаагч нь хяналт шалгалтын ажлыг дуусган 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр улсын байцаагчийн албан шаардлага гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ажлыг хийж гүйцэтгэн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эргэн мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэвч тус үүрэг даалгаврыг биелүүлэх, шаардлагад хариу тайлбар гаргах, баримт мэдээлэл гаргаж өгөх боломж олголгүй маргааш нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улсын ахлах байцаагч , Улсын байцаагч нарын гарын үсэг бүхий 07/16-04/089-01 дүгээр актыг гаргасан.
3. Захиргааны актыг гаргах эрх хэмжээ олгогдоогүй талаар: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "нийгмийн даатгалын улсын байцаагч" гэх хэрэгжүүлнэ.’’ гэж заасан боловч дээрх актыг баталсан эрх бүхий этгээд нь Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар юм. Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг Нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлэхээр хуулинд заасан байхад дээрх нөхцөл байдал нь нэр дурдсан Нийгмийн хамгааллын байцаагч нар хяналт шалгалт хийх эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэх эргэлзээг төрүүлж байна.
4. Захиргааны акт гаргахаас өмнө бодит байдлыг нягтлаагүй: Байцаагч нь манай компани харьяа нийгмийн даатгалын газартай өр төлбөр барагдуулах асуудлаар гэрээ байгуулан ажиллаж байгааг үл харгалзан акт тавьсан бөгөөд нэг мэдээллийн сантай, нэгдсэн удирдлага бүхий төрийн байгууллага албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэж байна. Акт тавих үеийн буюу 2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийн 4 дүгээр сарын баталгаажсан тайлан ёсоор 2024 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар Манай компанийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 4,000,292,863.39 төгрөг байсан бөгөөд 4 дүгээр сарын 15-ны өдөр 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн төлөлт хийсэн байхад эдгээрийг нягтлалгүй ямар тооцооллоор 3,603,020,276 (гурван тэрбум зургаан зуун гурван сая хорин мянга хоёр зуун далан зургаан) төгрөг, түүнд оногдох алданги 412,020,658 нийт 4,015,040,934 төгрөгийг төлүүлэх акт баталсан нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн үлдэгдлийн асуудлаар тодорхойгүй байдал үүсгэж байна. Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч , Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар нь акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг нягтлан үзээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийн 3.6-д “Улсын байцаагчийн акт, албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд тус шаардлага нь бичгээр гаргасан захиргааны актыг гаргахад бодит байдлыг тогтоосон байхыг шаардаж байна. Тус дүрмийн 3.8.1-т “тодорхойлох хэсэгт үндэслэл, шалгасан бүрэлдэхүүн, хамрах хугацаа, хамрах хүрээ, шалгуулагч этгээдийн чиг үүрэг, өмнөх шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн барагдуулалт, уг шалгалтаар илэрсэн төлбөр зөрчил, дутагдал, ажлын үр дүн, ахиц өөрчлөлт, шалгалтын явцад зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг тодорхой тусгана; гэж заасан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны албан шаардлагад хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлж 2 сарын дараа тайлагнахыг даалгасан хэрнээ актын тодорхойлох хэсэгт огт дурдаагүй, албан шаардлага гардуулснаас 1 хоногийн дараа акт тавигдсан тул хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэх боломж байгаагүй.
5. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн талаар: Байцаагчдын дээрх актыг эс зөвшөөрч удирдах дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газраас актыг хүчингүй болгох бидний хүсэлтийг эс зөвшөөрч хариуг 2025 оны 1 дүгээр сарын 30-ны 02/230 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийг тасралтгүй төлсөөр байхад Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч ы зүгээс 4,015,040,934 төгрөгийг төлөхийг шаардан 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр манай компанийн утсаар холбогдож актад заасан төлбөрийг төлөхийг шаардсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн бодит үлдэгдэл болоод актад тусгасан дүн илтэд зөрүүтэй буюу 2025 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 2.6 (хоёр аравны зургаан) тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул дээрх актыг хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан. Манай компани Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан гэрээний дагуу 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 25,000,000 (хорин таван сая) төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш ч төлсөөр ирсэн. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны 02/230 дугаартай албан бичигт манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээний дагуу 2023 оны 10 болон 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээсэн нь бодит байдалтай нийцэхгүй. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газартай өр төлбөр барагдуулах асуудлаар хамтран ажиллаж байгаа болоод төлөлт хийсэн талаарх мэдээллийг хүргүүлсээр байхад Улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн эс үйлдэхүйг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй талаар: Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасанчлан компани нь ашгийн төлөө хуулийн этгээд юм. Компани хуульд нийцүүлэн үйл ажиллагаа эрхэлж ашигтай ажилласнаар үр шимийг нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид болон нийт ажилтнууд ногдол ашиг болон цалин урамшуулал хэлбэрээр хүртдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нөхөн төлөх ажлыг бодитоор хэрэгжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр байхад зөрүүтэй дүн бүхий акт, алданги төлөх нь Компанийн тухай хуулийн 3.1-т заасан ашгийн төлөө ажиллах, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй эрхлэх, ажилтнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжийг хязгаарлаж байна. Манай компани нь ажилтнуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн цалинг таслалгүй олгож ирсэн бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2022 онд 3.3 тэрбум төгрөг, 2023 онд 3.0 тэрбум төгрөг, 2024 онд 3.6 тэрбум төгрөг тус тус улсын төсөвт төлөн хувь нэмрээ бодитоор оруулж байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлд сард дунджаар 390,0 (гурван зуун ерэн) сая төгрөг, жилд 4.6 (дөрөв аравны зургаан) тэрбум төгрөгийг төлж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байна. Улсын байцаагчийн акт гарах өдөр манай компанийн нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,000,292,863.39 төгрөг байсан бөгөөд үүнээс 25,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлж ойролцоогоор 3,975,292,863.39 төгрөгийн бодит өртэй байсан. Гэтэл улсын байцаагч нар актад тусгахдаа нийт өр 3,603,020,276 төгрөг буюу 372 гаруй сая төгрөгийн үнийн дүнгийн зөрүүтэй акт тавьсан байдаг.
Манай компанийн хувьд ковид-19 цар тахлаас улбаатай санхүүгийн хүндрэлийг одоо ч даван туулж дуусаагүй байгаа бөгөөд дээрх актад тусгасан 4,015,040,934 төгрөгийг төлүүлэхээр арилжааны банк дахь данснуудыг битүүмжлэх тохиолдолд 500 гаруй ажилтнуудын цалинг олгох, 150 гэрээлэгч нарын төлбөрийг төлөх боломжгүй болж компанийн үйл ажиллагаа доголдох бөгөөд санхүүгийн хүндрэл улам нэмэгдэнэ.
Нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх эрх бүхий этгээд гомдлыг дутуу хянасан, зарим үндэслэлд зориуд тодорхой хариу ирүүлээгүй, гүйцэд хянаж шалгаагүй байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн Баянхонгор аймгийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч , Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн үндэслэлдээ: “...Уг нэхэмжлэлийн шаардлагын 1 болон 3 дугаар үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна.
...Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед 4 манай компани ажилтнуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн ажлын байр хадгалан, цалинг таслалгүй олгож ирсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр хуримтлуулсан нь үнэн. Энэхүү хүнд нөхцөл байдал ганц манай компанид тохиолдоогүйг төр засгийн зүгээс ойлгож байгаагийн улмаас хүнд үеийг даван туулах боломжит бүхий л аргаар бизнес эрхлэгч биднийг дэмжин ажиллаж ирсэнд бидний зүгээс маш ихээр талархаж байгаа.
