| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00081/И |
| Дугаар | 149/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 149/ШШ2025/00255
2025 оны 05 дугаар
сарын 29-ны өдөр 149/ШШ2025/00255 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: /*******/-ний нэхэмжлэлтэй
Хаяг:Улаанбаатар хот ******* дүүрэг, *******
Хариуцагч:Улаанбаатар хот ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24047563,90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******/онлайн/, хариуцагч Д.*******/онлайн/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Зээлдэтч Д.******* нь ХААН тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201743192890 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГ201743192890 тоот Барыцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 /арван сая/ гөгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН тай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ/201743302356 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843622788 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 1,000,000 /нэг сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН тай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/201843317782 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ201843317782 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН тай 2018 оны 03 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/201843491326 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ201843491326 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 2,950,000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж ХААН тай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ/201843908213 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ201843908213 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 5 сарын 25-ны өдрийн ЗГ/201843908213-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан байдаг. Мөн дахин эээлдэгчнйн хүсэлтээр 2021 оны 3 сарын 15-ны өдрийн ЗГ 201843908213-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт оөрчлөлг оруулсан. Мөн дахин зээлдэгчнйн хүсэлтээр 2022 оны 6 сарын 16-иы өдрийн ЗГ/201843908213-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Д.******* нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарнйн дагуу үндсэн зээлээс 6,173,692.30 төгрөг, зээлийн хүүнээс 7,904,379.35 төгрөг. нэмэгдүүлсэн хүүнд 470.64 төгрөг нийт 14,078,542.29 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь дээрх зээлүүдийн зээлийн гэрээний хавсрапт дахь "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүргэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зорчигдсөн байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг. 242.3 дахь хэсэг, мөн хуулийн 451, 452, 453 дугаар, 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.*******т холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна...
Нэмэгдүүлсэн шаардлага: ...******* ХХК нь Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний төлбөрийн 23368627.57 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргасан билээ.
Тухайн үед гаргасан зээлийн гэрээний төлбөрт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл-11676307.70 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр-10679555.55 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү-1012764.55 төгрөг нийт 23368627.57 төгрөг,
Зээлдэгч нь одоо болтол зээлийн төлбөрийг төлөөгүй, эвлэрэх санал удаа дараа тавьсан боловч тохиролцсоны дагуу одоо болтол амлалтаа биелүүлэхгүй байх тул 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл-11676307.70 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр-11440601.95 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү-1164961.94 төгрөг нийт 24047563.90 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн үнийн дүн-678936.33 төгрөг болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******ны зүгээс *******тай удаа дараа зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний шаардлага 24 сая, нэмэгдүүлсэн шаардлага 24,047,563,94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. *******тай 2017 оны 08 сарын 17-ны өдөр 15 сая гээд бичсэн байна. 8,000,000 төгрөгийн анх зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ болон дансны хуулгаар нотлогдож байгаа. 15,000,000 биш 8000000 төгрөг. Нэхэмжлэлдээ 15,000,000 гээд зөрүүтэй бичсэн байна. Анх 8000000 төгрөгийг 20,4 төгрөгийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан. Улмаар үлдэгдэлдээ 11 сарын 22-нд 1000000 төгрөг авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл нь тухайн үед 7642079,96 төгрөг байсан. Энэ зээлээ дуусгаагүйгээр 2018 оны 01 сарын 11-нд дахин 4000000 төгрөг авсан. Энэ 4 сая төгрөгийг авах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 8393466,64 төгрөг байсан. Дахин 2018 оны 03 сарын 29-ний өдөр 2950000 төгрөгийн зээл авсан. Энэ зээл авахад үлдэгдэл нь 12037288,48 төгрөг байсан. Дахин 2018 оны 08 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Энэ үед 1000000 төгрөгийг зээл авч тухайн зээлийнх нь үлдэгдэл нь 14229707,10 мөнгө байсан. Тэгээд 2018 оны 09 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийн зээл авч үлдэгдэл нь 14,722,498 төгрөг байсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 05 сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар сунгаж, дахин 2021 оны 03 сарын 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 4 сараар хойшлуулж, дахин 2022 оны 06 сарын 16-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж 8 сарын хугацаагаар хойшлуулсан. Үүнээс хойш зээлдэгч нь үндсэн зээл 6173692,30 төгрөг, хүү 7904379,35, нэмэгдүүлсэн хүү 47064, нийт 14078542,29 төгрөгийг төлсөн. Зээлдэгчид ны зүгээс шаардлага хүргүүлж зээлээ төлөхийг болон эвлэрэхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөх сонирхолгүй. Үндсэн зээлээ төлье гэсэн байгаа. Манай зүгээс Иргэний хуулийн 451, 452, 453.1, Банк, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх тухай хуулийн 20.3-ыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Одоо нийт үндсэн зээлийн үлдэгдэл 11442000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11440601,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1164961,94 төгрөг, нийт 24047563,90 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие *******наас авсан цалингийн зээлийн үлдсэн 11 сая төгрөгийг хүүгүйгээр төлж барагдуулах боломж олгож өгөхийг өөрийн зүгээс хүсэж байна. Уг мөнгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие ажил төрөл байхгүй. Миний бие нь ХААН ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад би өөрөө боломжгүй байгаа учраас үндсэн зээлээ төлөх саналтай байна. Өөр чадваргүй болчхоод байна. Би ажил хийе гэхээр ажил авахгүй амьдрал хэцүү байна. Өөрийн бие жаахан муу байна. Ходоодны шархтай гээд эмчилгээ гээд ах дүү нараасаа гуйж байна. Одоо амьдарч байгаа байр түрээсийн. Үндсэн зээл 11,442,000 төгрөгийг бол төлөхөд маргах зүйлгүй. Тэрийгээ хувааж төлөх саналтай байна гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******аас ны зээлийн гэрээний үүрэгт 24047563.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 24047563.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.
