| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00319/И |
| Дугаар | 149/ШШ2025/00283 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 149/ШШ2025/00283
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.*******ийн, хариуцагч А.*******, А.******* нарт холбогдуулан 5,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,720,000 /гурван сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг сар бүрийн 1-ны дотор 500,000 төгрөг өгч, авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.*******, А.******* нараас 50,275 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 50,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.*******т олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.*******ээс 71,475 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 71,475 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч А.*******, А.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.