Энэ ч үүднээсээ нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг өөрийн боломжид тулгуурлан барагдуулах бидний санал санаачилга, хүсэлтийг харьяа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар хүлээн авч, "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам"-ын 9.2.5-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ"-г байгуулан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3,914,056,026.85 төгрөгийг төлөх хуваарь гаргасан.
Хуримтлагдсан шимтгэлийн авлага барагдуулах гэрээг нэг удаа байгуулж болох дээрх журам хүчингүй болж, шинэчлэн "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам" батлагдсанаар "үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлийн онцлог, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой хугацаагаар хойшлогдсон, шимтгэлийн өрийг барагдуулах боломжтой зэрэг нь холбогдох баримтаар нотлогдож байвал аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын шийдвэрээр өр төлөх гэрээг 6 хүртэл сарын хугацаагаар нэг удаа сунган шийдвэрлэж болно" гэсэн 6.7. дахь заалтын дагуу 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ"-г байгуулан 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх 4,206,624,888 төгрөгийн өглөгийг 4 сарын хугацаанд барагдуулахаар тохиролцсон.
Манай компани 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлж нийт 2,124,970,987.34 төгрөгийн өр төлбөрийг төлсөн ба өнөөдрийн байдлаар дээрх 2 гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгасан.
Гэтэл захиргааны гэрээгээр зохицуулагдаж буй энэ харилцаанд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч , Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нараас 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 07/16-04/089-01 тоот акт гаргасан нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг гэрээний талууд өөрсдөө дүгнэх, гэрээний талууд уг гэрээтэй холбоотой үүссэн асуудлаа өөрсдөө шүүхийн журмаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөнөөс гадна дараах хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.
Нэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байгааг харгалзан үзээгүй.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д “Нийгмийн даатгалын улсын байцаагч нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” эрхтэй, “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам” /2017 он/-ын 9.2.5-д “121 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчийн хуримтлагдсан шимтгэлийн авлагыг барагдуулах тухай гэрээг нэг удаа байгуулж болох бөгөөд уг гэрээнд заасан хугацаанд шимтгэлийн авлага барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих шимтгэл, алдангитай тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын /2023 он/ 6.6.4-т “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах”, 6.6.5-д “271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэж тус тус заасан.
Хууль болон журмын дээрх заалтуудаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан ажил олгогч нь тухайн гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн гэж үзвэл улсын байцаагчийн акт гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэх бус харин Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээний үүргийн биелэлт, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги тооцуулах асуудлыг шаардах зохицуулалттай байна. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38.10.6-д заасан шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.
Гэтэл захиргааны гэрээ байгуулахаар журамласан, тэр дагуу байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр тодорхой заасан байхад Нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч хууль болон журмын дээрх заалтууд болон “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийн 3.10-т заасныг зөрчиж, хөндлөнгөөс уг асуудлыг авч шийдвэрлэсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээс өөр аргагүй байна.
Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байгааг улсын байцаагч харгалзсан бол өөрт нь харьяалуулаагүй асуудлаар хууль болон журам зөрчиж илт хууль бус акт гаргахгүй байсан байх.
Гурав. Захиргааны акт гаргах эрх хэмжээ олгогдоогүй, захиргааны акт нь хуульд заасан шаардлага хангагдаагүй талаар:
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ.” гэж заасан боловч дээрх актыг баталсан эрх бүхий этгээд нь Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар юм. Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг Нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлэхээр хуульд заасан байхад дээрх нөхцөл байдал нь нэр дурдсан Нийгмийн хамгааллын байцаагч нар хяналт шалгалт хийх эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэх эргэлзээг төрүүлж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааны горим, үндсэн шаардлага, хяналт шалгалтын төлөвлөгөө, эрсдэлийн шалгуур үзүүлэлт болон хяналтын хуудсыг боловсруулах, батлахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 26.1-д “Улсын байцаагч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, актын үйлчлэлийг дуусгавар болгож, үйл ажиллагааг сэргээх тохиолдолд акт үйлдэнэ.”, 26.7-д “Улсын байцаагчийн актын төгсгөлд тухайн актыг тогтоосон улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг байна.”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэсэн шаардлага тавигдсан.
Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын гаргасан акт дээрх шаардлагыг хангасан мэт харагдаж байгаа ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж, акт гаргах нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх хэмжээг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан шийдвэр гаргах Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчийн эрх хэмжээг тус тус Нийгмийн хамгааллын байцаагчид эдэлснээрээ тов тодорхой хуульчлагдсан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх хэмжээг Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч эдлэхгүй, нэг хүн 2 өөр улсын байцаагчийн эрхийг давхар хэрэгжүүлдэг явдал нь захиргааны актыг гаргах хууль, тогтоомжид заасан хэлбэрийн шаардлагыг зөрчих үндэслэл болохгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагад нийцээгүй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
“*******” ХХК-ийн хувьд өнөөдөр харьяа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ", гэрээг сунгаж дахин байгуулсан гэрээнүүдэд заасан өр төлбөрөө банкнаас зээл авч бүрэн барагдуулсан бөгөөд цаашид хугацаа хэтэрсэн шимтгэлийн өргүй байхын тулд хичээн ажиллаж байна.
Энэ цаг хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Итгэлцлийн аян"-ны хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй ажил олгогч байгууллагуудыг алданги, торгуулиас нэг удаа чөлөөлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгож байгаа нөхцөл байдлыг бодолцсон ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бидэнд улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус захиргааны актаар тогтоосон алдангийн дарамтаас чөлөөлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.
6. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай" 420 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх 13-07/06 тоот удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхай, хүнд үйлдвэр газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд "******* " ХХК Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга ******* даргын баталсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж Ё.Уранцэцэг, ******* ажил олгогчийг төлөөлж Захирал *******, нягтлан бодогч ******* нарийн байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, өрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь баримтаар нотлогдсон.
“*******” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж улсын байцаагчийн актын биелэлтийн хариу ирүүлээгүй. Гэрээний хугацаагаа сунгасан байхад улсын байцаагч акт тавьсан гэх гэрээ нь 2024 оны 8 дугаар сарын 21-нд байгуулсан гэрээ байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар тухайн аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг урьдчилж утсаар мэдэгдсэн.
Улсын байцаагчийн албан шаардлага тодорхой хугацаанд биелэгдэх цаашид зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах, тухайн үүссэн зөрчлийг хугацаанд нь биелүүлэхээр өгсөн эрх зүйн бичиг баримт. Улсын байцаагчийн актын 2 дахь хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор биелэлтийг гаргаж ирүүлэхийг комплекс хариуцсан захирал *******, нягтлан бодогч ******* нарт хариуцуулж боломжийг олгосон.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Нийгмийн даатгалын газрын дарга Нийгмийн даатгалын газрын улсын ахлах байцаагчийн эрхтэй.
Нэхэмжлэгч нь 4,000,292,863,39 (Дөрвөн тэр бум хоёр зуун ерэн хоёр мянга найман зуун жаран гурван төгрөг гучин есөн мөнгө) өртэй боловч улсын байцаагч 4015040934 (Дөрвөн тэр бум арван таван сая дөчин мянга есөн зуун гучин дөрвөн) төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь тооцооны алдаа гарсан үндэслэлгүй гэж үзэж байна.
Улсын байцаагчийн актыг тогтоохдоо 2024 оны 02 дугаар сарын нийт өр төлбөрийн дүнгээс тооцож акт тогтоосон баримтыг хавсаргав.
Тухайн компанийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний 2 дахь хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн хуулийн этгээдийг 500 нэгжээр торгож, шимтгэл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулж, барагдуулаагүй шимтгэлийн дүн болон түүнд ногдуулсан алдангийн хамт ажил олгогчоос үл маргах журмаар гаргуулах эрхтэй болохыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж гэрээнд заасан.