Хариуцагч Д.******* нь *******ны нэхэмжилсэн 24047563.90 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 11442000 төгрөгийг маргах зүйлгүй төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12055638.88 төгрөгийг төлөх боломжгүй байна, тогтсон орлого байхгүй, ажилгүй, хүнд өвчтэй болсон гэж, эсхүл *******ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэнэ.
Хариуцагч Д.******* нь *******наас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ201743192890 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан 8000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр,
-2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №201743302356 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан өмнөх 8000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7642079.96 төгрөгийн зээл дээр нэмж 1000000 төгрөг авч нийт 8642079.96 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр,
-2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ20184337782 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан өмнөх 8642079.96 төгрөгийн зээлийн үлдэгдэл 8393466.64 төгрөгийн зээл дээр нэмж 4000000 төгрөг, нийт 12393466.64 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр,
-2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ201843491326 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан өмнөх 12393466.64 төгрөгийн зээлийн үлдэгдэл 12037288.48 төгрөгийн зээлийн дээр нэмж 2950000 төгрөг, нийт 14987288.48 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр,
-2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ201843760627 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан өмнөх 14987288.48 төгрөгийн зээлийн үлдэгдэл 14229707.1 төгрөгийн зээл дээр нэмж 1000000 төгрөг, нийт 15229707.1 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр,
-2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ201843908213 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг байгуулан өмнөх 15229707.1 төгрөгийн зээлийн үлдэгдэл 14229400.98 төгрөгийн зээл дээр нэмж 1000000 төгрөг, нийт 15622400.98 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр тус тус хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.1, 2.1.1.2, 2.1.1.3, 2.1.4, 2.1.7-д зааснаар ирээдүйд олох орлого буюу цалин барьцаалан авсан байна.
Мөн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ201843908213-1 дугаартай хэрэглээ, малчин-ны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.1-д зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтыг Зээлийн гэрээний хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 12 сараар сунгах ...гэж өөрчлөх. ...гэж зааснаар гэрээний нөхцөлд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын дэгдэлтэй холбогдуулан зээлдэгч Д.*******ын хүсэлтийг үндэслэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөлт, ...зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ201843908213-2 дугаартай хэрэглээ, малчин-ны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ковид-13 цар тахлын улмаас зээлдэгчийн орлого доголдож, зээлийн эргэн төлөх чадвар муудсантай холбоотойгоор гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.1-д зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтын зээлийн гэрээний хугацаа 48 сар гэсэн хэсгийг зээлийн гэрээний хугацаа 72 сар гэж өөрчилж. ...тус тус өөрчлөлт оруулж байсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, барьцаат зээлийн гэрээнүүд бичгээр байгуулагдсан байгаа нь хуульд нийцэж байна.
Зээлдүүлэгч ******* нь зээлдэгч Д.******* нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ201743192890 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №201743302356 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ20184337782 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ201843491326 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ201843760627 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ201843908213 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. ...гэж, гэрээний 4 дүгээр зүйл зээлдэгчийн үүрэг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг анд төлнө. ...гэж, ...гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй....бол гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар гэрээнд талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна./хх-ийн 11-51 дүгээр хуудас/
Зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчин үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн хугацааг хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна.
Тиймээс барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй бол гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар заасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар талууд нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж зааснаар хариуцагч Д.*******ын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авалгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг гаргаж байгаа нь хуульд нийцэж байна.
Тиймээс талуудын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ201743192890 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №201743302356 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ20184337782 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ201843491326 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ201843760627 дугаартай хэрэглээний зээл, малчны зээл, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ201843908213 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн заалт, Иргэний хуулийн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.******* нь би эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй, амьдрах орон байргүй, түрээсийн байранд амьдарч байгаа, зээлийн хүүг төлөх боломжгүй байна гэх тайлбарыг гаргаж байгаа боловч түүнийг нотолсон нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. ...гэж, ... 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. ...гэж, ... 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. ...гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлдэгч Д.*******ын хүсэлтээр 5 удаагийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө буюу зээлийг зээлдэгчид шилжүүлсэн тодорхой хугацаатай, энэ хугацаанд тодорхой хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцон бичгээр гэрээг байгуулсан нь хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд зээлдэгч Д.******* нь зээлдүүлэгч *******ны шаардлага буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч ******* гэрээний үүргийг хариуцагч Д.*******аас шаардах эрхтэй байна.
Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.*******аас үндсэн зээл, зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүү нийт 24047563.90 гаргуулах тухай нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын *******аас үндсэн зээл 11442000 төгрөг, зээлийн хүү 11440601.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1164961.94 төгрөг нийт 24047563.90 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295639 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 295639 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч *******анд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