Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 78

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч Ж.,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000850034 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхайн дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 147 дугаар зүйлийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 11 сар 20 хоногийн хорих ял шийтгүүлсэн, регистрийн *******, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* ын тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд борлуулалт, бүртгэл-хяналт хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1.013.650 төгрөгийн орлогын мөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь ******* ын тоотод үйл ажиллагаа явуулдаг “ “ХХК-ний өдрийн борлуулалтын орлогыг хураан авах үүрэг бүхий борлуулалт, бүртгэл-хяналт хариуцсан ахлах ажилтнаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдон ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн борлуулалтын орлого 1.013.650 төгрөгийг Э., Б. нараас авсан атлаа зохих хүмүүст өгөлгүй завшсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.ийн өгсөн: “Иргэн А.*******ыг зарын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр борлуулалт хариуцсан няравын ажилд авсан. А.******* нь борлуулалтын орлогыг хурааж авдаг юм. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цагийн орчим ажилдаа ирэхэд А.******* нь борлуулалтын мөнгө болох 1.015.650 төгрөгийг бэлнээр авч явсан байсан. А.******* руу залгахад гар утас нь холбогдохгүй. Эхнэр лүү нь залгахад “гэртээ ирээгүй, би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд захиралдаа мэдэгдэхэд “цагдаад өг” гэсэн тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн: “ бид 2 борлуулалтын орлогоо *******ад тушаасан. бид 2 нийт 1.013.650 төгрөг өгөөд явсан. Ингээд маргааш нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа ирэхэд ******* урд өдрийн орлогын мөнгө аваад явчихлаа” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад А.*******ын гэрчээр өгсөн: “ажлаас гарах өргөдлөө бичээд урд өдрийн орлого болох 1.013.650 төгрөгийг аваад явчихсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн******* дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “******* над руу залгаад шинэ дугаар авлаа гээд гэсэн утаснаас залгахаар нь мөнгө  төгрөгийг нь аваад явчихсан юм биш үү гэхэд за за одоо хотоос гарлаа би цагдаагийн хэлтэс дээр очоод хэргээ хүлээнэ гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “миний бие 511000 төгрөг тушаасан ба ах яг хэдэн төгрөг тушаасныг мэдэхгүй байна 500000 гаран мянган төгрөг л тушааж байсан. Нийлээд нэг сая гаран төгрөг *******ад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар хуудас/

“Мөнх хас жигүүр” компанийн захирлын 03 дугаартай тушаал,

/хх-ийн 44 дүгээр хуудас/

Борлуулалтын бүртгэл,

/хх-ийн 45-49 дүгээр хуудас/

Хөдөлмөрийн 01/2018 дугаар гэрээ,

/хх-ийн 53-55 дугаар хуудас/

Хохирол төлбөрийг төлсөн тухай баримт /хх-56/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч А.******* нь “ “ХХК-наас итгэмжлэн хариуцуулсан борлуулалтын орлого 1.013.650 төгрөгийг борлуулагч Э., Б. нараас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан атлаа компаний данс болон зохих хүмүүст өгөлгүй дур мэдэн зарцуулсан байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлөх санал гаргаж байгаа нь хууль зүйн шаардлагад нийцсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. А.*******ад нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас А.*******ыг чөлөөлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