Хяналт шалгалтын явцад Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн ер нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.17.3 дахь зөрчил байсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн А/94 дүгээр тушаал “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”- 3.6-д “тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болох бөгөөд Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох” талаар тусгайлан зохицуулсан, өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан акт дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан магадалгааны нэгэн адил хүчинтэй гэж заасан тул тухайн хэргийг прокурорт бүртгүүлж, улсын байцаагчийн акт тогтоож хялбаршуулсан журмаар шийдсэн.
Тухайн компани нь нийт ажилчид, албан хаагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн
21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин халс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин, хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.” заалтыг зөрчиж байна. Хууль зөрчигдсөнөөс даатгуулагч иргэн, төрд дараах хохирол үүсэж байна.
1. Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөвгүйгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага уусаж орлогын төлөвлөгөө тасрах, банк нь дахь харилцах дансны өдөр бүрийн үлдэгдэл жилийн 3 хувийн хүүг хуримтлуулан тооцож сар бүрийн хүүгийн орлогыг тооцон санхүүжүүлдэг.
2. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухай бүр төлөөгүйгээс тухайн жилийн орлогын төлөвлөгөө тасарч өр, авлага үүснэ.
Даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлнө.
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс даатгуулагч тухайн компанид ажилладаг 500 гаруй ажилчдын эрх зөрчигдөж байна.
1. Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт орох боломжгүй
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсэн амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах, арилжааны банкнаас цалингийн зээл, хэрэглээний зээл, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 483 дугаар тогтоолын дагуу орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүй.
Олон улсад виз мэдүүлэх эрх үүсэхгүй, эмнэлгийн анхан шатны тусламж болон ЭМД-аас санхүүжүүлдэг өндөр өртөгтэй /хорт хавдар, бүх төрлийн хагалгаа/, Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг бүх төрлийн эмнэлгийн тусламж авах боломжгүй.
Тухайн компани Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс мөн албан хаагчдын ар гэрт олгох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжүүд мөн олгохгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, сургалтын төлбөр, оршуулгын тэтгэмж.
Иймд тухайн компани төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэжээ.
7. Хариуцагч Б.Амарсайхан нэхэмжлэлийн өөрчилсөнтэй шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай" 420 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх 13-07/06 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн.
Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 2023 оноос өр хуримтлагдсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалын хавсралт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын санамжинд гэрээ байгуулсан нь банкин дахь дансны зарлагын гүйлгээг нээх, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгох, алданги торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дүтүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу улсын байцаагчийн акт тавьсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Нийгмийн даатгалын газрын дарга нийгмийн даатгалын газрын улсын ахлах байцаагч эрхтэй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д “Салбарын улсын ерөнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлын хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн журмын дагуу олгож цуцална.”, 10.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна”, 10.7-д “Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.”, 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлагч байцаагч нь энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нехен төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу хуулийг хэрэгжүүлсэн.
Улсын байцаагчийн актыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тогтоож үүнийг хүлээн зөвсөөрсөн боловч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтын 15-д “*******” ХХК-ийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч хариуцан шалгахаар төлөвлөгдсөн[5] байна.
Тухайн тохиолдолд хариуцагч нар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт харьяалагдан ажилладаг нийгмийн даатгалын улсын байцаагч мөн, тэдгээрийн албан тушаалын тодорхойлолтын[12] зорилго, зорилтод хэрхэн зааснаас үл хамааран нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, актаар төлбөр ногдуулах хариуцлага хүлээлгэх эрх хэмжээ хуулиар олгогдсон, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т хэсэгт заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.10.6, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын ханалтын улсын ахлах байцаагч , нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1-5 дугаар талууд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр талууд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 81-101 дүгээр талууд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар тал, маргаан бүхий захиргааны акт
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал
[10] 2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 73 дугаар талууд
[12] 2 дугаар хавтаст хэргийн 68-80