| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0053/З |
| Дугаар | 111/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 111/ШШ2025/0046
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, “*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн" Нийтийн сонсголын тов хойшлуулах тухай" 62 дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Регистрийн ******* дугаартай "*******" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга ******* миний бие 2025 оны 12 дугаар сарын 01 ний өдөр гаргасан нэхэмжлэл болох "Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ-ын даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн" Нийтийн сонсголын тов хойшлуулах тухай" 62 дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах, тухай нэхэмжлэлээс татгалзаж байгаагaa үүгээр мэдэгдэж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн" Нийтийн сонсголын тов хойшлуулах тухай" 62 дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан “*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн" Нийтийн сонсголын тов хойшлуулах тухай" 62 дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА